Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 26 February

    Архи бас нэг хүний амийг авч одов

    Он гарсаар архины гүн хордлогоор хоёр хүн нас барсан гэх мэдээлэл бий. Тэгвэл хар дарсны хар гайгаар бас нэг хүний алтан амь эрсдлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад шинээр бүртгэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна. 46 настай эрэгтэй С нь архины гүн хордлогонд орж улмаар “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төвд амиа алдсан аж. Уг хэргийг  цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

  • 26 February

    Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Итали Улсын Ром хотноо Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын захирал Ирина Хаантай уулзалт хэлэлцээ хийж, Монгол Улсын Хууль зүйн яам болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хоорондын “Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх: Хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хэрэгжилтийн талаарх харилцан …

  • 25 February

    “ВЕСТ МАССАЖ 4” төвөө шинээр нээлээ

    Хаврын урт өдрүүд айсуй энэ цагт хөгшин залуу хүн бүрийн хуян хөөрч, ядаргаа гадагшилдаг билээ. Ялангуяа суудлын ажил эрхлэдэг хүмүүст зориулан дуулгах таатай мэдээ байна. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх “Вест массаж”- төв нь “Bест-массаж- 4” салбарынхаа нээлтийг хийж байна. Шидэт гарт массажистаар тохилог, цэвэрхэн орчинд та бүх биеийн  болон хэсэгчилсэн бариа хийлгэх шинэхэн, тухтай орчин бүрдээд байна. Дашрамд дуулгахад …

  • 25 February

    “Хүүхдэд баяр хөөр бэлэглэе” арга хэмжээнд нэгдэцгээе

    Хүний амьдрал гэдэг баяр жаргалын хослол гэдэг. Хэн нэгэн баяр хөөрөөр дүүрэн, аав ээжийн хамтаар элэг бүтэн сайн сайхан  амьдарч байхад өөр нэг нь сэтгэлдээ гуниг тээн, ижий аавын  хайр халамжийг мэдрэхгүйгээр өсөх тохиолдол амьдралд бий. Гэсэн хэдий ч   зүдэрсэн нэгэндээ тусладаг монгол зан бидэнд байдаг нь юутай завшаан. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг “Мон сафо” компанийн хамт олон болон “Залуу манлайлагч” …

  • 25 February

    Иргэний хэргийн оролцогчид өөрийн хэргийн явцыг интернэтээс үздэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нарын хүмүүс оролцсон юм. Нэгдсэн системийн тусламжтайгаар иргэний …

  • 25 February

    БНХАУ-тай дэд бүтцийн хяналтын чиглэлээр хамтран ажиллана

    МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий консул Цай Вэньруй итгэмжлэх жуух бичгээ Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд өргөн барьсны дараа шууд МХЕГ-т ирж байгаагаа онцлон дурьдав. Ерөнхий консул Цай Вэньруй, Замын-Үүд дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай маш ойр хамтарч ажилладаг бөгөөд бидний ажилд сайтар туслаж …

  • 25 February

    Онлайн‬ луйврын гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна

    Дэлхий дахинд ‪онлайн‬ луйврын гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд хамгийн ихээр нэмэгдэж байна. Манай улсын ‪томоохон‬ худалдааны компаниуд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж их хэмжээний мөнгийг гэмт этгээдүүдийн хуурамч дансанд шилжүүлэх байдлаар залилуулж байгааг анхаарч өөрсдийн захидал харилцааны аюулгүй байдлыг хангах, ‪төлбөр‬ шилжүүлэх дансны мэдээллийг зайлшгүй ‪утсаар‬ тодруулах зэрэг хамгаалалтын арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.  ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ …

  • 25 February

    МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын шаардлагын хариуг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газарт хаяглан ирүүлсэн МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооны шаардлагын хариуг 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 01/1238 тоот албан бичгээр хүргүүлэв. Албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг …

  • 25 February

    Монголын жудочдын тухай баримтат кино хийгдэж байна

    Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг “Fighting Films” спортын кино, реклам үйлдвэрлэлийн компани манай улсын жүдочдын тухай баримтат “Монголын жүдо” нэртэй кино хийхээр болжээ. Үүнд Монголын жүдо бөхийн түүх, хөгжил, анхдагч, орчин үеийн төвшин, тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилт зэргийг дэлгэрэнгүйгээр гаргах аж. Гэхдээ тэд манай жүдочдоос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, …

  • 25 February

    Хөгжлийн бэршээлтэй иргэдийн ур чадварын олимпод Монгол Улс анх удаа оролцоно

    Олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн  зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын тэмцээнд өнгөрсөн жил Монгол Улс анх удаа оролцож, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад сурч мэргэжил эзэмшиж буй монгол залуус дэлхийд ур чадвараа үнэлүүлээд ирсэн билээ. Бразилийн Сан Паулод болсон тэмцээнд Монголын багийн есөн оролцогч бүгд даалгавраа цагтаа багтааж, 400-гаас дээш оноо авсан төдийгүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нарийн хангаж ажилласан нь …

  • 25 February

    Туул усан цогцолборыг гацууртад барина

    “Туул” усан цогцолборыг барих техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ гурван хувилбараар боловсруулж өнөөдөр хэлэлцэж байна. Урьдчилсан байдлаар усан цогцолборыг барихад 370-400 орчим сая ам.доллар шаардлагатай гэх тооцоог гаргажээ. Одоогоор санхүүжилтийг хаанаас хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь эхний ээлжид гурван хувилбараас боломжит ТЭЗҮ-ийг сонгох шаардлагатай. ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газраас тодорхой болгоно гэлээ. Нийслэлчүүдийн хувьд …

  • 25 February

    “MH17” онгоцыг сөнөөсөн цэргүүдийн нэр ил болов

    Их Британид төвтэй цахим мөрдөн шалгах баг Малайзын агаарын тээврийн “MH17” нислэгийг пуужингаар харваж сөнөөхөд оролцсон Оросын цэргийн ангийг нэрлэжээ. “Bellingcat”-д нийтэлсэн 115 хуудас баримт бичигт Оросын пуужингаас хамгаалах 53 дугаар бригадын хоёрдугаар сумангийн гишүүд Малайзын онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн буруутнууд гэнэ. Түүнчлэн Курск хот дахь бригадын хоёрдугаар сумангийн командлагчийг Дмитрий.Т гэдэг хэмээжээ. Малайзын Боинг-777 онгоц 2014 оны долдугаар сарын …

  • 25 February

    Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын нэгнээс эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан юм. Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалах яамныхан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт орон нутагт …

  • 25 February

    Монгол туургатан миссүүд Улаанбаатарт чуулж, шилдгээ тодруулна

    Монголын урлаг, спортын салбарт сор болсон залуус өнгөрсөн онд “Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг”-ийг байгуулан монголчуудыг соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн зорилгоор дэмжиж, чадварлаг Монгол хүнийг алдаршуулах зорилго өвөрлөсөн билээ. Тэд энэхүү зорилгынхоо хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Монгол туургатны боксын анхдугаар” наадмыг амжилттай зохион байгуулж Азидаа л хамгийн өндөр шагналын сан буюу 50 сая төгрөгийг оролцогчдодоо урамшуулан олгосон билээ. тэгвэл тус нийгэмлэгийнхэн …

  • 25 February

    Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн айсуй

    Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэг Монголын шатрын холбоотой хамтран Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх гуравдугаар сарын 12-21-нд зохион байгуулах гэж байна. Монгол, Тува, Халимаг, Буриадын төлөөлөгчид дэлхийн шатрын тухай хуулийг дагаж мөрдөн тойргийн системээр тоглох юм байна. Шагналын сан өндөр буюу эрэгтэй, эмэгтэй хэсгийн шагналын сан тус бүр 12 мянган ам.доллар юм. Тэмцээний алтан медалийн эзэн 4500 ам.доллар, өргөмжлөл, …