“Эрдэнэт” үйлдвэрийн 46 ажилтан өнөөдөр өргөө цагаан гэр, орон сууцтай боллоо. Компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн үйлдвэрийн ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтан, гамшгийн улмаас орон гэргүй болсон 9 иргэнд буцалтгүй тусламжаар өргөө цагаан гэр гардуулав. Мөн энэ үеэр үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн байрны залгаа барилгыг 37 айлын орон сууц болгон “РСЦ” …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
24 November
Давхар иргэншил буюу авлига аваад асуудалд орвол зугтсаар байх уу
Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй орон. Энэ нь нэг ч талаараа сайн. Нөгөө талаас манайд давхар иргэншлийг дэмжигчид нь голдуу улстөр, бизнесийн хүрээний томчууд байдаг бөгөөд дэлхийн зарим орныг дуурайн хоёр болон түүнээс дээш орны иргэншлийг зөвшөөрөх юм бол дээрх бүлэглэлүүдээс тусад нь жирийн иргэдэд зориулж хуульчилж өгөх ёстой. Учир юу хэмээвээс сүүлийн үед манайд төрд томоохон албан тушаалд очсон …
-
24 November
“Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 80 сая төгрөгийн нөхөн төлбөр өгнө
Саяхан суллагдсан “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан билээ. Тэгвэл шүүх түүний гомдлыг хэлэлцээд нэр төрийг нь сэргээх тогтоол гаргажээ. “Гал Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн ордны хашаанд галт зэвсэгтэй нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд заналхийлсний улмаас эрүүгийн хэрэг үүсгээд байх үед “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг түүний уул уурхайн компанийн нэр хүндэд халдсан …
-
24 November
Монгол Улс санхүүгийн мэдлэгээрээ 140 орноос 43-т жагсчээ
Олон улсын “Standart and Poor’s” шинжилгээний агентлагаас дэлхийн улс орны ард иргэдийн санхүүгийн мэдлэг ямар түвшинд байгааг тогтоожээ. Жил бүр гаргадаг энэхүү жагсаалтын энэ оны тайланд 140 орны 150 мянган иргэнийг хамруулсан бөгөөд чансааг тогтоохдоо инфляц, мөнгөний хүү зэрэг санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж буйг судалжээ. Ингэхэд Монгол Улс иргэдийнхээ санхүүгийн мэдлэгээр Төв Азид тэргүүн байр, дэлхийд 43 дугаар байр эзэлсэн …
-
24 November
ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит хуралдаан болно
09.00 цагт: НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, 2014-2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт” батлах тухай, Нийслэлийн 2015 оны Газар зохион …
-
24 November
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1920 төгрөг болж 3 дахин нэмэгдэнэ
Ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 1920 төгрөг болно. Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ эрхээ хангалттай …
-
24 November
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хуралдаан тус тус болно. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Зөрчлийн тухай болон …
-
23 November
Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргав
Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэднийг хоорондоо үгсэн хуйвалдаж, их хэмжээний хахууль авахыг завдсан гэх хэргээр саатуулаад байгаа аж. Тэгвэл ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг сэжигтнээр тооцон, шалгахын зэрэгцээ цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусч байгаа тул прокурорын байгууллагаас яллагдагчаар тооцон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн …
-
23 November
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүндэтгэх шалтгааны улмаас товолсон ажилаа хойшлууллаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 11 дүгээр сарын 23-ны даваа гаригийн орой 21 цагаас “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байсан боловч хүндэтгэх шалтгааны улмаас түр хойшлууллаа.
-
23 November
О.Дашбалбар агсны Ц.Элбэгдоржид бичсэн шүлэг
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар амьд ахуйдаа буюу 1993 оны 12 дугаар сарын 1-нд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж ийм шүлэг бичжээ. “Үнэнийг хэлэхэд” нэртэй уг шүлгээрээ О.Дашбалбар агсан Ц.Элбэгдоржид нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахын тулд бичсэн агаад 22 жил өнгөрсөн ч мань хүн өөрчлөгдсөнгүй. Үнэнийг хэлэхэд Хойд эцэгтээ хөөгдсөн тэр жаал хүүд Хоосон үг хэлээд нэмэргүй Ядарсан …
-
23 November
Веб сайтын сэтгүүлчдийг чадавхжуулах онлайн сургалт болно
“Залуу сэтгүүлчдийн сүлжээ” фэйсбүүк группийн админуудын санаачлагаар Веб сайтын сэтгүүлчдийг чадавхжуулах онлайн сургалтыг зохион байгуулахаар болжээ. Сургалтын ЗОРИЛГО: “МуЛинБлог онлайн Сэтгүүл зүйн сургууль” нь вебийн бичлэг, зурган аудио мэдээ, гар утсаар аудио болон видео мэдээ, дижитал өгүүлэл хийх ур чадваруудыг олгох онлайн сургалт явуулдаг. Уг хичээл танд яаж мэдээ болон эх бичихийг заахгүй. Харин онлайн уншигчдад зориулан бичих хэв маяг …
-
23 November
60 сая төгрөг 8 хувийн хүүтэй зээлж авсан хүн 2 жилийн хугацаанд хүүнд 9,4 сая үндсэн зээлэнд 2,6 саяыг төлдөг
8%-ийн орон сууцны зээл олгогдож эхлэснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын байдлаар 53,643 иргэн уг зээлд хамрагдсан байна. Тухайн иргэдийн 70 орчим хувь нь 16-20 жилийн хугацаатай авсан байдаг байна. Тэд дунджаар 62,2 сая төгрөг зээлж авсан нь 2015 оны 9-р сарын ипотекийн зээлийн тайлангаас харагдаж байна. Хэдийгээр энэ зээлийн хүү нь бага, байртай болох боломжийг …
-
23 November
“Хан ресурс”-ийн өрийн алдагдал гурван цэцэрлэг барихад хүрэлцэнэ
Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өглөгтэй болсон. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-нд Нидерландын Гааг хотноо болсон арбитрын шүүх манай Засгийн газрыг буруутгасан шийдвэр гаргасан билээ. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүүг бодож эхлэв. Өдрийн хүүг 6.485 ам.доллараар тооцсон байдаг. Одоогоор манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, …
-
23 November
НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлагаа авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалтай дэлгэрэнгүй танилцаагүй учир хуралдаанаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэв. Тус намын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авч, хуралдааны дэгийн дагуу энэ сарын 26-ны өдөр буюу Пүрэв гарагт …
-
23 November
“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/889 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн батлагдсан хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах,Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл