“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анх удаа уламжлал болгон “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тодрууллаа. Хоёрдугаар шатанд тэнцсэн 25 бүтээлийн 40 гаруй оюутны судалгааны ажлыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурлыг дээрх өдөр зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 7 бүтээлийг тодруулав. Уралдааны тэргүүн байрыг “Эрдэнэс-Тавантолгой” …
Мэдээ мэдээлэл
April, 2019
-
29 April
С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болго
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон дариудаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн …
-
29 April
Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзав
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй 3 дахь жилдээ зангиагүй уулзлаа. Уг уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлууд, санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт, шалгалт, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД МУХБ нь 2018 оны үйл ажиллагаандаа KPMG олон улсын хөндлөнгийн аудитын …
-
29 April
Намууд энэ сард багтаан нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 29-нд нөхөн сонгууль зохион байгуулах тов гаргасан. Энэ дагуу нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар МАХН сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Харин өнөөдөр МАН хуралдаж, шийдвэрээ гаргах …
-
29 April
Капитал банкны захирлуудыг цагдан хорьжээ
“Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьжээ. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх буруутгаж шалгаж эхэлсэн байна. “Капитал” банк дампуурч, эрх хүлээн авагч томилж буйг Төв банкнаас энэ сарын 8-нд зарласан нь тус банкны харилцагч, …
-
29 April
Х.Баттулга: Цаофэйдянь боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад амжилттай оролцон эх орондоо ирээд байгаа билээ. Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч тус улсын Цаофэйдиен далайн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулт өглөө. -Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай …
-
29 April
АН:“Стандарт” банкны өрийг барагдуулах зардал нь 38 тэрбум төгрөг болсон
УИХ дахь АН-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирсэн байна. Энэ хүрээнд АН-ын зөвлөлөөс Засгийн газар болон Улсын ерөнхий прокурорт албан тоот илгээж, зайлшгүй анхаарах учиртай зүйлсийг сануулахаар болсон байна. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Улсын үйлдвэрийн газар хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан явдал хууль зөрчсөн эсэхийг тогтоох. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны түр дансуудаар их …
-
29 April
Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж, “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …
-
29 April
МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжлээ
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.04.29/ ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, …
-
29 April
Сүхбаатарын талбайн авто зогсоолыг албадан буулгана
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан. Уг талбайд байгуулсан автомашины зогсоолыг өнөөдөр /2019.04.29/ албадан буулгахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд …
-
29 April
МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна
УИХ дахь МАН-ын намын бүлэг АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.Тодруулбал, АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ. Албан бичигт тус газрын удирдлагуудын хугацаа дуусгавар болсон тухай дурдсан байна. Иймд Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлжээ. Мөн уг асуудлыг ажлын долоо хоногийн дотор …
-
29 April
Амралтын өдрүүдэд 24 хүн, зам тээврийн ослын улмаас бэртжээ
Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэжээ. Онц ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд “Sinotruk” маркын автомашины жолооч нь “H.Starex”, “T.Pruis”, “T.Ractis” зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж …
-
29 April
Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана
МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.04.29/ хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлосон юм. Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор …
-
29 April
Монголбанкны 95 жилийн ойд зориулан дурсгалын мөнгөн зоос гаргажээ
Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг билээ. Тухайлбал, анх 1974 онд банкны салбар үүсч, хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд үргэлжлүүлэн банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаан гаргаж байсан. 2019 …
-
29 April
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Уг хурал нийтдээ дөрвөн удаа ямар нэгэн шалтгаанаар хойшилсон байдаг. Тухайлбал, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл