Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 8 June

    Баянзүрх дүүрэгт төрөх эмнэлэг баригдана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/481 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад батлагдсан Баянзүрх дүүргийн 150 ортой Төрөх эмнэлгийг 1 тэрбум 946 сая 600 мянган төгрөгийн хөрөнгөөр барьж, төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, …

  • 8 June

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагт МҮАН-ын төв байранд МУ-ын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачдын зөвлөлдөх уулзалт болно. Утас: 95842289 10:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газар ӨМӨЗО-ны Худалдааны газар, Худалдааг дэмжих хороотой хамтран  Монгол-Хятадын бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна. Утас: 70109090 10:30 цагт МХЕГ, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо ТББ санамж бичигт …

  • 7 June

    Хятад улсад хөлөг онгоц живж 400 гаруй хүн нас баржээ

    Хятадын Хөх мөрөнд живсэн “Дорнын од” аяллын хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тоо өчигдрийн байлаар 331 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлж байна. Харин өнөөдрийн байдлаар аврагчид 406 хүний цогцосыг гаргаж авсан тухай мэдээллээ. Уг онгоцны ослоор 154 хүн нас барсан гэж урьд нь мэдээлж байв. ХятадынОнцгой байдлын албаныхан хөлөг онгоцыг баасан гарагт уснаас татаж гаргаж чадсан юм. …

  • 7 June

    Захууд ердийн цагийн хувиараар ажиллаж эхлэжээ

    Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан зургаадугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай.Энэ өдөр хүмүүс явган алхаж, дугуй унаж, хөдөлгөөний идэвхтэй байдалд өнгөрүүлэх нь тус үйл ажиллагааны зорилго юм. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан өчигдөр томоохон захууд амарсан юм. Тодруулбал, “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандэй плаза”, “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр 2”, “Алтжин бөмбөгөр” …

  • 6 June

    УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.06/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа. Тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулга хийсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал болон 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн …

  • 6 June

    Шувууны ханиадаас болж Америкт өндөгний үнэ гаарлаа

    Америкт шувууны ханиад дэлгэрч, бараг л тахлын хэмжээнд хүрчээ. Үүний улмаас АНУ-д өндөгний үнэ урьд хожид үзэгдээгүй их өсөв. Зөвхөн сүүлийн ганцхан сард энд өндөгний үнэ бараг 2 дахин нэмэгдсэн байна. 5-р сарын эхээр Америкт өндөг $1,19 байсан бол одоо 6-р сарын эхээр $2,62 болжээ. Сүүлийн хэдэн сард 45 сая тахиа, цацагт хяруул энэхүү тахлаас болж үхсэн, энэ нь Америкийн …

  • 6 June

    Цэнгэлдэхэд 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хиймэл зүлэг тавьж байна

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбайд ажиллан баяр наадмын бэлтгэлтэй танилцаад/2015.06.05/ тулгамдсан ямар асуудал байгаа талаар салбар хорооны дарга нартай ярилцлаа. Энэ жил 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Төв цэнгэлдэх хүрээлэнд  хиймэл зүлэг …

  • 6 June

    Шварценеггер АНУ-г Обамагаас илүү удирдаж чадна гэж байна

    Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялах боломж байсан бол АНУ-г өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагаас илүү удирдаж чадах байсан гэж мэдэгджээ. Австри гаралтай жүжигчин америкийн төрийн тэргүүний төлөө даанч өрсөлдөж чадахгүй гээд бүгд найрамдахчуудын дэмжлэгээр Калифорни мужийн амбан захирагч хийж байснаа дурдаад ийм болохоор Ардчилагчдын удирдаж байгаа Цагаан орныхноос илүү ихийг хийж чадна гэж ярьжээ. “Хэрвээ би Америкт …

  • 6 June

    Эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагч та бүхэн байнга арга хэмжээ авч, анхаарал хяналт тавьж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, дараах зөвлөмжийг өгч байна. Хүүхэд өдөржин гэрт байгаа гэдгийг бодолцож аль болохоор зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх …

  • 6 June

    Булган аймгийн зарим сумын сургуулийн захирлууд хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлэх явцад дараах зөрчил, дутагдал илэрлээ. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 онд 29 удаа болж, 226 асуудал хэлэлцсэн, 2015 онд 10 удаа болж, 82 асуудлыг тус тус хэлэлцсэн байхад хуралд оролцсон төлөөлөгчдөөс хуульд заасны дагуу нэг ч мэдэгдэл, тайлбарыг гаргуулаагүй …

  • 6 June

    Франц Улсын Магистратурын Үндэсний Сургуулийн төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

    Монгол Улсын Прокурорын байгууллага, Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн захирал Игзавье Ронсен, орлогч захирал, Гадаад харилцааны газрын дарга Антони Манваринг нар 2015 оны зургаадугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр буюу 2015 оны зургаадугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар болон Франц Улсын …

  • 6 June

    Өнөөдөр “автомашингүй өдөр”

    Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын …

  • 6 June

    Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байрлах үерийн даланг янзалж байна

    ЗДТГ-н дарга Ж.Эрдэнэбат 7-р хороонд байрлах “Эрх зүйн туслалцаа” төвийн гаднах тохижилт, үерийн далангын гүйцэтгэлтэй танилцаж, тодорхой саналуудыг хэлсэн юм.Тус хорооны энэ хэсэг нь үерийн суваг дайрсан, бороо хуртай үед байнгын шалбааг, тогтоол ус үүсгэж, иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулж байсан юм.Энэ байдлыг арилгаж, үерийн далангийн дунд ус зайлуулагч суурилуулж, жалгыг засаж янзлан, чулуун далангаар хана босгох зэрэг гүйцэтгэлийн ажлыг …

  • 6 June

    Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэнэ

    Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэх тухай болон ойн арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч, ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг томилж бүрэлдэхүүнийг баталсан. Өнгөрсөн хугацаанд  ажлын хэсэг хоёр удаа хуралдаж  хийгдэх ажлууд,  тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа, шаардагдах …

  • 6 June

    Өнөөдөр: “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно

    09:00 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ), Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН, МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор болно. Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг …