Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 3 December

    Өчигдрөөс эхлэн Оюу Толгой зэсийн баяжмалын экспортоо зогсоолоо

    Туркойз Хилл Ресорсез компани энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаагаа зарласан талаар Turquoisehill.com  сайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлсэнээр шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Үүнээс болоод тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон хэмээн бичсэн байна. Тиймээс Монгол …

  • 3 December

    Нигерийн зохиолч өөрт нь олгосон Америкийн ногоон картыг урж хаяв

    Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж байсан Нигерийн зохиолч Воле Шойинка АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсныг эсэргүүцэж, өөрт нь олгосон Америкийн ногоон картыг урж хаясан байна. Өдгөө 82 настай тэрбээр “Трамп ялах юм бол би энэ улсаас явна” гэж урьд нь мэдэгдэж байсан юм. ӨАБНУ-д болсон боловсролын асуудлаарх бага хурлын үеэр тэрбээр “би Америкт амгалан тайван амьдарч чадахгүй нь” …

  • 3 December

    Хөгжлийн банкийг тойрсон асуудал дээр Н.Алтанхуяг АТГ-д байцаагдаж, Хөгжлийн түншүүдийн зөвлөгөөнтэй долоо хоног

    Өнгөрч буй долоо хоногийн хувьд улстөрийн хүрээнд томоохон онцлох үйл явдал арвинтай долоо хоног болж өнгөрч байна. Тухайлбал, үндэсний хэмжээний гэх тодотголтой, Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрөв. Энэ уулзалтад гадна, дотны нийлсэн 170 гаруй гишүүд оролцож, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах талаар болон мөн Монгол Улсын тогтвортой …

  • 2 December

    “Vidal” салоны захирал Д. Одонгоо “Шилдэг үсчин”-ээр шалгарлаа

    Загварын ертөнцийн хамгийн том, нэр хүндтэй “Гоёл” наадмыг  Монголын дизайнеруудын холбооноос 29 дахь жилдээ  амжилттай зохион байгуулж өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. “Гоёл”-2017 наадмын  зураг авалтын үс засалт, нүүр будалтыг  “Оддын үсчин” хэмээн олноо хүндлэгдсэн  Д.Одонгоо захиралтай “Vidal” салоны хамт олон  24 дахь жилдээ хариуцан ажиллаж “Гоёл” наадмын өнгө төрхийг улам тодотгосон юм.  “Гоёл”-2017 наадам  нийт 10 гаруй төрлөөр шилдгүүдээ тодруулснаас  “Шилдэг үсчин” номинацид …

  • 2 December

    Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

    Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа “Ганга нуурыг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Г.Мэнд-Ооёо, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хурц, Ж.Гомбожав, С.Чулуунхуяг нартай уулзлаа. Уулзалтаар нуурын өнөөгийн байдал, цаашид сэргээх, ашиглалт хамгаалалтыг дорвитой сайжруулах арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцов. Монгол орны зүүн бус нутагт долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн …

  • 2 December

    Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 …

  • 2 December

    Нийгмийн халамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын гишүүд ээ, Монгол Улсын нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй  асуудлууд, Монгол Улсын Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулахаар энэ …

  • 2 December

    Үндэсний семинарт 650 гаруй төлөөлөгч оролцоно

    Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 06-нд Төрийн ордонд болох гэж байна. Тус семинарыг Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив …

  • 2 December

    Нэхэмжлэл цахимаар хүлээн авах, хэрэг хянан шийдвэрлэх БНСУ-ын тогтолцоо

    Шүүхийн захиргааны долоон ажилтан өнгөрсөн сарын 15-19-нд БНСУ-ын шүүхийн захиргааны менежментийг судлаад ирсэн билээ. БНСУ-ын шүүхтэй танилцаж, туршлага судлаад ирсэн захиргааны ажилтнуудын бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улсад /БНСУ/ 1979 оноос шүүхийг цахимжуулах ТЭЗҮ-г судалж эхэлжээ. Улмаар 1986 онд Иргэний хэргийн цахим системийг нэвтрүүлсэн байна. Одоогоор БНСУ болон Сингапурын шүүхийн цахим хэргийн систем нь дэлхийд тэргүүлж байгаа юм. …

  • 2 December

    Д.Цэгмид: Шүүх хуралдаанд оролцож, шүүгчийн ажлын хүнд хэцүүг мэдэрлээ

    Иргэдийн төлөөлөгч Д.Цэгмид: Би 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Мод боловсруулах үйлдвэрт суурь машинчаар ажилладаг. 2016 оны эхээр Мандал сумын Сум дундын шүүхээс залгаад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныг хэлсэн. Ингээд миний бие болон шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг шүүхийн тамгын газар хүлээн авч бидэнд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ямар эрх үүрэгтэй оролцдог ямар хууль баримтлан …

  • 2 December

    Д.Ганбат:Төмөр замын талаар баримтлах бодлогын шинэчилсэн төслийг ирэх сард танилцуулна

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн  хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл үүссэн 36 тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх,  төмөр замын дэр мод бэлтгэх зөвшөөрөл сэргээх, 10 мянган тонн вагоны хаягдал хар төмрийг экспортлох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүн “10 мянган тонн хаягдал төмөр экспортолно гэж байна. …

  • 2 December

    Монголыг аврах гарц

    Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нүүрсний үнийн өсөлт хэрхэн нөлөөлөх тухай “Frontera” мэдээллийн хуудсанд нийтлэлч Ник Каусин бичсэнийг орчуулан хүргэж байна. Монголын парламентын сонгуулийн дараах Засгийн газар хамгийн эхэнд хийсэн зүйл нь улсынхаа эдийн засгийн хямралтай нүүр тулсныг дэлхий дахинд зарлан “тунхагласан” явдал байв. Гэхдээ монголчууд бас ч аз нь харьчихаагүй улс юм. Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө …

  • 2 December

    Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа  НИТХ ын  хороод, намын бүлгээр хэлэлцэж,  өнөөдөр  …

  • 2 December

    “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барив

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын …

  • 2 December

    А.Ундраа, Г.Занданшатар нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ажилтай танилцлаа

    Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Г.Занданшатар нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт очиж, ажилтай нь танилцлаа. Эхлээд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат илтгэл тавьж УИХ-ын гишүүдэд байгууллагын болон салбарын ажлаа танилцуулсан. Тэрбээр салбарын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулахдаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь нэн тэргүүний ажил гэдгийг онцлов. Дараа нь УИХ-ын хоёр гишүүн санал бодол, …