Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 25 September

    Чингэлтэй дүүрэг: Зарим иргэний эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэв

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 9 дүгээр сарын 24-нд 3 дугаар хорооны иргэн Ц.Лханаажав, 4 дүгээр хорооны иргэн Г.Нямаа, 6 дугаар хорооны иргэн Ү.Жадамба, 7 дугаар хорооны иргэн Б.Доржготов, Г.Үүрийнтуяа нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Засаг даргын Тамгын …

  • 25 September

    Өнөө шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

    Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд, жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02.00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00.00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, …

  • 25 September

    Coca Cola уусны дараах 60 минутанд биенд юу болдог вэ?

    Коланд элдэв янзын зүйл хийж хүмүүс олон туршилт хийдэг. Тэгвэл биен дотор ороод юу болдог вэ?​ Үүнийг уншсаны дараа кола авахдаа дахин нэг бодох байх. Нираж Найк кола уусны дараа түүнд агуулагддаг чихэр , кофейн болон бусад найрлагууд биед ямар нөлөө үзүүлдэгийг зургаар харуулжээ. 10 мин- 10 амны халбага сахар буюу өдөрт авахыг зөвлөдөг дээд хэмжээний сахар биед орсоноор бие …

  • 25 September

    Томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

    Томуу, томуу төст өвчний улиралчлал эхлэх гэж байгаатай уялдуулан ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтан мэргэжилтнүүд, Нийслэлийн 9 дүүргийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар оролцсон хурлыг зохион байгууллаа. Хурлаар томуу, томуу төст өвчний улиралчлалыг угтуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл, Эрүүл мэндийн нэгдлүүдийн орны зохицуулалтын төлөвлөлт, эмч мэргэжилтний сургалт, хүн амын сургалт …

  • 25 September

    Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө

    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж …

  • 25 September

    УИХ-ын дарга З.Энхболд Уралын холбооны их удирдлагуудтай уулзалт хийв

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тэрээр энэ сарын 24-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлалаа Свердловск мужид үргэлжлүүлж байна. Свердловск мужид хийж буй айлчлалын үеэр,  Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.24/ ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн захирал В.А.Кокшаров болон тус их сургуулийн удирдлагууд эрдэмтэдтэй …

  • 25 September

    Цахим газар өмчлөлд сонгогдсон иргэдийн өргөдлийг хүлээн авч байна

    Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон …

  • 25 September

    “Улаанбаатар Арт Фейр – 2015” үзэсгэлэн эхэллээ

    Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор энэхүү арга хэмжээг энэ сарын 25-наас 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Урлагийн нийслэл Улаанбаатар уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү …

  • 25 September

    Өөртөө итгэлтэй байх 14 арга

    Амжилтын үндэс өөртөө итгэлтэй байх явдал юм. “Бүтэхгүй болохгүй” гэдгийг үгсийн сангаас хасаж өөртөө итгэлтэй амжилт өөд тэмүүлэх 14 аргыг хүргэе. Ичиж, нуугддаг, хойш суудаг цаг баяртай. 1. Сайхан хувцас өмс. Өөрт тохирсон, галбирыг тодотгож өгсөн хувцас өмсөөд алхахад сайхан биз. Тийм ч учраас өөрт таалагдсан хувцасаа худалдан авч, тохируулж өмс. 2. Гадаад төрх, үсэндээ анхаарал хандуул. Үс сайхан бол …

  • 25 September

    Хүнс тээвэрлэгчид сургалтанд хамрагдлаа

    МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнсний тухай хуулиуд, хүнс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, техникийн нөхцөл, дэвшилтэт технологи, цаашдын зорилт болон илэрч буй зөрчил, дутагдалтай холбоотой мэдээлэл өгч, ярилцсан байна. Мөн аж ахуйн нэгжүүд сайн туршлагаа солилцож, дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээний талаар ярилцлага өрнүүлжээ.

  • 25 September

    Өнөөдөр болох үйл явдлууд /IX.25/

    8:30 цагт: Япон улсын Накаяама нийгэмлэг болон Хавдар судлалын үндэсний төв, Монголын элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч нарын нийгэмлэг хамтран “Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдвийн дор чуулах Олон улсын симпозиумын нээлт Хавдар Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд болно. Утас: 99268231, 97099899, 89008516 09:00 цагт: “Хүүхдийг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх …

  • 25 September

    Дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулж байна

    Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсронгуй болгохоор есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хийж байгаа бөгөөд дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсронгуй болгож хяналтын чиглэлээр уялдуулах, хүрэх үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох чиглэлээр өрнүүлж байгаа юм. Цаашлаад төлөвлөгөөг боловсруулан гаргуулж,  баталгаажуулах ажлыг хийнэ. Хяналтын газруудын боловсруулсан “Дунд хугацааны …

  • 24 September

    Хуурамч Путинийг шийтгэхийг хүсчээ

    Британийн нэрт дуучин Элтон Жон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний нэрийг барьж өөртэй нь утсаар ярьсан эрийг буруутгаж, Оросын удирдлагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулж, хуурамч Путинийг шийтгэхийг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр инстаграмдаа “Би дэндүү гомдолтой байна. Путинтэй утсаар ярьсан хэмээн ихэд баярлаж явлаа. Гэтэл өөрийгөө хууртагдсан гэдгээ мэдээд сэтгэлээр унасан. Та бүхэн миний гомдлыг тайлж, хуурамч Путинийг хуулийн дагуу шийтгэхийг хүсч …

  • 24 September

    Сэтгүүлчийн дэгээдсэн дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байжээ

    Унгар сэтгүүлчид дэгээдүүлэн ойчиж дэлхий дахинаа алдаршсан дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байсан нь тогтоогдсон талаар “International Business Times” мэдээллээ. Тухайн үед бөөн дуулиан дэгдэж, Унгарын сэтгүүлч Петра Лазло ажлаасаа халагдаж, харин Сирийн дүрвэгч Осама Абдулла Мосхен шинэ байшинтай болж, шинэ ажилд орсон билээ. Испанид хөлбөмбөгийн дасгалжуулагчаар. Түүнийг Мадридаас холгүйхэн орших Хетаф хотын дарга өөрийн биеэ угтан авч хүндэтгэл үзүүлсэн билээ. Гэтэл …

  • 24 September

    “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх гурав хоногийн сургалтанд урьж байна

    Хэрэглэгчийн Менежментийн Академийн 2015-2016 оны хичээлийн жилийн өвөл цагийн сургалт явагдаж байна. Тус академиас Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн газартай байгуулсан гэрээний дагуу “Хэрэглэгчийн эрхийн мэргэшсэн шинжээч” бэлтгэх 3 хоногийн сургалт 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эхлэх гэж байна. Хэрэглэгчийн эрхийн шинжээч болох сонирхолтой хөдөлмөрийн насны төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг элсүүлж авна. Та бүхэн яараарай. Хэрэглэгчийн Менежментйн Академи Утас: 70119760 97031996 …