Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар 17 асуудал хэлэлцэж, гурван асуудлаар мэдээлэл сонсохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд багтаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай төсөл багтсан байна. Ингэснээр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар гурав дахь удаагаа …
Мэдээ мэдээлэл
May, 2016
-
30 May
Обамагийн Хирошимад хийсэн түүхэн айлчлал: Хибакушягийн нулимс
Барак Обама Хирошимагийн Энх тайвны хүрээлэнд зочлон Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Японы хоёр хотын нэгэнд нь очсон түүхэн дэх анхны Америк ерөнхийлөгч болов. Тэнд тэрбээр “цөмийн зэвсгээс ангижруулсан дэлхийг бүтээх” өөрийн эрмэлзлэлээ хэлжээ. Хирошимад ирсний дараа тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт дурсгалын музейг нь үзэв. Хотын хүмүүсийн зовлонг үзүүлсэн уг музейгээс тэр ямар сэтгэгдэлтэй гарсан нь тодорхойгүй. Харин …
-
30 May
“Лондон-2012” олимпт оролцсон тамирчдаас 23 нь сэргээш хэрэглэсэн байжээ
2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчид дундаас зургаан орны, таван спортын төрлийн 23 тамирчин сэргээшийн шинжилгээнд уналаа гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдэв. ОУОХ 2008 оны Бээжингийн олимпт оролцсон тамирчдаас 454-ыг, 2012 оны Лондоны олимпт оролцсон тамирчдаас 265-ыг сонгон авч сэргээшийн шинжилгээнд дахин оруулсан байна. “Рио-2016” олимпын наадмыг шударга явуулахаар зорилгоор шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга, техникийг ашиглан …
-
30 May
ОУ-ын стандартад нийцсэн Талбайн теннисний цогцолбортой болно
Дархан-Уул аймгийн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Дархан хотын 50 жилийн ойг тохиолдуулан Талбайн теннисний 1224 м.кв талбайг байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар талбай элэгдэж, бэлтгэл хийхэд шаардлага төдийлөн хангахгүй байгаа учраас Дархан-Уул аймагт дахь Талбайн теннисний холбоо МАКС групптэй хамтран 60 сая төгрөгийн өртөгтэйгээр тус талбайг бүрэн засварлаж, ОУ-ын стандартад нийцсэн хиймэл зүлэг тавихаар зургаадугаар сард ажлаа эхлүүлнэ. Талбайн спортыг манай …
-
30 May
Халуун ус тасрах хуваарь
Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэх юм байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, …
-
30 May
Эх үрсийн баярын хөтөлбөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн хөтөлбөр болон энэ өдрийн сонирхолтой тоглолт, өдөрлөгийн тухай мэдээллийг багцлан хүргэж байна. Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байгаа …
-
30 May
Монгол цэргийн жавхаа 2016 уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулав. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын оролцсон үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах …
-
30 May
Дүүргүүдийн хүүхдийн баяр өнөөдрөөс эхэлж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тухайлбал, Таван зуун хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн …
-
30 May
Өс хонзонгийн сэдлээр амийг нь хохироогоод хээр нүцгэлж хаяжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эмэгтэй хүнийг яргачилж тамлаж амийг нь хохироогоод жалганд нүцгэлж хаясан аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн сард гарсан бөгөөд талийгаач эмэгтэй хувийн байгууллагад ажилладаг аав ээж, хүүхэдтэйгээ хамт амьдардаг нэгэн байжээ. Хэрэгт хоёр залууг сэжиглэн Цагдан хорих төвд саатуулсан байгаа ажээ. Тэд мэдүүлгээрээ “Өс хонзонгийн сэдлээр хүний амь нас хохироосон” гэж мэдүүлжээ. zaluu.com
-
30 May
Их тойрууд тохижилтын ажил хийж байна
“АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна. Одоогоор хуучин 410 метр квадрат эко хавтанг хуулж, шинээр 521 метр квадрат эко хавтанг суулган, 300 метр квадрат явган хүний замыг бетоноор цутган, 200 …
-
29 May
Халуун усны хязгаарлалт хийх хувиар
Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл маргаашнаас хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэх юм байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, …
-
29 May
Стивен Спилберг доктор боллоо
Найруулагч Стивен Спилберг Харвардын их сургуулийн хүндэт доктор болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ амралтын өдөр тус сургуульд зочилж, оюутнуудад “Кино урлаг болон хүний сэтгэлгээ” сэдвээр итгэл тавьсан байна. Уг илтгэлийн дараа Харвардын их сургуулийн захиргаа найруулагчийг хүндэт доктор цол тэмдгээр шагнасан аж. Спилберг “Би их сургууль төгсөөгүй. Амьдрал надад хичээл заасан. Бас хэн байхыг минь заасан. Та бүхэн азтай …
-
28 May
С.Ням-Очир, Г.Одбаяр тэргүүтэй 7 бөх барилдана
Мексикийн Гуадалахара хотноо жүдо бөхийн “World masters”тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаанууд болох учиртай. Манайхаас эдгээр жингүүдэд 7 бөх барилдах юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир болон Г.Одбаяр гэсэн шилдгүүд барилдаж байгаа. Олимпийн наадамд оролцохоор болсон Г.Одбаяр А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Мексекийн Аяала Самуэльтай барилдана. Хэрвээ ялбал …
-
28 May
Хаан Банк “Хакердуулав” уу
ХаанБанк “эргэлзээ төрүүлж эхэллээ” гэсэн иргэдийн гомдлын дагуу сурвалжлахад өнөөдөр өглөөний 10.00 цагаас эхлэн ажиллахгүй болсон байна. Мөн Хаанбанкны картыг бусад банкны АТМ-машинд хийхэд ч таны картыг уншихгүй ба гүйлгээ хийх зөвшөөрөл алга байна гэсэн хариу гарч ирж байна. Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө уриатай Хаан банкны талаар гомдол, санал тасардаггүй. Картнаас мөнгө иддэг, оочер дугаар ихтэй гээд иргэд байнга бухимддаг. Тэгвэл …
-
28 May
Айлд үлдээсэн охинтойгоо 80 жилийн дараа уулзжээ
1933 онд охиноо орхисон эмэгтэй 80 жилийн дараа түүнтэй уулзжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. 83 настай Дориени Хаммани 99 настай Эйлин Вагнер луу утасдаж, “Сайн байна уу, ээж ээ” гэж хэлсэн гэнэ. Сонинд бичсэнээр, Висконсин муж улсын оршин суугч эмэгтэй 16 настайдаа хүчирхийлэлд өртөн, жирэмсэн болжээ. Вагнер охин төрүүлж, түүнийгээ айлд өгчээ. Охиноо үрчлүүлсэн тухай баримт бичгийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл