Хятадын боомт хот Тяньжины дэлбэрэлтийн улмаас 100 гаруй хүн сураггүй алга болсон байна. Тэдгээр хүмүүсийн 85 нь албан үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгчид байна хэмээн тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ. Дэлбэрэлтийн улмаас 112 хүн нас барсан бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсээр байна. Онц аюултай болон химийн бодис бүхий агуулах дөрвөн хоногийн өмнө дэлбэрсэн юм. Уг дэлбэрэлтийн талаар худал мэдээлэл нийтэд …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
17 August
Галт уул дэлбэрчээ
Эквадор улсын нутаг дэвсгэрт байрладаг Котопакси галт уул дэлбэрсэн талаар мэдээллээ. Галт уулын тогооноос 5 км өндөр утаа суунаглаж байна. Галт уул 4 удаа дэлбэрсэн ч, дэлбэрэлт гадагшаа хальж гараагүй тогоон дотроо болсон гэжээ. Үүний дараа Котопакси галт уул халуун үнс нурмаа цацаж төв замууд, айлын байшин барилгууд, автомашинууд үнсэнд дарагдсан байна. Холбогдох хүмүүс галт уулын ойр орчим дахь цэцэрлэгт …
-
17 August
Газрын гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулдаггүйгээс өндөр тарифаар цахилгааны төлбөр төлж хохирч байна
ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон түүний харьяа ХҮТ-үүд, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар” ХХК, “Батбаян дулаан” ХХК, “Богд асар” ХХК, “Ганбиж” ХХК, “Туул арвижих” ХХК, “Тэлмүүн орд” ХХК, “Тунамал өргөө” ХХК, “ЖМБО” ХХК …
-
17 August
Дашчоймпэл дацангийн дархан их гэсгүй, гавж Сандагийн Гончиг жанч халлаа
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Чойрын гүн ухааны Дашчоймпэл дацангийн дархан их гэсгүй, гавж Сандагийн Сүрьяа (сахилын нэр нь Гончиг) ламтан 2015 оны наймдугаар сарын 13-нд 106 насандаа жанч халлаа. С.Гончиг гавж Монголын ард түмний олон зуун жил сүсэглэн залбирч, бишрэн шүтэж ирсэн бурханы шашины соёл, зан заншил, дэг жаяг, өв уламжлалыг ирээдүй хойч үе залуу лам хуврагууддаа өвлүүлэн …
-
17 August
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын урд эзэн тодорхойгүй 23х15 метр хэмжээтэй хуучин 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.16-ны өдрийн 12:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжийн 332 тоотод иргэн Д-ийн байшин, үүдний амбаар шатаж …
-
17 August
Хөвсгөлд нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүсэж өвчилжээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 2015.08.14-ны өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээллийг хүлээн тус сумын Засаг даргын 2015.08.14-ний өдрийн А/89, аймгийн Засаг …
-
17 August
Г.Алтанхүү, Т.Цогт, Г.Маралмаа нар өршөөгдөхгүй
Өршөөлийн хуулиар хүний амийг санаатай хохироосон, хүчингийн хэрэг хийсэн этгээдүүд суллагдахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр найз охиноо үхэлд хүргэсэн гэх Г.Алтанхүү, дөрвөн настай охиноо зодож амийг нь хохироосон гэх Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг өршөөлд хамруулна гэсэн мэдээлэл гараад байгаа аж. Гэвч тэд өршөөгдөхгүй гэнэ. Хүний амь насыг санаатай хохироосон гэдэг үндэслэлээр буруутгагдаж, улмаар …
-
17 August
Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч
Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг… Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ… АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: …
-
17 August
4 настай хүүхэд усанд осолджээ
Увс аймгийн Улаангом сумын Залгамжлагч багийн “Цагаан бураа” гэдэг газар зусаж байсан Ц /15 настай, эрэгтэй/ 2015:08.14-ний өдрийн 20:30 цагийн орчим малаа эргүүлэхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.08.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 3 хүн, 2 мотоцикл, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион …
-
17 August
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өнөөдөр /2015.08.17/ Төрийн ордонд боллоо. Өнөөдрийн комиссын хуралдаанаар цагдан хорих төв, хорих анги, баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг хэлэлцэн баталж, улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрлөө. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөлөл багтсан салбар комисс байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. …
-
17 August
МЧАХ-ноос ахмадын тэтгэврийн зээлийг төрөөс өршөөхийг шаардана гэв
Яг одоо Монголын Чөлөөт Ахмадын Холбооноос “Ахмадын тэмцэл” сэдвээр МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж байна МЧАХ байгуулагдаад 10 жил болжээ. Энэ хугацаанд 90 жилийн түүхтэй МАХ-ны хийж чадаагүй их ажлыг амжуулсан гэдгийг тэргүүн Г.Баасан онцлоод хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ ахмадууд тэтгэврийн зээлийн хүүнд шахагдаж байна. Төр засгаас хэрэгтнийг өршөөдөг юм байна. Тэгвэл …
-
17 August
Иргэний нисэхийн мэргэжлийн холбоод ил захидал хүргүүллээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА ИЛ ЗАХИДАЛ 2015.08.10. Улаанбаатар хот. Таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье! Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсний 90 жилийн түүхт ойгоо бид саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Монголын нисэх хүчин бол улс орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах, улс орноо бүтээн босгох, дэлхийн улс орнууд, гадаад ертөнцтэй Монгол Улсаа холбоход үнэлж …
-
17 August
Шинэ клип: Мөнхийн реп хамтлагийн “Хэлэх үг”
Монголын хип хоп урлагт чамгүй олон жил зүтгэж, өөрсдийн давтагдашгүй хэв маягийг бий болгосон “Мөнхийн реп” хамтлаг шинэ уран бүтээлээ толилуулж байна. “Хэлэх үг” дууны үгийг Мega B, Аяыг Лхагва бичжээ. Дашрамд дуулгахад, “Мөнхийн реп” “Crocus Event Hall”-д ирэх сарын 4-нд “Hit songs” шоу тоглолтоо хийхээр товоо зарласан гэдгийг дуулгая. www.Urlag.mn
-
17 August
Хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2016 онд нээлтээ хийх кинонууд
Кино урлаг бол хүн төрөлхтний бий болгож, бүтээсэн олон үнэт зүйлсээс хамгийн гайхалтай нь билээ. Бид амьдралаас ухаарч, ойлгож чаддаггүй зарим зүйлийг кинонуудаас мэдэж авдаг нь нууц биш юм. Кино ертөнц сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа энэ үед нээлтээ хийж буй кино бүр үзэгч биднийг кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй …
-
17 August
Шүүгчийн шалгаруулалтанд нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ. Бүртгэл www.shuugch-songon.mn хаягаар явагдана. Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн иргэнийг дараах тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу. 1. Нэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл