2013 онд Өмнөд Солонгосын кино найруулагч Гу Жа-Хван Солонгосын дайны үеэр 1950-1953 онд болсон аллагын тухай “Улаан булш ” нэртэй баримтат кино хийсэн билээ. Тус кинонд Өмнөд Жеолла аймгийн 1,000 орчим уурхайн ажилчинг Америкийн цэргийн хүчнийхэн буудан хороосон талаар өгүүлдэг. Аллага алслагдсан газарт болсон учир гэрч байхгүй гэж үздэг. Үүнээс дөрвөн жилийн дараа уг баримтат киноны үргэлжлэл болгож “Хаевон” киног …
Гадаад мэдээ
December, 2017
-
26 December
Өмнөд Солонгосын Кёнги аймагт гал түймэр гарчээ
Өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан байна. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажиллажээ. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан. Аврах багийнхан галд өртсөн өөр хүн байгааг эсэхийг илрүүлэхээр барилгад нэгжлэг хийж байгаа. Одоогоор галын улмаас ямар хэмжээний гарз хохирол учирсныг тогтоогоогүй …
-
26 December
Москва хотын метронд автобус осолджээ
Өчигдөр үдээс хойш гурван цагийн үед ОХУ-ын нийслэл Москва хотын метро руу жолоодлогоо алдсан автобус орж осолдсоноос дөрвөн хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ. Одоогоор автобус ямар шалтгааны улмаас осолдсоныг нь тогтоогоогүй байна. Автобусны жолооч Виктор Тиконов “Би Slavyanskaya boulevard буудалд гурван зорчигчтой ирсэн. Тэнд зорчигчдыг 15 минут хүлээх ёстой байсан. Тэр үед араас өөр нэг автобус ирсэн. Түүнд зай …
-
25 December
Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой
Малайзын Ерөнхий сайдын орлогч Датук Сэри Ахмад Захид Хамиди тус улсад авлигын асуудал бат бөх оршсоор байгаад хахууль өгөгч, авагч адилхан бурууг үүрэх ёстой гэж хэлжээ. Авлигын эсрэг хороонд ирүүлсэн нийт гомдлын ихэнхийг хахууль өгсөн хүмүүс эзэлдэг. Учир нь тэд төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийнх нь хариуд хүсэлтийг нь биелүүлээгүй бол тус хороонд гомдол гаргах тохиолдол их байдаг аж. …
-
25 December
Филиппинийг хүчтэй хар салхи дайрчээ
Өнгөрсөн долоо хоногт Филиппиний өмнөд нутгийг халуун орны хүчтэй хар салхи дайрч 180 гаруй хүн амь үрэгджээ. Хар салхинд Тубод, Пиагапо хот хамгийн их өртөж, голын ус эргээсээ хальснаас байшин барилга усанд автжээ. Үүний дараа Давао хотын худалдааны төвд гал түймэр гарснаас 40 орчим хүн амиа алдсан байна. Гал сөнөөгчид идэвхтэй ажилласан хэдий ч худалдаачдын амийг аврах боломжгүй байсныг хотын …
-
25 December
Хойд Солонгос НҮБ-ын хоригийг “Дайныг өдөөсөн үйлдэл” гэв
Өчигдөр Хойд Солонгос НҮБ хатуу хориг тавихад нөлөөлсөн Америк болон бусад орон “шангаа хүртэх” болохыг хэллээ. НҮБ дахь Америкийн Элчин сайд Никки Хэлий хэлэхдээ “Цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагааг нь хязгаарлах зорилгоор Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан” гэсэн юм. Хориг арга хэмжээнд шатахуун, дизель, тос, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, металлууд, машин, техник болон нүүрсний экспортод хязгаарлалт тогтоож, эдгээрийг ашигласан …
-
25 December
Филиппинд худалдааны төв шатаж, 37 хүн амь үрэгджээ
Филиппин улсын Давао хотноо нэгэн худалдааны төвд гал түймэр гарсны улмаас 37 хүн амь насаа алджээ. байна. Бямба гаригт барилгын гуравдугаар давхраас гарч эхэлсэн уг түймрийг унтраахаар гал сөнөөгчид яаралтай арга хэмжээ авч ажиллажээ. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте хохирогчид болоод сураггүй байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан аж. Харин гал түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.Давао хот нь нийслэл Манилиас …
-
23 December
Солонгос улс ирэх онд 56 мянган ажилтан авна
БНСУ-ын Засгийн газар ирэх онд гадаадын улс орнуудаас 56 мянган ажилчин авч, хууль бус ажилчдын тоог бууруулахаар төлөвлөжээ. Тус улсаас жил бүр ажиллах хүч дутмаг байгаа салбаруудын тоог гаргаж, квот тогтоодог. Ирэх онд аж үйлдвэрийн салбарт 42,300, хөдөө аж ахуйд 6,600, загас агнуурын салбарт 2,600, барилгын салбарт 2,400, үйлчилгээний салбарт 100 ажилчин гаднаас авахаар болжээ. Эдгээр ажиллах хүч бүгд E-9 …
