Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 8 December

    3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа   УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн юм. Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын …

  • 8 December

    Дунай мөрний бэлэг

    Өчигдөр өглөө Австрийн Вена хотын дундуур урсах Дунай мөрний эргээр салхилж явсан хүмүүс нэгэн эрэгтэй сонин янзын үйлдэл хийж буйг анзаарчээ. Эхлээд тэр эр эрэг дагуу нааш цааш явж байгаад гэнэт ус руу үсэрч орсон байна. Тэнд байсан хүмүүс сайн эрийг амиа хорлох гэж байна гэж бодоод цагдаа нарыг дуудсан гэнэ. Дуудлагаар ирсэн цагдаа нар өөр зүйлийг олж харжээ. Тэр …

  • 8 December

    Лабораториудын түвшинг тогтоолоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо. Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа …

  • 8 December

    Хүний арьсыг гэмтээдэг аймшигт өвчин тархаж байна

     Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Исламын улс нь бүх Сири даяар хүний арьсыг идэж гэмтээн үхэлд хүргэдэг лейшманиоз гэх төрлийн өвчнийг санаатайгаар халдааж тарааж байгаа гэнэ. Энэ онд л гэхэд ийм өвчний 500 тохиолдлыг бүртгэж авчээ. “Исламын улсынхан лейшманиоз өвчнөөр үхсэн хүмүүсийн цогцсыг гудамж талбайд зориуд хаяж байна. Үүний улмаас халуун  орчинд цогцос амархан муудаж улмаар аймшигт өвчний нян тархаж …

  • 8 December

    Г.Ариунбаатар: Монгол сонгодог бүтээлүүдийг дэлхий дахинд дуулах ёстой

    Дэлхийд данстай уран бүтээлч маань эх орондоо тайлан тоглолтоо хийхээр ирээд байгаа билээ. Тэр эрхэм бол дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн тэмцээний Гранпри шагналыг хүртсэн дуурийн гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин, Г.Ариунбаатар юм. Тэрээр энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд 18:30 цагт “Монгол сонгодог-2” концертоо тоглон монголчууддаа уран бүтээлээ тайлагнахаар зэхээд байгаа билээ. Дэлхий түүний дуу хоолойг чих тавин чагнадаг. …

  • 8 December

    Бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвд эмчилгээг гэртээ хийх боломжтой

    Бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвд эмчилгээний аргаас: Гэрийн нөхцөлд хялбархан бэлдэж болох энэ эмчилгээ нь дараахь найрлагаас бүрдэнэ. -1. Бүтэн сармис-1 ширхэг -2. Лимоны шүүс-2 ширхэг -3. Шингэн зөгийн бал- 100 гр. -4. Хүнсний сод- 1 цайны халбага Бэлдэх арга: Сармисаа арилгаж цэвэрлэсний дараа маш жижиг хэрчинэ, дээрээс нь лимоны шүүс, зөгийн бал, содоо дараалан хийж жигд болтол нь …

  • 8 December

    Ирэх оноос гэрийн хорионд ял эдэлнэ

    Эрүүгийн шинэ хууль ирэх оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль бол одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг бодвол “энэрэнгүй” гэдгийг хэлэх хүмүүс олон бий. Учир нь шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэр дор нь шорон оронд аваачиж хорих биш, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэхийг илүүд үзсэн байх юм. Энэ бол хамгийн том дэвшил. Одоогийн Эрүүгийн хуулиар хөнгөн, …

  • 8 December

    БНХАУ-аас Монгол улсын баруун таван аймагт тогтоосон шүлхийн хоригоо цуцаллаа

    2013 оноос БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/ -ийн хувьд үхэр, хонины түүхий маханд шүлхийн хоригийг тогтоосон. Тэгвэл энэхүү хоригийг цуцалсан тухай 2015 оны 140 дугаартай албан мэдэгдлийг 12 дугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газрын цахим хуудаст …

  • 8 December

    Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ

    Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран  12 дугаар сарын 04-ний өдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид  гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн …

  • 8 December

    УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр мэдээлэл хийж байна

    Яг одоо Төрийн ордны “А” танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийж байгаа аж. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх ба гол нь сонгуулийн хууль дээр байр сууриа нэгтгэхэд чиглэгдэж буй юм байна. УИХ-д Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд сонгуулийн тогтолцоог өөр …

  • 8 December

    ”Болор мөнгөн өвөл” 7 дахь жилдээ

    “Next star” продакшинаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор мөнгөн өвөл” шинэ жилийн цэнгүүн 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Энэхүү баярын цэнгүүнд урлаг соёлын одууд төдийгүй, салбар салбарын тэргүүний залуучууд оролцдог бөгөөд та бүхэн хүрэлцэн ирсэнээр дээд зэрэглэлийн тансаг зоогийн ширээнд тухалж, өвлийн өвгөн, цасан охидтой хамтдаа нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлэх боломжтой билээ. Албан байгууллага болон найз нөхдөөрөө …

  • 8 December

    Хятад улс их дээд сургуулийн оюутан сурагчдын тоогоороо дэлхийд тэргүүлжээ

    2014 онд Хятад улсын их дээд сургуулийн оюутан сурагчийн тоо 35 сая 590 мянгад хүрч дэлхийд тэргүүлсэн бол их дээд сургуулийн тоогоор дэлхийд 2-рт жагссан тухай мэдээллийг сэтгүүлч Хятадын Боловсролын яамнаас хүргэлээ. Хятад улсын дээд боловсролын насны хүн амын 37.5 хувь нь их дээд сургуульд сурч, “Боловсролын дунд урт хугацааны өөрчлөлт болон хөгжлийн үндэсний төлөвлөгөөний хөтөлбөр\2010-2020\”-д заасан 2015 онд дээд …

  • 8 December

    Москва хотод дэлбэрэлт болж байна

    ОХУ-ын нийслэл Москва хотын Покровка гудамжны автобусны буудалд өчигдөр 21.00 цагийн орчимд дэлбэрэлт болсон тухай Оросын хэвлэлүүд мэдээллээ.  Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ. “Автобусны буудалд болсон дэлбэрэлт алан хядах ажиллагаатай холбоотой мөн хэт даврагчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн Москва хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөрдөгчид буудлын ойр …

  • 8 December

    Нийслэлийн 1000 хүүхдийн шинэ жилийн баяр болно

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулах тухай А/947 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг …

  • 8 December

    Гадаадад амьдарч буй монголчуудад мэдэгдэл гаргав

    Эх орон, элгэн саднаасаа хол суугаа элэг нэгт монголчуудын хувьд өнөөдөр баяртай мэдээ сонссон өдөр болж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн …