Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 27 October

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, …

  • 27 October

    “Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо

    НЗДТГ, “Азийн модель” агентлагийн  хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж,  Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж  шилдэгүүдээ  тодрууллаа. Энэхүү  тэмцээн  2014 онд анх удаа  зохиогдож  байсан бол 2015 онд  ийнхүү хоёр дох удаагаа   удаагаа  амжилттай  зохион байгуулагдаж  байгаагаараа онцлог юм. “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын …

  • 27 October

    Талийгаач охиныг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарчээ

    Үндэсний их баяр наадмын үеэр буюу өнгөрсөн долдугаар сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон байдаг.  Цагдаагийн байгууллагаас охиныг амиа алдсан байж …

  • 27 October

    Катарын батлан хамгаалах яамны төлөөлөгчид айлчилж байна

    Катар Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгч нар манай улсад айлчилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнийг өчигдөр БХЯ-ын Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзаж ярилцлаа. Уулзалтаар Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияагийн манай улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан яриа, хэлэлцээрийг биелүүлж, ажил хэрэг болгох тухай ярилцсан байна. Катар Улсын …

  • 27 October

    Монгол Улс дэлхийн хамгийн ядуу орнуудтай өрсөлдөх болжээ

    Монголчуудыг гадныхан “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг. Арга ч үгүй биз. Газар доорхи байгалийн баялаг ихтэй хэдий ч иргэд нь ядуу хоосон амьдарч байна. Ингэж хэлвэл уншигч та итгэхгүй байх. Гэвч ядуу амьдарч байгааг дээрх зураг гэрчилнэ. Энэ бол нийслэлийн захын хорооллын дэлгүүрийн лангуу дах хамгийн эрэлттэй, худалдан авалттай “бараа”. Саяхан дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтад Монгол Улс багтсан тухай мэдээллийг та …

  • 27 October

    Нийслэлд зам тээврийн 4 осол гарч 15 хүн гэмтжээ

    2015 оны 10-р сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 82, зөрчлийн 358, Зам тээврийн ослын 389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, …

  • 27 October

    Иргэд нийслэл хотоо “дунд зэргийн найрсаг хот” гэж дүгнэжээ

    Дэлхийн улс орнуудыг тодорхой шалгуур үзүүлэлтээр хэмжиж тухайн улс, хотын НАЙРСАГ БАЙДЛЫН түвшинг тодорхойлдог ба энэ судалгааг JCI Монгол байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулжээ. Судалгааг Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, интернет орчин дах иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, төрийн үйлчилгээний найрсаг байдлын үнэлгээ гэж гурван төрлөөр явуулсан …

  • 27 October

    АТГ-аас зөвлөмж хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2014 онд 8 аймгийн 123 сум, нийслэлийн 3 дүүрэг, 2015 онд 5 аймгийн 52 сум, 4 дүүрэг буюу нийт 13 аймгийн 175 сум, …

  • 27 October

    Чингэлтэй дүүрэг: Советский дүүрэгтэй хамтарсан сургалт хийв

    Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүрэг хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 оны 9 дүгээр сард байгуулсан. Эл санамж бичгийн хүрээнд хоёр дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын сургалт-зөвлөгөөнийг 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулав. Хоёр дүүргийн захиргааны ажилтнуудын нэгдсэн уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Советский дүүргийн захиргааны дарга А.И.Тулонов нар хоёр дүүргийнхээ …

  • 27 October

    Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыгчанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны шалгаруулалт 10 дугаар …

  • 27 October

    Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээ

     – Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. – Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. –  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах …

  • 27 October

    Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина

    Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. Концесс хэрэгжүүлэхтэй холбогдуулан төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд …

  • 27 October

    Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

    Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. Төслийн нэгжийн удирдах хороог зохих журмын дагуу байгуулан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг орон тоо, төсөвтөө багтаан санхүүжүүлж, шаардлагатай дэмжлэг туслалцаа …

  • 27 October

    Р.Бурмаа сайдын албаны машин осолдоогүй

    УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар …

  • 27 October

    Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагийн хэлтэс нийт 377 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдэв. Цас орсны улмаас гудамж, зам хальтиргаа ихтэй энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих шаардлагатай байгаа юм. Өчигдөр зам тээврийн осолд …