Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 20 October

    Говь-Алтай, Ховд, Увс аймагт хэрэгжиж буй 54 дүрэм, журмыг хянаж үзэв

    Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу дээрх аймаг болон нэр бүхий сумын ИТХ, тэдгээрийн Тэргүүлэгчид, Засаг дарга нараас батлан мөрдүүлж буй дүрэм, журмыг хянан үзлээ. Үүнд Говь-Алтай аймагт хамаарах 10, Ховд аймагт хамаарах 8, Увс аймагт хамаарах нийт 36, нийт 54 дүрэм, журмыг хянан үзэхэд эдгээрээс 24 нь авлигын эсрэг …

  • 19 October

    Нийслэл хотын албан татварын зарцуулалтад аж ахуйн нэгжүүдийн саналыг авахаар болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ресторан, баар, хүнсний дэлгүүрүүдийн захирал, ажилтнуудтай уулзаж Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Уулзалтад НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн татварын газрын дарга, мэргэжилтнүүд  оролцсон. Уулзалтын эхэнд Нийслэлийн татварын газраас Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан …

  • 19 October

    Эрдэнэт хүлгээ эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачуулж байна

    Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахаар монгол адууг олноор хашсан байхтай манай сурвалжлах баг таарлаа. Таван хошуу малаасаа сүлд хийморийн бэлгэдэл гэж онцгойлон шүтэж, муулахыг хүртэл урьтал болгодоггүй бид молор эрдэнээсээ нүүр буруулав уу гэлтэй. Тэр тусмаа удамт хурдан хүлгүүдтэй зүүн аймгийнхан адуугаа хил давуулахад “гардан” оролцож байгааг нүдээрээ харлаа. БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авдаг бол­жээ. Тэднийг …

  • 19 October

    Нарны замыг 19-р хорооллын замтай холбох нүхэн гарц ашиглалтад орлоо

    Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,18у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын …

  • 19 October

    Хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор

    Хүнсний соданд чадахгүй зүйл тун ховор. Үүнийг хар толгойт батгыг эмчлэх гуужуулагч, хуурай шампунь, шүд цайруулагч, детокс ванн болгон ашиглаж болно. Шампуньдаа бага зэрэг хүнсний сода нэмснээр түүний хаг арилгах хүчийг улам нэмэгдүүлж чадна. 1. Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган …

  • 19 October

    Монголын оюутны холбооны мэдэгдэл

    Улс орны ирээдүй болсон оюутан суралцагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ачааллыг бууруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ирсэн. Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 …

  • 19 October

    Монголын тамирчид алтаараа тэргүүллээ

    Гүрж Улсын Батуми хотод 2015 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэх удааагийн Олон Улсын тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй ч манай тамирчид медалийн хур буулгаж чадлаа. Эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй …

  • 19 October

    Энэ намар 13,8 мянган тн өвс бэлтгэжээ

    Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар хадлангийн 70 салаанд 500 гаруй хүн, 300-гаад машин техник ажиллаж 13,8 мянган тонн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос  мянган тонноор илүү байна. Бэлтгэсэн өвсөө татаж нөөцлөх ажил эхлээд байгаа бөгөөд нэг боодол өвсийг газар дээр нь 2500-3000 төгрөгөөр худалдаж байна. Аймгийн хэмжээнд  792,1 тн төмс хүнсний ногоо, 1,3 тн үр тариа, 0,8 тн тэжээлийн болон …

  • 19 October

    Лааны тусламжтайгаар ямар ч хүслээ биелүүлж чадна

    Мерилин Керро лааны шид гайхалтай их хүчийг агуулдаг гэдгийг батлаад лаа ирээдүй хэтийн тухай мэдээлэл өгч, анагааж эдгээн, хүсэл мөрөөдлийг тань биелүүлж чадна. Энэхүү ёслолыг шинэ Саран гарах үеэр заавал хийдэг ёстой. Лаа аваад зүүгээр дээр нь өөрийнхөө хүслийг сийлж бичээд лаагаа асаан цонхны тавцан дээр тавиарай. Лаа өөрөө унтартал нь асаана. Үлдсэн лаагаа хүсэл мөрөөдлөө биелэх хүртэл биедээ авч …

  • 19 October

    Гал цогтой дуучин бүсгүй Нарагийн төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр дуучин Нарагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өдгөө хөөрхөн хүүгийн халамжит ээж болж, цахим орон зайд ганц бие ээжүүдийн групп нээж, сайн үйлсийн аяныг өрнүүлэн, идэвхитэй амьдарч буй нэгэн. Учир нь Нара телевизийн нэгэн шоунд оролцохдоо өөрийн хувийн амьдралаа илэн далангүй хуучилж, ганц бие ээж гэдгээ зарласан. Бусдаас содон төрх, хөгжилтэй илэн далангуй байдлаараа ямагт бусдын анхаарлыг татаж явдаг …

  • 19 October

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсон номын нээлт болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өнөөдөр болов. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсноороо онцлог юм. Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл …

  • 19 October

    Зочид буудлын менежерүүдэд зориулсан сургалт болж байна

    Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүндэт зочдод үйлчлэх эрх авсан зочид буудлын ерөнхий болон ахлах менежерүүдэд зориулсан сургалт “Корпорейт нэг”зочид буудалд болж байгаа юм. Нийт 44 зочид буудал АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчлэх эрх аваад байгаа билээ. Дэлхийн тавь гаруй орны Төрийн тэргүүн, …

  • 19 October

    “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг шилдгээр шалгарлаа

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны  шалгаруулалт 10 …

  • 19 October

    ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид …

  • 19 October

    Нийслэлийн Засаг дарга уриалга гаргалаа

    НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулахыг шаардсантай зэрэгцэн санаанд багтамгүйгээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж,  миний нэр хүндэд халдсан мэдээллийг тараах боллоо. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан  хэвлэл болон цахим сайтад өгсөн  ярилцлагадаа “Э.Бат-Үүл дарга 410 тэрбум төгрөгөөр гараа угаалаа. Хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялууллаа” гэх мэтээр  асар их хэмжээний …