Нийгэм

January, 2015

  • 15 January

    Хүний эрхийн үндэсний комисс цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж байна

    2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль …

  • 15 January

    “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрэгэ”- сар шинийн баяраар гардуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд …

  • 14 January

    Дундговь аймгийн Дэрэн сумын тэмээний баяр эхэллээ

    Жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт болж байна. Энэхүү баярт зориулан “Миний нутаг сайхан” урлагийн тоглолтыг хийж, нутгийн зон олноо баясгаж, мөн тэмээний уралдаан, сайхан тэмээ шалгаруулах тэмцээн зэргийг зохион байгуулж байгаа ажээ. Ч.Мандахнар

  • 14 January

    Шүүх /1.3-5.4 сая/ VS ард түмэн /100-500 мянга/

    Монголд хамгийн өндөр цалин, тэтгэвэр тэтгэмжтэй нь шүүгчид.  “Эдийн засгийн хувьд хараат бус байх, халдашгүй байх, бусдын нөлөөнд автахгүй байх” үүднээс авдаг цалин, тэтгэмжийг нь хуульчлан заасан байдаг.  Анхан шатны шүүгч 2.7 сая,  давж заалдах шатных 2.9 сая, дээд шүүхийн шүүгч  3.2 сая төгрөгийн цалин авдаг. Монголд ийм хэмжээний цалин авдаг төрийн албан хаагч шүүгчид л байна. Цалинг тогтоосон эрхзүйн …

  • 14 January

    Нийтийн тээврийнхэн ажил хаялт зарлахад бэлэн байгаа

    Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор жагсаал цуглаан хийхээр болсон тухайгаа мэдээллээ.Тэдний жагсах шалтгаан нь хамтын гэрээнд заасан байдаг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүр мөсөн хассантай холбоотой аж. Хэвлэлийн хурлын үеэр дээрх асуудлаас гадна авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн …

  • 14 January

    БНХАУ-аас ялтан шилжүүлэн авчирлаа

    Тахарын албанаас БНХАУ-ын Жөзиан мужид ял эдлэж байсан Монгол Улсын иргэн Э-г “Ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу өчигдөр шөнө шилжүүлэн авчирчээ. Энэхүү ажиллагаанд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажилласан байна. Мөн цаашид тус улсад ял эдлэж буй 14 иргэнийг шилжүүлэн авах хүсэлтээ манай талаас хүргүүлээд байгаа аж. Д.Ундрах …

  • 14 January

    Нийтийн тээвэрт смарт карт тун удахгүй

    Нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчид  өнгөрсөн онд “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулахаар болсон. Тус компани  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн (BMS, BIS, e-ticketing) систем цогцоор нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том оврын автобуснуудад кондуктар ажиллах шаардлагагүй болох юм.  Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт сайжирч, …

  • 14 January

    Ерөнхийлөгч Чех улсад төрийн айлчлал хийж, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын …

  • 14 January

    Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч дээд зэргийн анхаарал, хариуцлагатай байх ёстой

    Жолооч нар нь Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих  зөрчлийг гаргасаар байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д  “Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх“ гэж заасан байна. Замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглах нь осол гэмтэлд өртөх эрсдлээс сэргийлнэ. Харин замын …

  • 14 January

    Д.Батзориг: Оюутны 70 мянгаас төр засаг татгалзаж байгаа нь үнэндээ нэг овооноос чулуу аваад нөгөө овоонд өргөхтэй адил хэрэг

    “Монголын Оюутан Залуусын Нэгдэл” ТББ-ын Ерөнхийлөгч  Д.Батзоригтой ярилцлаа – Та 70.200 төгрөгийг оюутнуудад олгох асуудлыг төсөл байхаас нь хэрэгжүүлэхийн төлөө, оюутнуудад олгуулахын төлөө тэмцэж байсан хүмүүсийн нэг байх аа,  эндээс яриагаа эхлэх үү? – Тийм ээ, миний хувьд  анх 2010 онд Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулагдаж байх үеэс УИХ-д батлагдах хүртэл бүхий л үйл ажиллагаанд …

  • 14 January

    Өвлийн улиралд заавал явах ёстой аялалууд

    Монголын өвөл хамгийн сайхан нь. Гэхдээ Улаанбаатарын утааг эс тооцвол. Гэсэн ч бид өргөн сайхан тал нутаг, цэвэр сайхан агаар, байгалийн дурсгалт газрууд, урт удаан цаг хугацааны түүхтэй ард түмэн. Хэдийгээр нийслэл Улаанбаатарт хүн амынх нь тал хувь нь байршиж, утаан дунд эрүүл мэндээ алдаж байна гэж байгаа ч бид чөлөөт цагаараа агаарт гэр бүл, найз нөхөд, ангиараа гарах бүрэн …

  • 14 January

    Засгийн газрын 1111 төвд Цагдаагийн албан хаагч нарт талархал ирүүлжээ

    Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт гэмт хэргийг таслан зогсоож, шуурхай илрүүлэн ажилласанд иргэн Ц.Буяннэмэх, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Баттулга нь хулгайн гэмт хэргийн үйлдэл дээр нь барьж илрүүлэн иргэний эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн явдалд иргэн Ш.Ганзориг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах ахлагч н Оюунболдод хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлсэнд …

  • 14 January

    Өнөөдөр болох зарим үйл явдлаас

    09:00 цагт “Blue Sky” төвийн 3 давхарт Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийн стратегиийн баримт бичгийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Утас: 99188746 10:00 цагт Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт сэтгүүл зүй судлалын III симпозиум МУИС-ийн дугуй зааланд болно. 11:00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны жилийн эцсийн байдлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн …

  • 12 January

    Монгол бүсгүй цахим гэмт хэрэгт өртжээ

    Гадаадын иргэнтэй үерхэж байсан монгол бүсгүй цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол БНСУ-д гарчээ. Д гэх бүсгүй Узбекстан улсын иргэн 23 настай А-тай үерхэж байгаад харилцаагаа дуусгавар болгох гэснээр уг хэрэг гарсан байна. Тодруулбал, Узбекстан залуу нууцаар бичлэг хийж Д-ийн нүцгэн зургийг нь интернетээр найзууддаа илгээж дарамтлах болжээ. Гэвч монгол бүсгүй тус улсад хууль бусаар амьдарч байснаас уг хэргийг нууж …

  • 12 January

    Орон сууцны үнэ буурчээ

    Орон сууцны үнийн индэекс 2013 оны нэгдүгээр сараас 18.9 хувиар өссөн бол өмнөх сараас 0.7 хувиар буурчээ Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниудын консорциум Монголбанкны захиалгаар “Орон сууцны үнийн индекс”/ОСҮИ/-ийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын судалгааг хийжээ. Энэхүү тооцоонд тухайн сард нийслэлд зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон байна. Судалгаагаар Орон …