Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан. Захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Тодруулбал, наймдугаар сарын 29-н буюу бямба гарагт өглөөний 08-00 цагаас 20-00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
28 August
Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо
Үндэсний сурын холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо. Тэмцээнд 15 багийн 250 орчим харваач оролцсон бөгөөд улс даяар дуурсагдах мэргэн, гоц мэргэн, хошой мэргэн, улсын мэргэн 12 оролцсон нь өрсөлдөөнийг сонирхолтой болголоо. Улсын уралдааны тэргүүн байрыг Монгол улсын гоц мэргэн, спортын мастер Л.Отгонбаяр ахлагчтай Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хорооны “Хангарьд” баг, дэд байрыг Б.Өлзийдэлгэр ахлагчтай “Петровис” ХХК-ны …
-
28 August
Нэг их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
Хөдөө аж ахуйн биржийн 440 дэх удаагийн арилжаагаар 14 402.3 тонн хонины ноос- 25.2 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 938 тонн ноолуур 1 их наяд 230 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 477.4 тонн …
-
28 August
Талхны үнэ нэмэгдэхгүй
Дотоодын зах зээлд гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийг хязгаарлах, хомсдол үүсгэхгүй байх зорилтын дагуу ХХААЯ, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр” компани хооронд 1 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичигт ХХААЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гурилын үйлдвэрт стандартын шаардлагад нийцсэн хүнсний улаанбуудайг тогтвортой нийлүүлэх харин үйлдвэрлэгч “Талх чихэр” компани нь “Атар” талхны зах …
-
28 August
Бэлгийн цөөнхийн “Бахархлын өдрүүд” өнөөдрөөс эхэлнэ
Бэлгийн цөөнхийг хамгаалдаг “ЛГТБТөв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2015” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ лесбиян,гей, бисексуал, трансжендер хүмүүсийн талаар нийгэмд зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой ажээ. Ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний нээлт маргааш Чингисийн талбайд болох юм байна.Энэ үеэр урлаг попынхон оролцож, бэлгийн чиг баримжаа, хүн …
-
28 August
Сүхбаатар дүүргээс төлөөлөгчиддөө тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог уу?
Шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” хэсэгт Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдийн урамшуулалд гуравдугаар улиралд 126 тэрбум төгрөг зарцуулсан гэх “хачирхмаар” дүн мэдээ тавигдсан байх юм. Үнэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд тэрбум тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог эсэхийг тодруулахаар тус дүүргийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Цолмонтой холбогдоход “Орон андуурч гарсан мэдээлэл байна. …
-
28 August
Л.Месси Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо
Европын хөл бөмбөгийн холбооноос олгодог шилдэг хөлбөмбөгчний шагналыг энэ жил Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси хүртжээ. Монако улсад болсон Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны дараа шилдэг тоглогчийг тодруулсан байна. Сэтгүүлчид болон УЕФА-гийн гишүүн бүх 54 үндэсний холбоодын төлөөлөгчид бүхий шүүгчдийн баг Мессиг сонгожээ. Европын шилдэг хөлбөмбөгчин шагналын төлөө мөн “Барселона” багийн тоглогч Луис Саурес, “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналду нар өрсөлджээ.
-
28 August
МУГТ Н.Төгсцогт хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст орсноосоо хойших эхний хоёр тоглолтоо амжилттай хийгээд байгаа билээ. Тэгвэл гурав дахь тулааны тов тодорч АНУ-ын боксчин Жонатан Хернандезтай өнөөдөр тулалдлаа. Түүний өрсөлдөгч нь 1989 онд төрсөн, энэ жил 26 настай. Мэргэжлийн бокст зургаан тулаан хийж, хоёр ялж, гурав ялагдаж, нэг тэнцсэн амжилт үзүүлсэн нэгэн аж. Гэхдээ манай хүнд тэрээр өрсөлдөгч болж чадсангүй хүнд цохилтод орж …
-
28 August
Ким Жөн Ун: Хоёр Солонгосын хамтарсан мэдэгдэл нь эвлэрэлд хүрэх түүхэн боломж
Өмнөд Солонгосын хоёр цэрэг энэ сарын 4-нд цэрэггүй бүсэд минанд өртсний дараагаар хоёр Солонгосын хил дээр хурцадмал байдал үүссэн билээ. Энэ байдлыг намжаах зорилгоор Өмнөд болон Умард Солонгосын нөлөө бүхий эрх баригчид олон цагийн турш хэлэлцээ хийсний үр дүнд асуудлыг эвээр шийдэж чадсан билээ. Улмаар Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоож, Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүссэн юм. …
-
28 August
47 настай эмэгтэй гэртээ шатжээ
Өчигдөр нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байсан байна. Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжийн 325 тоотод иргэн З-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 06:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Уг галд иргэн Г /47 …
-
28 August
Налайхын уурхайн гүнд осолдсон 2 хүнийг эсэн мэнд гаргажээ
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт “Дэнжийн мөлхөө” нэртэй нүүрсний амны 20 метрийн гүнд иргэн А /32 настай, эрэгтэй/, О /25 настай, эрэгтэй/ нар осолдсон дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 10 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.08.27-ны өдрийн 20:29 цагт эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
-
28 August
Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.08.28/
2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: ХӨ-ний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний мэдээ: Тархвар зүйн 34 дэх долоо хоногийн мэдээгээр мэдээлэгдсэн хам шинжийн дотор 48.5%-ийг цочмог цусархаг суулгалтын хам шинж эзэлж байна. Цочмог халууралт цэврүүт болон тууралтат өвчний хам шинж тогтвортой буурч, харин цочмог цусархаг суулгалтын хам шинж олон жилийн дундажаас өндөр хэдий ч …
-
28 August
ЗТЯ-аас 160 ам.долларын сэтгүүлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа
Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж багагүй ашиг олж байсан гэх ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ. Энэхүү ташаа мэдээллийн талаар Зам Тээврийн яамнаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал өнөөдөр 16.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.
-
28 August
Нацистуудын гэр бүлд хар хүүхэд мэндлэв
Охайо мужийн Молли Крэм гэдэг залуу ээж Чикаго хотын үр шилжүүлэн суулгах төвийг шүүхэд өгөх юм уу галдан шатаах бодолтой байгаа гэнэ шүү. Учир юунд вэ гэвэл, уг төвийн ажилтнууд “багахан” хэмжээний алдаа гарган түүнд хар арьстан эрийн үрийн шингэнийг суулгачихсан аж. Гэтэл тэр эмэгтэй өөрийн нөхөр шиг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, неонацист нэгэн гэнэ. “Одоо би яаж манай хөдөлгөөний …
-
28 August
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн Парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцоно
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцоно. Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл