Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 3 May

    Хэвлэлийн эрх чөлөөг боомилох нь улс төрчдөд л ашигтай

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг зүгээр нэг тэмдэглээд өнгөрүүлэхээс илүүтэй өнөөгийн нийгмийн эрүүл бус хэсгийг эрүүлжүүлэх зорилгоор хэвлэлийнхээ эрх чөлөөг хамгаалах нь чухал гэж үздэг. Энэ өдрөөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчдэд мэндчилгээ илгээжээ. Тэрээр мэндчилгээндээ “Олон оронд хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажиллах …

  • 3 May

    Ким Чен Ун өсвөр насны охидыг бэлгийн дарамтанд байлгадаг уу

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дунд сургуулийн сурагч охидыг бэлгийн дарамтанд байлгадаг уламжлалт балмад үйлдлийн тухай өмнөд рүү дүрвэж ирсэн хэсэг хүмүүс мэдээлжээ. Охидын хамгийн балчир нь 13 настай бөгөөд тэднээс эхлээд эрүүл мэндийн шинжилгээ авч, онгон охидыг сонгодог гэжээ. Ким Чен Ун тэднийг өөртөө болон төрийн өндөр албан тушаалтнууд, найзууддаа “үйлчлүүлдэг” гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй охидыг секс үдэшлэгт оруулж тоглоом тоглуулаад …

  • 3 May

    “Үзгээрээ хорвоог сийлдэг” сэтгүүлч нартаа баярын мэнд хүргье , Хэвлэлийн эрх чөлөө “мандтугай”

     Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг орон бүрийн сэтгүүлчид тэмдэглэж байна. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан юм. Энэ өдрийг  Монголын сэтгүүлчид ч тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Гэхдээ Монголын сэтгүүл зүйд эрх чөлөө байна уу. Энэ асуулт хаана, хаанаа эргэлзээтэй. Хаалтын гэрээ, үг үсгийн алдаа, уншуургүй нийтлэл гэгчлэнгээр элдэв дээдээрээ сэтгүүл …

  • 3 May

    Гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ

    Өнгөрсөн жилээс улаанбурхан өвчин гарч, гаймшгийн хэмжээнд хүрч 39734 хүүхэд өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн тоон мэдээлэл байгаа. Улсдаа ганц байгаа ХӨСҮТ нь ачаалалаа дийлэхгүй, эмч нар амралтгүй ажиллаж байна. Тэгвэл  саяхнаас  гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ. Энэхүү өвчин Дархан-Уул аймагт нэлээд их  тархацтай байгаа аж. Тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхдүүд нэлээд их тусаж байгаа гэдгийг …

  • 3 May

    Ерөнхийлөгчийн залсан АСЕМ-ын зардлыг Шилэн дансанд бүрэн хамруулъя

    Ази, Европын Дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг Монгол Улс нийслэл хотдоо долдугаар сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, даржин төсвөөсөө илүүчлэн аль эрт бэлтгэлээ базааж, чамгүй их хөрөнгө мөнгө зарлагадаж байгаа нь нүдэнд илт байна. Нэгэнтээ төрийн тэргүүн маань баахан улсын удирдагчийг эх орондоо урин залчихсан тул улс орнуудын удирдагчдын тоогоор Туулын эрэг дээр хаус барьж, өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашиныг захиалан …

  • 3 May

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын үнэлгээ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн 3-р байрны 123 тоотод үргэлжилнэ. Утас: 99193328, 88930123 09.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасгаас хамтран зохион байгуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн Монголын Хүүхдийн Ордонд эхэлнэ. Тус тэмцээнийг сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, …

  • 3 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 03-ны Мягмар гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10:30-16:00 цагт: 10-р хороо Баатархайрханы гудамж, Автобус-3, 87-р сургууль,  Ирээдүйн гарц, Гэгээрэл дацан, эдгээрийн ойр орчмоор 10:30-17:30 цагт: 10, 20, 232, 4, 7-р хороо Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм, 36, 37А, Б, 38А, Б, …

  • 2 May

    Shania Twain – Man! I Feel Like A Woman хэмээх сайхан дууг хүргье

    2003 онд гарч байсан энэхүү дууг хүргье.

  • 2 May

    С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын дээл Японы үндэсний музейд тавигджээ

            МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын улаан, цагаан хоёр өнгийн дээл Японы олон үндэстний музейд тавигдсан байна. Энэ талаар Г.Эрдэнэчимэг цахим хуудастаа “Хамаг Монгол”-ын хаалтын тоглолт. 2013 он. Бид хоёрын энэ хоёр дээлийг Японы олон үндэстэний музейгээс гуйсаар байгаад, 2014 онд аваад явсан. Их хайртай гоё дээлүүд минь, монгол хувцсаа төлөөлөөд үг хэлэхгүй ч нэгийг бодогдуулаад л байж байгаа байх даа” …

  • 2 May

    Эрх баригчид өөрсдийн хийсэн гэмт хэргийн мөрдөлтийг хяналтандаа байлгахыг санаархаж байна

    Чоно борооноор Хуулийг гууль болгогчид энэ төрд “шургалжээ”. Чоно борооноор гэгчээр өнгөрсөн долоо хоногт хүн болгон Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу, үгүй юу гэдгээр маргаж суух хооронд нэгэн хууль зөрчсөн хуулийн төслийг Их Хурлаар хэлэлцэж бараг л баталчихлаа. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг …

  • 2 May

    Байр суурь: Төрийн нууцад халдаж буй хуулийн төслийн эргэн тойронд

    Чоно борооноор гэдэгчлэн одоогийн эрх баригчид амралт, баяр наадам, эсвэл улс оронд өрнөж байгаа томоохон үйл явдлыг далимдуулан хамгийн чухал хууль тогтоомжуудыг өөрсдөдөө ашигтайгаар шийвэрлүүлдэг явдал дахин давтагдаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой чухал хуулийн …

  • 2 May

    Ухаалаг утас шиг харагддаг гар буу зохион бүтээжээ

    АНУ-ын Миннесотад төвтэй “Ideal Conceal” компанийнхан анхны бүтээгдэхээ танилцууллаа. Ухаалаг гар утас шиг харагдах хоёр амтай гар буу тун удахгүй хэрэглэгчдийнхээ гар дээр хүрнэ. Эвхсэн үедээ АйФон гар утас шиг харагдах хоёр амтай энэ зэвсэг нь 0.380 мм-ийн голчтой байна. Энгийн үедээ буюу ухаалаг гар утасны стандарт хэмжээнд байхдаа гох болон гал нээх хаалт нь түгжигддэг учир ямар ч аюулгүйн …

  • 2 May

    Обамагийн охин Харвардад суралцана

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиа Обама Харвардын их сургуульд элсэн орж, суралцахаар болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн алба баталж “Малиа Обама ирэх оны есдүгээр сард сургуульдаа элсэн орох болно. Одоогоор ямар мэргэжлээр суралцах нь нууц байгаа. Тун удахгүй ямар ангид суралцах нь ил болох байх” хэмээн мэдээлжээ. Анх удаагаа Ерөнхийлөгчийн охин аавынхаа бүрэн эрх …

  • 2 May

    Б.Наранхүү дахин УИХ-д нэр дэвшихийн тулд Дундговийн АН-ыг самарч байна

      Мон ураны гэх тодотголтой Б.Наранхүү хэмээх энэ бийлэгжүү эр 2012 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох байгууллагад ажиллахдаа ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээр үл барам чуулганы хуралдаандаа тоотой суусан гэдгээрээ олны дунд алдартай нэгэн юм. Мөн түүний тухайд Дундговь аймгийн иргэдийг төрд төлөөлөх хугацаандаа бөх, морь хоёрт харамгүй хөрөнгө …

  • 2 May

    Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эхэллээ

    Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын байрны “Иргэний танхим”-д хүүхэд харах үйлчилгээний эрх олгох хүндэтгэлийн арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцов. “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175 иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш өнөөдөр үйл ажиллагаа …