Сонгуулийн чимээнээр “дуу” орж байгаа арга багш олны хүүхдийг хэлний мэдлэгтэй байлгах гэж хичээж яваа нэгэн. Ямар ч үед өөрийнхөөрөө байж элдэв “хэл амнаас” айхгүйгээр амьдардаг түүнийг түшин суух бөө эхнэр нь байгаа болохоор тэр биз. Түүний гэр бүлийн хүн Мөнх тэнгэрийн Чингис Хаан бөөгийн төвийн тэргүүн Г.Одгэрэл юм. Тэрээр саяхан буюу энэ сарын 21-нд лам бөөгийн хамтарсан лекц хийж …
Мэдээ мэдээлэл
May, 2016
-
23 May
Угсармал барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж байгуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай” А/392 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав. Тус нэгж нь “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд төслийг богино хугацаанд чанартай, эдийн засгийн өндөр үр ашигтай …
-
23 May
Нийслэлд хийгдэж буй тохижилтын ажил 50 хувьтай байна
“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 35 метр квадрат талбайд явган замын хавтан суурилуулах, 2180 метр квадрат талбайг тэгшлэх ажил хийсэн. Нийт тохижилтын ажлын явц 50 хувьтай байна. Хан-Уул дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Төгс гэрэлтүүлэг” ХХК 72, Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн “Холбоо трейд” ХХК нь 56 гэрэлтүүлгийн шонг будаж, өнгө үзэмжийг сайжруулан гэрэлтүүлгийн асалтыг 100 …
-
23 May
Угсармал орон сууцнуудын дулаан текникийг шинэчилнэ
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай” захирамж гаргажээ. Захирамжаар Нийслэлийн угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулсэн байна. Тус нэгж нь “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд төслийг богино хугацаанд чанартай, эдийн засгийн өндөр үр ашигтай хэрэгжүүлэх, төслийн оролцогч …
-
23 May
Өнөөдөр сонгуульд нэр дэвшигчид тодорно
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнөөдрөөс албан ёсоор тодруулж эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвших үйл явц өнөөдрөөс энэ сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан намууд эрх барих дээд байгууллагуудаа хуралдуулахаар төлөвлөөд байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ долоо хоногийн дундуур МАН-ынхан бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах бол АН-ынхан ч гэсэн ҮЗХ-ны хурлаа хийж нэр дэвшигчдээ тодруулахаар …
-
23 May
Онлайнаар худалдан авалт хийхдээ юу анхаарах вэ?
Цахим ертөнцөд худалдан авалт хийх нь цаг хэмнэх давуу талтай ч хувийн мэдээллээ бусдад алдах эрсдэлийг дагуулж байдаг. Хэрвээ та онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авдаг бол дараах зүйлсийг анхаараарай. 1. Хамгаалалттай сайтаар үйлчлүүлэх. Өөрийн хувийн мэдээлэл болон картаа ашиглахдаа хамгаалалтгүй сайтад хандах нь хамгийн аюултай. Хамгаалалттай сайтуудын URL код нь HTTP:// гэж эхлэх ба таны ашиглаж байгаа интернет хөтчөөс шалтгаалаад URL кодны хажууд цоожны …
-
23 May
Сүйрсэн нисэх онгоцны гадна сүрдүүлсэн үг бичсэн байжээ
Египетэд хориглосон “Лалын ах дүүс” гэдэг террорын байгууллагыг дэмждэг байсан Каирын олон улсын нисэх буудплын ажилтнуудхэдхэн өдрийн өмнө сүйрсэн иргэний нисэхийн “EgyptAir” компанийн А320 нисэх онгоцны гадна талд хоёр жил орчмын өмнө заналхийсэн зүйл бичсэн байжээ.“Нью-Йорк таймс” сайтад ингэж тэмдэглэсэн байна. Сайтад дурдсанаар, “Бид энэ нисэх онгоцыг сөнөөнө” гэж араб хэлээр бичсэн байжээ. Тэгэхэд нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд үүнийг 2013 …
-
23 May
ӨНӨӨДӨР: Сонгуулийн луйврын талаар мэдээлэл хийнэ
09.00 цагт: Нийслэлийн “Өргөө” амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран зохион байгуулах төрөлтийн сургагч багш бэлтгэх сургалт “Өргөө” амаржих газрын А зааланд болно. Утас 99661961, 88000742 10.00 цагт: Манай улсад айлчилж байгаа Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрисийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана. Утас: 99121715 11.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага …
-
23 May
Дуучин Г.Эрдэнэчимэг “одонгийн хүүхдээ” төлөвлөжээ
Дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг нөхөрт гарахаасаа өмнө хамтлагийн дуучин байгаад зогсохгүй мисс байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр хэд хэдэн миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан ч хүнтэй суун, хүүхдүүдийн ээж болсон бүсгүй одоо энэ талаар ярихаас ичдэг сурагтай. Түүнчлэн нүүр амаа ч бараг будахгүй, европ хувцас өмсөх нь ховор Г.Эрдэнэчимэг гурван хүүхдээ гэртээ, араг түшин төрүүлсэн нь тухайн үедээ олны …
-
23 May
Чанаргүй зээлийн хэмжээ 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна
Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь энэ оны нэгдүгээр улиралд 8.2 болж өмнө оны өн үеэс 2.4 хувиар өсчээ. Тухайлбал уул уурхайн салбарт олгосон зээлийн 24,9, бөөний болон жижиглэн худалдааны салбарын зээлийн 12.6 хувь нь чанаргүйд тооцогдож буй нь өндөр үзүүлэлт ажээ. Ийнхүү чанаргүй зээлийн хэмжээ 2013 оны эхний хагас хүртэл тогтмол буурсан удаатай юм. Хадгаламжийн байгууллагуудын зээлийн өрийн үлдэгдэл …
-
23 May
Бүх зорчигч амиа алдсан хэмээн зарлав
Парисаас Каир хүрэх замдаа сүйрсэн Египетийн “Airbus A320-232” онгоцны бүх зорчигч амиа алдсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Онгоцонд 12 орны 66 зорчигч зорчиж явжээ. Сиси ийнхүү мэдэгдсэнийхээ дараа сүйрлийн гол гэрч болсон хар хайрцагнуудыг хурдан олохыг даалгасан байна. Газар дундын тэнгист хайгуул хийж буй Египет болон Грекийн аврагчид өчигдөр …
-
23 May
Буланд шахагдсан бие даагчид
Сонгууль бүрийн өмнө холбогдох хуулиа өөрчилдөг, чингэхдээ цаг хугацааны шахалт дор өөрчилдөг хууль тогтоогчид, эрх баригчид өдийд сэтгэл амарчихаад байгаа бол Сонгуулийн ерөнхий хорооныхноос /СЕХ/эхлээд сандарч тэвдэж хүмүүс олон бий. Өнгөрсөн сонгуулийн өмнө гэхэд л СЕХ ердөө зургаахан сарын хугацаанд багтаан шинэ хуульд нийцүүлэн 40 гаруй дүрэм, журам, заавар, баримт бичгүүдийн загварыг батлан гаргах гэж тэвдсэн юм. Тэгвэл өнөө жил …
-
23 May
Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм. Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь …
-
23 May
Өнөөдөр таны заавал мэдэх ёстой 16 зүйлс
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд: Өнөөдөр бол жилийн 143 дахь өдөр бөгөөд он дуустал 222 хоног үлдлээ. Цаг агаар өдөртөө +17 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ. Билгийн тооллын 17, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
23 May
Токиогийн олимпийн наадамд жолоочгүй такси үйлчилнэ
2020 онд Японы нийслэл Токиод зуны олимпийн наадам болно. Тэгвэл тухайн үед Токио хотын захиргаа олимпийн наадамд оролцогчид болон үзэгчдэд жолоочгүй таксигаар үйлчлэхээр төлөвлөж буй гэнэ. Гэхдээ жолоочгүй таксиг үүнээс өмнө үйлчилгээнд гаргаж хэвшүүлэхийн өмнө Японы зам тээврийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэнэ. Японы автомашин үйлдвэрлэлийн хэд хэдэн том компани жолоочгүй машин үйлдвэрлэх тал дээр сүүлийн жилүүдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл