Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 25 April

    “Хүний биеийн жингийн 1 кг тутамд нитрит 0.4 мг-аас хэтрэхгүй байх ёстой”

    2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосонтой холбогдуулан НМХГ-ын Төв лабораториос “Хиам, хиаман бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч аж ахуй нэгж, байгууллагын дотоодын хяналтын лабораторийн  чадамжийг сайжруулах  зорилгоор дотоод хяналтын лабораторийн шинжээч, үйлдвэрийн технологич нарт сургалтыг зохион байгуулжээ. Хиам, хиаман бүтээгдэхүүний хяналтын шинжилгээний сүүлийн 3 жилийн судалгаа, дүн шинжилгээ, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналтын лабораторид тавигдах шаардлагын талаар ярилцжээ. Монгол …

  • 25 April

    Тариаланчдад нийлмэл бордоог хүлээлгэн өглөө

    Япон улсын засгийн газрын  КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Газар тариалан үйлдвэрлэлийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд нийлүүлж буй Нийлмэл бордоог тариаланчдад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү нар оролцлоо. …

  • 25 April

    Он гарсаар ДОХ-ын халдвартай дөрвөн хүн нас баржээ

    Яг одоогийн байдлаар хүн төрөлхтөний эсрэг хамгийн том аюул нь ДОХ. Уг өвчнийг эмчилэх найдвартай аргыг эрдэмтэн судлаачид судалж багйаа хэдий ч хараахан олоогүй өнөөдрийг хүрч байна. Гэтэл  ДОХ-ын халдвар авах иргэдийн жил ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан мэдээлжээ. Тодруулбал, он гарснаас хойш уг өвчны халдвартай дөрвөн хүн амь насаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ээс гаргасан албан ёсны тоогоор бол …

  • 25 April

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл экспо, Драгон дахь салбарууд туршилтаар ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг байгуулж байна. Төвийн нэгдүгээр салбараар /Дүнжингарав худалдааны төв дэх/ өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж …

  • 25 April

    Монголын бизнесийн байгууллагууд олон улсын стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй байна

    Дэлхийн ууган нэр хүнд бүхий Британийн стандартын байгууллага \BSI\ Mонголд төлөөлөгчийн газраа нээсэнтэй холбогдуулан тус байгууллагын бүсийн захирал Дмитрий Ярцев болон олон улсын төсөл хариуцсан захирал Владимир Якубов нар манай улсад гурав хоног ажлын айчлал хийлээ. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай уулзаж ISO стандартуудын талаар ярилцаж санал бодлоо солилцов. Мөн энэ үеэр Дмитрий Ярцев …

  • 25 April

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох тухай шийдвэр гарсан билээ. Энэхүү эрхэм, хүндтэй баярын өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 27-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Тус …

  • 25 April

    Улаанбурханы эсрэг “2000 төгрөгний аян” өрнүүллээ

    Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт ихсэн өнгөрсөн гурван сард гэхэд л 59 хүүхэд энэхүү өвчний улмаас хорвоог орхисон харамсалтай мэдээллийг албаныхан хэлсэн. Тэгвэл энэхүү өвчний эсрэг өнөөдөр салбар салбарын хүмүүс итгэлийн гараа сунган хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэдний нэг бол “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг”,  “Хосбилгүүн Зул” ХХК-ны захирал Б.Цэрмаа, “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Р.Сумъясүрэн, “World tv” …

  • 25 April

    “Үхсэн” эхнэрээ зурагтаар харжээ

    2014 онд эхнэр нь зам тээврийн осолд орж таалал төгссөн хэмээн бодож байсан Марокко Улсын иргэн Абрах Мохаммед телевизийн нэгэн шоуны үеэр талийгаач эхнэрээ хараад мэл гайхсан гэнэ. Хоёр жилийн өмнө Касабланка хотын эмнэлэгт маш хүнд байдалтай нэгэн эмэгтэйг авчирсан аж. Эмч нар түүний гэр бүлд эмэгтэй амь гарахгүй л болов уу гэдгийг хэлээд ямар ч тохиолдолд эмчилгээний төлбөрийг хийх …

  • 25 April

    1072 хувьцааны асуудлаар иргэдийг төөрөгдүүлсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж байгаа талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, …

  • 25 April

    Гаалийн татварын хэмжээг нь нэмэгдүүлсэн барааны жагсаалт

    Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн эерэг үр дүнтэй байсан гэж үзэж байгаа. Тиймээс  энэ удаад импортын 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Чанар, стандартын шаардлага хангасан дараах 100 гаруй нэр төрлийн барааг 100 …

  • 25 April

    “Жайка”-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурав

      Барилгын салбар нь эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын талбай дээр гарч буй осол, эндэгдлийн тоо өсөх хандлагатай болжээ. Түүнчлэн ийм осол гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа бүр алдсан болон түр алдсан иргэн олон байна. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдэх, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх явдал зүй ёсоор тавигдах болов. Энэ асуудлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-аас Монгол …

  • 25 April

    Авто замын уулзвар цөмөрчээ

    Хятадын төв телевиз тус улсад саяхан авто замын томоохон уулзвар цөмөрсөн тухай мэдээлж, үүнтэй холбоотой дүрс бичлэгийг цацлаа. Энэ бичлэг өнгөрсөн пүрэв гарагт авто замын хажууд байрлуулсан ажиглалтын камерт бичигдэн үлдсэн байна. Цөмрөлт болсон газар нь тус улсын Жөжян мужийн Ханжоу хот дахь томоохон замын уулзвар юм байна. Бичлэгээс замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байх явцад замд цууралт үүсч, улмаар доош …

  • 25 April

    Эклер худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Өнгөрсөн амралтын өдөр буюу 4 дүгээр сарын 24-нд Халдварт өвчин судлалын үндэсний төвд “эклер” идсэнтэй холбоотой 32 хүн хандсан байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрч өнөөдрийн байдлаар 17 нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндхэн байна. “Ньюсвийтфүүдс” ХХК-нд үйлдвэрлэсэн эклерийг худалдан авч идсэн бүх өвчтнүүдэд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар …

  • 25 April

    Дүүргүүдэд сонгуулийн хороо байгуулагдлаа

    Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийг хороодыг байгуулсан. Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Нарийн бичгийн даргаар: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун Гишүүдээр: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн Өмчийн …

  • 25 April

    Монголд “Мафи л үгүйлэгдээд байна”

    “Монгол хүн сэргийлэгч байхад аюулгүй хонодог” гэдэг 1980-аад онд гарч байсан үг бий. Одоо бол цагдаа. Цагдаа хүчний байгууллагад итгэн, сэтгэл тайван аж төрдөг байж. Гэтэл энэ цаг үед ядахдаа хүчний байгууллагынхандаа ч итгэхэд бэрх болж. Шүүх хурал, цагдаагийн байр суурь, мөнгөтэй, нэртэй төртэй тэр ч бүү хэл төр барьж байгаа намын талд “үйлчилдэг” болсон нь эмгэнэлтэй. “Цагдаа цагийн найз” …