Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 3 December

    МАН-ын бүлэг завсарлага авлаа

    Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Үл хөдлөх эд …

  • 3 December

    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

     Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулгадаа дурдсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн …

  • 3 December

    Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалжээ

    Завхан аймгийн прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого”-ыг 2015 оны эхний 10 сарын байдлаар судалжээ. 2015 онд үйлдэгдсэн болон шүүхээр хянан хэлэлцэгдсэн нийт 8 хэрэгт 9 хүүхдийг холбогдуулан шалгасан ба тэдгээрийн 2 буюу 22.2 хувь нь 14-16 насны, 7 буюу 77.8 хувь нь 16-18 насны хүүхдүүд бөгөөд 5 нь ерөнхий …

  • 3 December

    Л.Гансүх эмнэлэгт хэвтэхээс татгалзав

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж буй Байгаль орчин аялал, жуулч лалын сайд асан Л.Гансүх хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргээр анхан шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял сонссон. Тэрээр хорихийн эмнэлэгээр үйлчлүүлэхээс татгалзжээ. Тэрбээр өмнө нь ясны хавдраар өвчилж байсан аж. Харин саяхан түүний бөөрний архаг үрэвсэл …

  • 3 December

    “Мартагдашгүй” тоглолт дахин тайзнаа

      Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлаг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” нарын хамтарсан “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 18-нд дахин тоглогдож сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ.     Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглогдох “VIP” тоглолтонд таван хамтлагийн залуус маань үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг …

  • 3 December

    Бүх нийтийн амралтын өдөр нэгээр нэмэгджээ

    Хэрвээ дэлхий дээрх хамгийн их амрах дуртай ард түмнийг тодруулбал манай улс нэлээд дээгүүр байр эзлэх болов уу. Бараг сар бүр шахам нэг баяр тэмдэглэж, дээрээс нь бүх нийтээр амрах өдрүүд нь нэмэгдсээр байгааг ард иргэд нь ч шүүмжилдэг. Эдийн засаг нь хямралд орж, ажил, орлогогүй иргэд ихэсч байна гэж амтай болгон ярьж байгаа энэ цаг үед аль болох л …

  • 3 December

    П.Амаржаргал: УИХ Ерөнхийлөгчийн нийт хоригийн 72 хувийг хүлээн зөвшөөрсөн байдаг

    Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхтэй холбогдуулан үндсэн хуулийн эрх зүй судлаач П.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авлаа. – Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй эсэх асуудал хуульчдын дунд маргаантай байна. Энэ асуудалтай холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдалд та судлаач, хуульч хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн …

  • 3 December

    Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна

    “Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аялалын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд …

  • 3 December

    Сурагч охиноо шалдалаад од болсон захирал

    Их Британийн нэгэн дунд сургуулийн захирал сурагчийнхаа шалдан зургуудын ачаар алдаршчээ. Энэ шуугиан тарьсан хэрэг Английн Севенокс хотын дунд сургуульд долоон жилийн тэртээ гарсан байна. Тэр үед тус сургуулийн 55 настай захирал Уильям Уиллок 16 настай сурагчийнхаа гоо үзэсгэлэнг бишрээд муужирч унах дөхсөн гэдэг. Захирал эр шавийгаа нүцгэн гэрэл зургуудаа өөрт нь явуул гэж ятгасан аж. Тухайн үед 16 настай …

  • 3 December

    Б.Энхзаяа: Хуучин, шинэ үе хууль тайлбарлалтаараа хол зөрүүтэй

       Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн шүүх эрх мэдэлд гацаа үүсээд байгаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан цаг үеийн асуудлаар өмгөөлөгч Б.Энхзаяатай ярилцлаа. Шүүх байгуулах тухай хуульд гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа тухайд та ямар бодолтой байна вэ? Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байгаа дүгнэлт гаргахдаа тухайн хуулийн …

  • 3 December

    Яармагийн замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

    Өчигдөр Яармагийн гүүрэн дээр “Эрдэмтранс” ХХК-ийн Hyundai Aerocity автобусны жолооч А нь Kia Bongo автомашинтай мөргөлдөж, 7 хүн гэмтсэн зам тээврийн осол гарсан. Тухайн ослоос шалтгаалан уг түр гүүрний тулгуур даацанд гэмтэл учирсан тул засах зорилгоор Авто замын газраас хаах арга хэмжээ авсан. Засварлаж нээгдэх хугацаа тодорхойгүй байна.

  • 3 December

    Тавантолгойн 203 ажилтанг Хятад компанид шилжүүлэхгүй байхаар болжээ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эв­лэ­лийн дарга С.Эрдэнэ өө­рий­гөө шатаасан билээ. Тэ­рээр компанийн удирд­лага­даа “”Эрдэнэс Таван­толгой” компанийн 203 ажил­­танг хятадын “TT JV CO” ком­панид шилжүүлэхгүй байх, хөдөлмөрийн хамтын гэрээ хийх” гэсэн хоёр шаард­лага тавьж байсан юм. Тэгвэл өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиргаа, “Эв санааны нэг­дэл” Үйлдвэрчний эвлэл хоо­ронд хөдөлмөрийн хам­тын гэрээг байгуулсан бай­на. Ингэснээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, …

  • 3 December

    Эрүүгийн эрх зүйн сургалт Улаанбаатар хотод үргэлжилж байна

    Эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан Эрүүгийн эрх зүйн сургалтын Улаанбаатар хотод зохион байгуулагдах эхний ээлжийн сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж “Энэхүү сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, шүүхэд шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах талаарх …

  • 3 December

    Шар хантаазтанууд бээжин, шанхай хотоор аялна

    “Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аялалын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм. Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд …

  • 3 December

    АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дахь удаагийн хурал боллоо

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 12 дугаар хуралдаан өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалж буй Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөөс …