Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 15 December

    Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлнэ

    Зам тээврийн Сайдын шуурхай хурлаар хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Мөн гарсан шийдвэртэй холбоотойгоор М.Зоригт сайд холбогдох газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлагуудын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд: -Хятадын “Экзим” банкны зээлээр 100 хувь хот хоорондын зорчигч тээвэрт “хөрөнгө оруулалт” хийнэ. -Баянзүрх авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. -М.Зоригт сайд Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад …

  • 15 December

    “Голомт”-ын Баясгалан: Надад наад Монгол чинь хамаагүй

    Монголын хамгийн хүчирхэг  нэгдэл “Бодь”, “Голомт” задарч ах дүү мэт байсан Д.Баясгалан, Лу Болд, М.Зоригт тангараг тасран шүүхдэлцсэн нь бизнесийн ертөнцөд “чимээгүй” шуугиан дэгдэж байв. Тэд чухам юунаас болж муудалцав? Голомт банкинд юу болж өнгөрөв, одоо байдал ямархуу байгаа талаарх  судлаач Д.Ганхуяг ийн бичжээ. Тэрээр Голомтын хямрал Монголын эдийн засгийг бүхэлд нь самарсан гэж үзэж байгаа аж. Магадгүй энэ нийтлэл …

  • 15 December

    Дэд хурандаа Ц.Ганболдод хурандаа цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар нэр бүхий дэд хурандаа нарт хурандаа цол олгов. Тухайлбал, Батлан хамгаалах яамны харъяа Барилга захилагчийн албаны дарга, дэд хурандаа Ц.Ганболд, Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын Зэвсэглэл,техникийн хяналтын хэлтсийн дарга-инженер, техникийн хяналтын ахлах офицер, дэд хурандаа Б.Балдан нарт хурандаа цол олголоо. Мөн ХХЕГ-ын Сэтгэл зүй, …

  • 15 December

    Сайныг ерөөсөн сархад савнаасаа бусдыг дийлж байна

    Аж ахуйн нэгж, албан байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулдаг. Та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлуудаас харахад 12 дугаар сард хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдэж улам бүр эрсдэл дагуулсан байдаг. Тухайлбал, өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын Замын цагдаагийн …

  • 15 December

    Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явууллаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг …

  • 15 December

    Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс боллоо

    Монгол Улс цаазааар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийж, энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд сайшаалтай алхам боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон бөгөөд сүүлийн 10 …

  • 15 December

    Гавьяат багшид тодорхойлсон сайддаа баярлалаа

    “Авьяаслаг монголчууд” шоунд тэргүүн байр эзэлсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон багш С.Жамъянхорол нарыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзжээ. Авьяаслаг сурагчдад “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” …

  • 15 December

    Хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алджээ

    Найман настай хүү хашаан доторх хураалттай модонд даруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гаржээ. Тодруулбал Булган аймгийн Булган сумын Рашаант багийн “Зүүн түрүү”-ний 36 дугаар гудамжийн 1 тоотод Т /8 настай, эрэгтэй/ 2015.12.13-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 22:19 цагт хүлээн авч  аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …

  • 15 December

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.       “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, …

  • 15 December

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна

    2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 …

  • 15 December

    “Мах хөтөлбөр”-ийг баталлаа

    100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан  олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн …

  • 15 December

    Хурдны авто зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

    Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ …

  • 15 December

    Сонгуулийн санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    лсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Их Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран “Улс төрийн санхүүжилт:-Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.12.14/ Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд болон сонгуулийн хуулийн ажлын дэд хэсгийн гишүүд, мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд, төрийн зарим байгууллагууд, улс төрийн …

  • 15 December

    Сойсон морь хурдтай байна

    Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану загварын даашинзын гараанд топ 10-т багтжээ. Энэ гараанд Босни ба Херцеговина, Бразил, Бүгд Найрамдах Кот-Дивуар, Гваделупа, Энэтхэг, Индонез, Итали, Монгол, Пуэ́рто-Ри́ко, Вьетнам улсын миссүүд бус “Дэлхийн мисс-2015” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний …

  • 15 December

    МАН-ыхан хуралд суухгүй

    УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн хуульд сонгогчдын саналыг гараар тоолж баталгаажуулах заалт нэмж тусгахыг эрх баригчдаас шаардаж байгаа. Тиймээс өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан 10 гаруй асуудалд бүгдэд нь ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа түрүүчээсээ дуусгавар болж байгаа ч тэд энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ. Учир нь, УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн …