Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 27 April

    Монгол цэргүүд маш аюултай нөхцөлд зэвсэгт халдлагыг зогсоолоо

    Дэлхийн хамгийн залуу улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийн дэмжих “UNMISS” ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2012 оны 4 дүгээр сараас уг ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Өчигдөр гэхэд ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, нуусан байсан зэвсэглэлүүдийг …

  • 27 April

    Сонгуулийн асуудлаар цахим хурал хийв

    Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өчигдөр цахим хурал хийлээ. Цахим хурлын үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцсан юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, …

  • 27 April

    Ж.Амарсанаа: Эмч нарын алдааг зөрчлийн хуулиар шийдэх ёстой

    Эмч нар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж өчигдөр орон даяар жагсав. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих ял оногдуулах заалт оруулсан. Энэхүү хуулийн заалт тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж …

  • 27 April

    Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт ДЭМБ-аас “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ тэмдэглэлт өдрийг тарилгатай халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, вакцинжуулалтанд хоцрохгүй хамрагдахын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг. Энэ жил “Дархлаажуулалтаас хоцрогдохыг арилгая” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсад зохион …

  • 27 April

    Сурагчид газ үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ

    Дунд сургуулийн сурагчид газ үнэртэх хэрэг буурахгүй байна. Тухайлбал, Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн таван сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тэднийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд ашиглахаа больсон халуун усны барилгад гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн байна. Хэргийг …

  • 27 April

    Ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

     Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.  Үүнд: БАГЦ БАЙРШИЛ  НД-01 Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар …

  • 27 April

    Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах сургалтыг зохион байгууллаа

    “Японы Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банкн хамтран хэрэгжүүлж буйы “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны зөвлөхийн баг “Хотын тээврийн эрэлтийн хэтийнтөлөвийг загварчлах нь” сэдэвт  сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгууллаа. Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус сургалтад Нийслэлийн болон төрийн захиргааны байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, …

  • 27 April

    О.Болд-Эрдэнэ Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

      Өнгөрөгч өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөхийн нэг төрөл жюү жицүгийн Дэлхий болон Азийн их хурал зохион байгуулагдсан байна. Тус хуралд Монгол улсаас 2 хүн төлөөлөл болон оролцжээ. Үүний нэг нь энэхүү спортыг манай улсад үүсгэн байгуулагчдын нэг Монголын анхны хар бүстэн, Дэлхийн гурван удаагийн аварга О.Болд-Эрдэнэ байсан юм. …

  • 27 April

    Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

    Өнгөрсөн өвөл монголд хатуухан өвөл болсон болохоор цаг агаарын хүнд нөхцөлөөс дайжиж нүүдэллэн явсан 5300 гаруй зээр төмөр зам дээр үхсэн гэж Оросын зэрлэг байгаль хамгаалах дэлхийн сангаас мэдээлжээ. Энэ мэдээллийг Боннд болсон нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалах тухай конвенцийн шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаан дээр монголын тал дэлгэсэн  байна. Илтгэлд дурдсанаар бол монголын төмөр зам улс орныг хоёр хэсэгт хуваасан …

  • 27 April

    “Цагдаа-фото дуранд” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

    Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төв, Хэвлэл мэдээллийн төв, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтан цагдаагийн байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, алба хаагчдыг сурталчлан таниулах зорилгоор “ЦАГДАА-ФОТО ДУРАНД” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Тус уралдаан мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид гэсэн 2 ангилалаар зохион байгуулагдах ба “Цагдаа-Фото дуранд” сэдвийн хүрээнд …

  • 27 April

    Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

    Өнгөрсөн өвөл монголд хатуухан өвөл болсон болохоор цаг агаарын хүнд нөхцөлөөс дайжиж нүүдэллэн явсан 5300 гаруй зээр төмөр зам дээр үхсэн гэж Оросын зэрлэг байгаль хамгаалах дэлхийн сангаас мэдээлжээ. Энэ мэдээллийг Боннд болсон нүүдэллэн амьдардаг зэрлэг амьтдыг хамгаалах тухай конвенцийн шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаан дээр монголын тал дэлгэсэн  байна. Илтгэлд дурдсанаар бол монголын төмөр зам улс орныг хоёр хэсэгт хуваасан …

  • 27 April

    Оршуулга хийхийг зөвшөөрсөн газруудыг нэрлэж байна

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 15-р тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн 7 оршуулгын газрын жагсаалт, байршил ,хэмжээг баталсан. Үүнд; Нарангийн энгэрийн оршуулгын газар, Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар, Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар, Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв, Гачууртын шарил чандарлах төв, 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн зэрэг оршуулгын газруудад оршуулгын үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд …

  • 27 April

    П.Цагаан: 2016 оноос эхлэн сонгуулиа намар явуулдаг болъё

    -Монголчууд бушуу туулай борвиндоо баастай хэмээн цэцэлдэг ард түмэн. Давчуу хугацаанд баригдаж, сонгуулийн тогтолцоондоо гэнэт өөрчлөлт оруулж ,Үндсэн хуулийн цэцээ эвгүй байдалд оруулан байж яаран сонгуульдах нь хир зөв алхам вэ? Уг нь сонгуулийн тухай хууль гарахаас өмнө хариуцлагатай сонгууль,төрийн хүн, төрийн түшээ гэдэг хэн байх ёстой талаар төрийн ой санамжийн хүрээнд олон шинэ санаа гарч байсныг манай дарга нар …

  • 27 April

    24 цаг “цус харж, үнэртэж” хагалгаа хийсэн эмч шоронд “хэрэг” болоо юу

    Цагаан халадтай шидтэнгүүд гэж олон мянган өвчтөнүүд эрүүл саруул болсныхоо даваан дээр дурсан ”шүтнэ”. Өнөөдөр манай нийгэмд өвдөөгүй хүн, эмнэлгийн хаалга татаагүй хүн гэж бараг л байхгүй. Нийгмийн бохир байдал, агаар, хөрс, халдварт өвчин, удам дамжсан өвчлөл гээд гуравхан сая иргэд маань маш өндөр өвчлөлтэй. Мэдээж өвдөх бүртээ эмч дээр очин яаралтай арга хэмжээ авхуулахыг зорино. Эмийн замбараагүй хэрэглээ, эмчийг …

  • 27 April

    Н.Энхбаяр: Би ямар ч ялгүй, сонгуульд өрсөлдөх бүрэн боломжтой

    МАХН-ын дарга Н.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. – Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийн талаарх таны байр суурь?  – Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж …