Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 27 May

    Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 06 сарын 20 хүртэл зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг  газрууд  сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны …

  • 27 May

    Нэр дэвшигчид цахим хэлбэрээр сурталчилгаагаа  “хязгааргүй”  явуулах боломжтой  

    Удахгүй болох  УИХ-ын болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан өнгөрсөн  оны 12 сард УИХ-аас сонгуулийн тухай хуулийг яаран сандран батласан байдаг. Эл хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  харьцангуй  цензурдсан, шинэ нэр дэвшигчдийг  нэлээд “боомилсон” шинжтэй болсныг ажиглагчид хэлдэг. Ялангуяа сонгуульд  шинээр нэр дэвшиж байгаа  кандидатуудад зөвхөн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт л багтааж өөрийгөө таниулах боломжийг Сонгуулийн хуулиар олгосон бөгөөд тэднийг  сонгуулийн …

  • 26 May

    Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар өлсгөлөнд оролцоно гэв үү

    Улс төр нэр хүнд, боловсон хүчингүй болж урлаг соёл, спортынхноор хүрээгээ тэлж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь олноо Цагааны Цэгмидийн хүү гэгддэг Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар болоод байна. Тэрбээр МАХН-д элссэн бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байсан. Тэгвэл тэрбээр маргааш болох МАХН-ын өлсгөлөнд оролцохоо мэдэгджээ. Харин нэрт жүжигчин маань зүгээр дэмжихээр ирэх үү, эсвэл өлсөх …

  • 26 May

    “ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов

    Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн …

  • 26 May

    Ё.Лхагвасүрэн: Л.Мөнхбаясгаланг 88.4 сая төгрөгийн залилангийн хэрэгт сэжигтнээр татсан

    “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” зэрэг нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглоод байгаа билээ. Тодруулбал, тэрбээр Монголын оффшор дансны асуудлыг эрэн сурвалжлахаар АНУ-ыын Вашингтон хотыг зорих гэж байсан ч өчигдөр түүнийг ЭЦГ-аас дуудаж, хил гарах эрхийг нь хааж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Түүнийг оффшор дансны асуудлаар бус залилангийн хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл …

  • 26 May

    Олон зуун дүрвэгсэд завьтайгаа хөмөрчээ

    Ливийн 500 гаруй дүрвэгсэд Италийн эргийн дэргэдэх Сицилийн тохойд живэх дөхжээ. Тэд дөхөн ирж буй цэргийн хөлөг онгоцноос өөрсөд рүү нь буудах гэж байна хэмээн айснаас эмх замбараагүй бужигналдан завиа хөмрүүлэхэд хүрсэн аж. Үүний уршгаар таван хүн живж амь үрэгдэн, үлдсэнийг нь аварч чаджээ. Тэднийг ундалж хооллон, дулаан бүтээлэг тарааж өгч, Италийн усан боомтуудад тараан байршуулсан байна. Сүүлийн найман сарын …

  • 26 May

    Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, авто машинуудыг даатгалд хамруулна

    АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ. Дээд түвшний уулзалтанд оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ. …

  • 26 May

    Хархорин захад махны үнэ хамгийн хямд байна

    Махны дундаж үнэ Нийслэлийн Статистикийн газраас тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6745 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн …

  • 26 May

    Цахим орчин өөрийн үнэлэмжид хэрхэн нөлөөлдөг вэ

    Уншигч танд өөрийн фейсбүүк хаяг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Та өөрийн фейсбүүктээ пост буюу өөрийн сэтгэгдэл, үзэл бодлоо хуваалцлаа гэхэд нэг ч хүн «like» дарсангүй нэг цаг боллоо гэж бодъё. Танд ямар мэдрэмж төрөх вэ? Тантай нэг ч хүн санал нийлэхгүй байгаад эргэлзэж, эсвэл санаа нийлнэ дээ гэж бодсон хүн чинь завгүй байгаа эсэхийг гайхах, эсвэл энэ талаар сэтгэгдлээ илэрхийлэх …

  • 26 May

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:Би улсаас нэг ч төгрөг хуурч мэхэлж аваагүй

    АНУ-ын Вашигтон хотод орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар урд шөнө 00.55 нисэх байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хориглосон. Тэрээр дөнгөж сая  энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр “Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаанаа эхлээд тайлбарлах хэрэгтэй  гэж би бодож байна. Манай сурвалжлах баг Панамын баримтуудын талаар хоёр …

  • 26 May

    Улаанбурхны вакцинд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 522741 хүн хамрагдаж хамралтын хувь 83.8 байна

    Улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтанд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 522741 хүн хамрагдаж 83.8 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд 274.534 иргэн хамрагдаж хамралтын хувь 87.9 хувь байна.        

  • 26 May

    Ижилхэн хувцаслаад, охидтойгоо бүжиглээрэй

    Ижилхэн хувцаслаад, охидтойгоо бүжиглээрэй. Охин хүүхэд цаанаа л адтай хөөрхөн. Та ч бас охинтойгоо “хувийн” бүжигтэй болоорой info.mn

  • 26 May

    Засгийн газар 1996-2000 оны түүхийг давтлаа

    АН эрх барьсан дөрвөн жилд /2012-2016/ хоёр Засгийн газрын нүүр үзлээ. Намаа үнэмлэхүй ялуулж чадаагүй ч эрх барих боломж олгох хэмжээний удирдсан Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Тодруулбал, АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ес” эвслээс бүрдсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдаж байсан билээ.  Гэсэн хэдий ч түүний Засгийн газар хоёр жилийн дараа огцорсон юм. Улмаар Н.Алтанхуягийн Засгийн газар …

  • 26 May

    Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа мэдээлэл хийлээ

     Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцож Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар сайд танилцууллаа. Ирэх сарын сүүлээр болох эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнөөр шинээр батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дүрмийг хэлэлцэж, санал авна. Эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууулийг 6 дугаар сарын …

  • 26 May

    Өнөөдөр Чингэлтэй дүүрэг энхийг сахиулагчидад хүндэтгэл үзүүллээ

    Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах тухай” Монгол улсын хуулийн хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос эхлэн өнөөдрийг хүртэл оролцож байгаа бөгөөд давхардсан тоогоор 18000 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Дашрамд дурдахад Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд биечлэн оролцон, үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх, гавьяа …