-
22 December
Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Мy Хёны гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулжээ
Өнгөрсөн лхагва гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ро Мy Хёны “Бидний амьдардаг дэлхий ертөнц” гэж бичсэн гар бичмэлийг дуудлага худалдаанд оруулж 16 сая вон буюу 14,720 ам.доллараар заржээ. Ро Мy Хён үүнийг 2002 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр буюу Сөүлд болсон ардчилсан намын сонгуулийн сүүлийн өдөр бичсэн байна. Тэрээр гар бичмэлийг дэлхийг илүү энх тайван болгохыг зорьж бичсэн аж. Солонгосчууд Ро Мy …
-
22 December
Өмнөд Солонгост гал түймэр гарч 29 хүн амиа алджээ
Өчигдөр Сөүлээс зүүн өмнө зүгт 170 км-т орших Жичоний найман давхар байшинд гал гарсны улмаас 29 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархтжээ. Чунбук гал командын удирдлагын мэдээлснээр гал үдээс хойш 03:53 цагт гарсан ба хүчтэй дүрэлзсэний улмаас байшин доторх фитнесс, саун, ресторан болон гадаах хэсэг шатсан байна. Амиа алдсан хүмүүсийн 15 нь байшингийн хоёрдугаар давхрын саунд байсан хүмүүс аж. …
-
21 December
Хойд Солонгосын офицерыг цаазалжээ
БНАСАУ өнгөрсөн есдүгээр сарын 15-нд харвасан “Хвасон-12” баллистик пуужинг хавар харваж турших байсан ч хонгил барих ажил удааширсны улмаас уг төлөвлөгөөг хойшлуулсан аж. Уг хонгилыг барих ажлыг удаашруулсан хэмээн уг ажлыг хариуцаж байсан цэргийн офицер цаазлагдсан тухай Японы “Асахи Шинбун” сонин мэдээлснийг “РИА Новости” уламжилжээ. Зүйд нийцэхгүй үйлдэл хийсэн гэсэн шалтгаанаар Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны ерөнхий захирал …
-
20 December
Буриадад зам тээврийн ослын улмаас Монгол хүүхдүүд бэртэж гэмтжээ
Боксоор хичээллэдэг монгол хүүхдүүдийн сууж явсан бага оврын автобус ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн сурагч бэртэж гэмтсэн гэж Буриадын Сэлэнгэ дүүргийн Соёл, спорт, залуучуудын бодлого хариуцсан хорооны дарга Булат Доржиев мэдэгдсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв. Буриадын онцгой байдлын газрын эх сурвалж эхлээд мэдээлэхдээ “Улаан-Үүдээс Хиагт орох замд Монголын тамирчин хүүхдүүдийн …
-
20 December
Канадын хос 73 жилийн дараа Зул сарыг тусдаа тэмдэглэхээр болжээ
Канадын хос Херберт болон Аудри Гүүдинь нар энэ жилийн Зул сарын баярыг тусдаа тэмдэглэх шаардлагатай болсон тухай хүүхдүүдээсээ сонсоод сэтгэл гонсойжээ. 91 настай Херберт Гүүдиний биеийн байдал сайнгүй байгаа тул 89 настай эхнэр Аудригаас удаан хугацаагаар холдож эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна. Нью Брансвик хотын Перт-Андовер эмнэлэгээс Хербертийг энэ долоо хоногийн баасан гаригаас өмнө ирэх хэрэгтэйг сануулсан аж. Тэдний охин …
-
19 December
Вашингтон мужид галт тэрэгний осол болжээ
Өнгөрсөн даваа гаригийн өглөө АНУ-ын Вашингтон мужид галт тэрэгний осол болж гурван хүний амь эрстэн 100 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр бэртсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж. Нийт долоон тээврийн хэрэгсэл осолдсоны хоёр нь ачааны машин байжээ. Осол гаргасан 501 дугаарын галт тэрэг Сиэтлээс өмнө зүгийн Портланд руу орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт хөдөлсөн байна. Галт …
-
18 December
Ксения Собчак нэрээ татахад бэлэн гэв
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа бие даан өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй шинээр байгуулагдсан Шударга Орос намын Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нар нэр дэвшихээр болсон юм. Тэгвэл сэтгүүлч Ксения Собчак ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахад бэлэн гэдгээ мэдээллээ. Ксения Собчак”Ксения Собчак өөр бусад улс төрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл