Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 5 June

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ

    Хүнс,хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох болон махны экспортын талаар хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан салбарынхан дундаа хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болоод байгаа …

  • 5 June

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2015.06.05/ өргөн барилаа. Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, …

  • 5 June

    Галт зэвсгийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Галт зэвсгийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2015.06.05/ өргөн барилаа. 2013 оны байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 46982 мянган галт зэвсэг бүртгэлтэй байна. Дээрх галт зэвсгийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах 44306, харуул хамгаалалтын 1598, спорт сургалтын 619, үзмэр, урлагийн 260, цуглуулгын 199 …

  • 5 June

    Залуучууд солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

    Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Гэр бүл, Жендерийн тэгш байдлын яамтай хамтарч Залуучууд солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулж салбарын залуу ажилтнуудыг харилцан солилцож  туршлага судлуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын 10 төлөөлөгчид энэ оны 06 дугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд тохиролцсон хөтөлбөрийн дагуу Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Энэхүү Залуучууд солилцооны …

  • 5 June

    Б.Бадрал: Төв цэвэрлэх байгууламжийг засварлах явцад хэрэглээний усыг хязгаарлахгүй

    Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ  сарын 15-наас эхлүүлэхээр боллоо. Засварын  үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно. Ер нь жил бүр  Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир  48 цагаар зогсоох болсон. Засвар хийх 2 хоногт  …

  • 5 June

    Маргааш Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замыг хаана

    Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,62 км автозам, 453 урт метр гүүрийг шинээр ашиглалтад оруулж, 37,65 км автозам, 134 урт метр гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд олон жилийн насжилттай зуслангийн замууд, дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэж байна. Инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол …

  • 5 June

    Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ – ын дарга Ц.Одонтунгалаг нар Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж …

  • 5 June

    Ахмадын орон сууцны өргөдлийг харьяа дүүргүүд нь шийдвэрлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн давагдашгүй хүчин зүйлд орон гэрээ алдсан нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэд хамрагдах “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг нийслэлийн ИТХ –ын 2013 оны 9/36 дугаар тогтоолоор баталсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/720 дугаар захирамжаар хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам баталж, “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс …

  • 5 June

    О.Сансархүү: “Хүүхэд зорчиж байна” аян зам тээврийн ослыг бууруулна

    2009 оноос 2014 он хүртэлх  хүүхдийн зам тээврийн осол 2 дахин нэмэгдсэн, жилд дундажаар 40 хүүхэд амь насаа алдаж байгаа харамсалтай тоо мэдээ байна. Аюулын харанга дэлдэж буй энэхүү аймшигт гэнэтийн ослоос үр хойчоо аврахын тулд хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Иймд Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд зорчиж байна” …

  • 5 June

    Дугуйн параданд нэгдэцгээе залуус аа

    Өнгөрсөн 2012 оноос хойш  Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж ирсэн Спирт үү, Спорт уу аяны нээлт Автомашингүй өдөр буюу энэ бямба гарагт болох гэж байна. Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв зүйлд уриалах  зорилготой тус аяны нээлтийн үеэр Монголын Залуучуудын Холбоо, Залуу дугуйчин клубтэй хамран унадаг дугуйн парадыг зохион байгуулахаар болжээ. Манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд унадаг …

  • 5 June

    Энэтхэг улсад Nestle компанийн Maggi гоймонг хоригложээ

    Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nestle компани борлуулалт сайтай Maggi брэндийн бэлэн гоймонг Энэтхэг улсад түр хугацаагаар хориглохоор болсон байна. Дэлхийн хэд хэдэн оронд хийсэн шинжилгээгээр тус бүтээгдэхүүн дэх хүний биед хортой найрлага зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан нь ийнхүү гоймонг татан авахад хүргэжээ. Мэргэжилтнүүд Maggi гоймон дахь MSG гэх хэллэгээр нь ихэвчлэн ашигладаг глутамины хүчлийн талст химийн найрлагад шинжилгээ хийсэн …

  • 5 June

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ. Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээг 2015 оны 03 дугаар сарын 25-аас …

  • 5 June

    “Оюу толгой” эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг судалгааны дүн харууллаа

    Монголын хөрөнгө оруулалтын банк групп болон Ресорс Инвестмент Капитал компани хамтран Монголын уул уурхайн салбарын судалгааг гаргажээ. Энэхүү судалгаа нь Оюу толгойн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтыг урагшлуулснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд яаж нөлөөлөх талаар дүн шинжилгээ хийсэн цогц баримт бичиг болжээ. “Эрдэнэс Оюу толгой”, “Рио Тинто”, “Төркиз Хилл Резорсиз”болон Монгол Улсын Засгийн газар хамтран Оюу …

  • 5 June

    Хятад сурагчид коллежид элсэхийн тулд ингэж өрсөлддөг

    Хятадын ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд цаашдын ажил амьдралын гараа, амьдрал үхлийг нь шийддэг нэгэн шалгалт бий. Жил бүр 10 сая хүүхэд зургаадугаар сарын 7,8-нд Коллежид элсэх үндэсний шалгалт буюу Гаокаог өгдөг байна. Боловсролын яам хятад хэл, математик, англи хэл гэсэн үндсэн гурван хичээлээр шалгалтаа авдаг бөгөөд эдгээр нь дотроо нарийвчлан хуваагддаг аж. Коллежид элсэхийн тулд сурагчид өдөр шөнөгүй …

  • 5 June

    Робер пирес Монголд ирнэ

    Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойг тохиолдуулан Монгол-Францын найрамдлын нийгэмлэг, Монголын Үндэсний номын сан хамтран  “Номын баяр”-ыг  өнгөрөсөн нэгдүгээр сард зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа ойн хүрээнд энэ сарын 19-нд Францын үндэсний шигшээ багийн тамирчин, Арсенал клубийн тоглогч асан, алдарт Робер Пирес тэргүүтэй ахмадын шигшээ баг манай улсад хүрэлцэн ирэх …