Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 1 April

    Султан хаан ба түүний эхнэрүүдийн түүхээс

    Нэгэн султан дөрвөн эхнэртэй байжээ. Тэрбээр дөрөв дэх буюу хамгийн залуу, үзэсгэлэнтэй эхнэртээ илүү хайртай байв. Султан түүндээ тансаг хувцас, үнэт эдлэл бэлэглэж, үргэлж бөөцийлж эрхлүүлдэг байлаа. Тэр бас гурав дахь эхнэртээ ч хайртай байжээ. Үзэсгэлэн төгөлдөр тэр эхнэрийнхээ гоо сайхныг бүгдэд гайхуулахын тулд гадаадын орнуудаар дагуулан явдаг ч нэг л өдөр түүнийг орхиод өөр нэгэн дээр оччих вий гэж …

  • 1 April

    ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн судалгааны жагсаалтыг авахаар тохиролцов

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын  комиссын 19-р хуралдааны шийдвэрийн дагуу “1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн өгөх асуудлаар Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 14-20-ны өдрүүдэд  Москва, Санкт-Петербург хотуудад албан томилолтоор ажиллан, холбогдох яам, байгууллагуудын удирдлагуудтай уулзаж ажиллалаа. Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын …

  • 1 April

    Өнөөдөр манай долоон бөх барилдана

    Туркийн Самсун хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхлэх юм. Хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн Самсуны Гран При тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 236, эмэгтэй 161, нийт 397 жүдоч оролцож байгаа аж. Тэгвэл манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 тамирчин барилдана. Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, манай …

  • 1 April

    Сэлэнгэ аймгийн Алтанбулагт суманд ченжийн амь насыг хороосон хэрэгт 22 жилийн ял оногдууллаа

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ченжийн амь насыг хохироосон онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэн гарч хэвлэл мэдээллийн  хэрэгсэлүүдээр мэдээлэгдэж байсан билээ. Хэргийг үйлдсэн  “Б” гэгч нь  нь 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б-н биед нь байсан 30.300 доллар, 800 рубль /Монгол  мөнгөөр 60.472.360 сая төгрөг/ зэргийг авах …

  • 1 April

    Зика Энхболд иргэдэд “гологдож” эхэллээ

    Сошиал орчны чөлөөт сэтгэгчид УИХ-ын дарга З.Энхболдод шинэ хоч өгчээ. Түүний Монголын улс төрд учруулаад байгаа хохиролоос нь улбаалан сүүлийн үед дэлхий нийтийг айлгах болсон ЗИКА вирусын нэрээр нэрлэсэн бололтой. Сошиал орчны хэрэглэгчид аль хэдийн Улс төрийн хортой вирус ЗИКА Энхболдоос болгоомжлохыг уриалаад эхэлсэн байна. Ингэж нэрлэх болсон шалтгааныг та бүхэн доорх зурагнаас тодорхой хараарай. Зи Энхболд өнөөдрөөс эхлээд ЗИКА …

  • 1 April

    Хар ус хүнд өгдөггүйн учир

    Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж …

  • 1 April

    Монголын 1, 261, 200 иргэн ядуу, 699 900 иргэн үгээгүйчүүд гэнэ

    Монголын эдийн засаг, хөрөнгө мөнгө, орлого ашгийн хуваарилалт хэрхэн хуваарилагдаж буйг гэр бүлийн түвшинд судалсан байна. Гэр бүлийн хүн амыг 4-5 гэж тооцвол, Монголд 600,000- 750,000 гэр бүл байх боломжтой юм байна. Эндээс зөвхөн 5% нь Монголын ТОП компаниудын 95%-ийн хувьцааг эзэмшдэг. Харин 1000 гэр бүл үлдсэн 5%-г хуваадаг ийм дүр зураг гарчээ. Энэ бол гэр бүлд ангилж гаргасан тоон …

  • 1 April

    Өргөдлийн байнгын хороо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудалд анхаарлаа хандуулна

    Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдээс тус байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, хүсэлттэй холбогдуулан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзав. Тус байнгын хороо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах, дурсгалыг мөнхжүүлэх, тэдний ар гэр, …

  • 1 April

    НӨАТ-н баримт баталгаажуулалт өрхийн амьдрал руу “хошуу” дүрж эхэллээ

    НӨАТ-ын баримт гэх ойлголт энэ оны эхнээс хүн бүрийг “баримтжуулж” сургаж эхэлсэн. Гэхдээ алдаатай оноотой зүйл их байх юм. Өчигдөрхөн гэр бүлийн гишүүдийнхээ баримтыг өөр дээрээ бүртгүүлбэл гэмт хэрэг болно гэх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ? Гэр бүлийн хэн нь ч худалдаа хийж болно гэхдээ баримтыг нь бүртгүүлж болохгүй, ойлгомжгүй логик. Жишээ нь: Жирийн нэг өрхөд ээж, аав, …

  • 1 April

    Он гарсаар 11 удаа ой, хээрийн түймэр гараад байна

    Улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Булган аймгийн Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар, Наран,  Дарьганга сум, Хэнтий аймгийн Биндэр сум гээд дөрвөн аймгийн есөн суманд 10 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд нэг түймэр, нийтдээ 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 2 га ой, …

  • 1 April

    Ц.Ганзориг: Хошин урлаг ухаарал, инээдийг зэрэг өгдөг учраас танхим дүүрэн үзэгчидтэй байгаа

    Өнөөдөр тохиож буй Олон улсын инээдмийн баярын өдөрт зориулан “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан “Маск продакшин”-ы жүжигчин Ц.Ганзоригийг “Уран бүтээлч” ярилцлагын буландаа урьж ярилцлаа. -Уран бүтээлч хүнтэй уулзаж байгаа юм чинь уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлэх үү? -Юуны өмнө уншигчиддаа Олон улсын инээдмийн баярын мэнд хүргэе. “Маск продакшин” маань “Амьдрал өөрөө аз …

  • 1 April

    Үйлдвэрлэлийн ослоор 48 хүн амиа алджээ

    Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт өнөөдөр 14.00 цагт Улаанбаатар зочид буудалд болно. Арга хэмжээнд албаны хүмүүс, үйлдвэрчин, ажил олгогчийн төлөөлөл оролцоно.  2015 оны байдлаар үйлдвэрлэлийн 383 осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Эндээс үзвэл  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  асуудал тулгамдсан хэвээр байгаа юм. Тиймээс асуудлыг хэрхэн …

  • 1 April

    Гэр бүлийн гишүүдийн баримтыг цуглуулж бүртгүүлвэл гэмт хэрэгтэн болно

    НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, 400 саяын хонжвортой сугалаанд оролцож, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн 2 хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй. Мэдээж бүртгүүлсэн баримтын тоогоор 400 сая төгрөг хожих магадлал өсч байгаа учир иргэд НӨАТ-ын падааныг сугалаа гэдгээр нь ойлгож худалдан …

  • 1 April

    АСЕМ-д зориулж агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барьжээ

    АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг ИНЕГ-аас баталжээ. Уг төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 74 хувьтай байгааг албаны хүмүүс мэдээллийн эхэнд онцоллоо. Эдгээр ажлын хүрээнд нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн 500 метрийн өргөтгөл болон перроны өргөтгөлийн ажлыг хийж дуусгасан байна. АСЕМ-ын зочдыг хүлээж …

  • 1 April

    УИХ-ын дарга З.Энхболд руу юм шиджээ

    Монголын эдийн засгийн форум хоёр өдрийн турш Төрийн ордонд болж өндөрлөлөө. Форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Гэтэл түүнийг үг хэлж байхад нэгэн иргэн босч ирэн УИХ-ын даргад халдахыг завдлаа. Тэрбээр “Монголын эдийн засгийг та нар дампууруулсан огцор” гэхчлэн дайрсан байна. Жиргээчид УИХ-ын дарга З.Энхболд руу гутал шидсэн хэмээн жиргэж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр оймс шидсэн гэх …