Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 4 December

    Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    УИХ-ын өнөөдрийн чуулган хуваарийн дагуу 09.00 цагт эхлэхээр товлогдсон байна. Энэ өдрийн хуралдаанаар нийтдээ арван асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх ажээ. Чулаганаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. 1.Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: -Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг …

  • 4 December

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/: 2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн …

  • 3 December

    Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтад оролцоод эх орондоо ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц Улсын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын Төр, засгийн тэргүүн нарын 21 дүгээр уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Тус уулзалтад эх дэлхийгээ хамгаалахыг зорьсон тохиролцоо хийж, түүхэн гэрээ байгуулахаар 150 гаруй орны Төр, засгийн тэргүүн нар анх удаа цугларсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын …

  • 3 December

    М.Зоригт: 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогдоод байна

    Зам, тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Тус салбарт хууль эрхзүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, агаарын тээврийн чиглэлээр БНСУ-ын талтай Улаанбаатар Бусаны чиглэлд …

  • 3 December

    ХААИС инновацийн бүтээгдэхүүний дэлгүүртэй боллоо

    ХААИС болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн оюуны бүтээлийг худалдах Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлт өнөөдөр /2015.12.03/ болов. Тус дэлгүүрт мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, инженер технологийн чиглэлийн 66 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж эхэллээ. ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэдэх Инноваци, бизнес хөгжлийн төвөөс санаачлан дээрх дэлгүүрийг нээж байгаа юм. Ингэснээр эрдэмтдийн оюуны бүтээл цаасан дээр үлддэг …

  • 3 December

    Кимчинээс болж хоёр Солонгос маргав

    Солонгос үндэстний хоол зоогонд тун чухал байр суурь эзэлдэг кимчи буюу халуун ногоо бүхий нэг төрлийн даршилсан ногоо өдгөө дэлхий дахины хэрэглээ болоод байгаа билээ. Даяаршлын үрээр Солонгос үндэстний энэхүү хүнс олон сая хүний дуртай зууш болон хувираад байгаа юм. Гэтэл саяхан энэхүү зууштай холбоотой нэгэн маргаан хоёр Солонгосын дунд дэгдсэн байна. БНСУ болон БНАСАУ аль аль нь кимчиг өөрсдийн …

  • 3 December

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо

    Дээрх асуудлын дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт уншиж танилцуулав. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан тул уг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус зөвлөлийн дарга …

  • 3 December

    Цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхаарууллаа

    Индонез дэх Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжлүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Онлайн ертөнц хөгжихийн хэрээр иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж буй өнөө үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдолууд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, Индонезийн цахим гэмт хэрэгтнүүд хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь …

  • 3 December

    МАН-ын бүлэг завсарлага авлаа

    Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Үл хөдлөх эд …

  • 3 December

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

     Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулгадаа дурдсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн …

  • 3 December

    Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалжээ

    Завхан аймгийн прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого”-ыг 2015 оны эхний 10 сарын байдлаар судалжээ. 2015 онд үйлдэгдсэн болон шүүхээр хянан хэлэлцэгдсэн нийт 8 хэрэгт 9 хүүхдийг холбогдуулан шалгасан ба тэдгээрийн 2 буюу 22.2 хувь нь 14-16 насны, 7 буюу 77.8 хувь нь 16-18 насны хүүхдүүд бөгөөд 5 нь ерөнхий …

  • 3 December

    Л.Гансүх эмнэлэгт хэвтэхээс татгалзав

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж буй Байгаль орчин аялал, жуулч лалын сайд асан Л.Гансүх хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргээр анхан шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял сонссон. Тэрээр хорихийн эмнэлэгээр үйлчлүүлэхээс татгалзжээ. Тэрбээр өмнө нь ясны хавдраар өвчилж байсан аж. Харин саяхан түүний бөөрний архаг үрэвсэл …

  • 3 December

    “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа

      Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлаг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” нарын хамтарсан “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 18-нд дахин тоглогдож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ.     Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглогдох “VIP” тоглолтонд таван хамтлагийн залуус маань үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг …

  • 3 December

    Бүх нийтийн амралтын өдөр нэгээр нэмэгджээ

    Хэрвээ дэлхий дээрх хамгийн их амрах дуртай ард түмнийг тодруулбал манай улс нэлээд дээгүүр байр эзлэх болов уу. Бараг сар бүр шахам нэг баяр тэмдэглэж, дээрээс нь бүх нийтээр амрах өдрүүд нь нэмэгдсээр байгааг ард иргэд нь ч шүүмжилдэг. Эдийн засаг нь хямралд орж, ажил, орлогогүй иргэд ихэсч байна гэж амтай болгон ярьж байгаа энэ цаг үед аль болох л …

  • 3 December

    П.Амаржаргал: УИХ Ерөнхийлөгчийн нийт хоригийн 72 хувийг хүлээн зөвшөөрсөн байдаг

    Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхтэй холбогдуулан үндсэн хуулийн эрх зүй судлаач П.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авлаа. – Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй эсэх асуудал хуульчдын дунд маргаантай байна. Энэ асуудалтай холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдалд та судлаач, хуульч хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн …