Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 10 August

    Өлсгөлөн зарласан Г.Дэнзэнг эрүүдэн шүүж байна гэв

    Өмнөх Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид өлсгөлөн зарласан байна. Түүнийг албан тушаалаа урвуулсан, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан АТГ-ынхан гурав дахь сардаа цагдан хорьж, шалгаж байгаа. Хүний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байхдаа цагдан хорьж, эрүүдэн шүүж буй нь хууль зөрчиж буй үйлдэл …

  • 10 August

    Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг баривчилжээ

    Пакистаны зүүн зүгт бага насны хүүхдийг хүчирхийлж гэр бүлийнхнээс нь мөнгө салгахын тулд сүрдүүлсэн гэх долоон сэжигтнүүдийг баривчилжээ. Сэжигтнүүд хүүхдийг хүчирхийлж буй дүрс бичлэгийг эцэг,  эхэд нь явуулж их хэмжээний мөнгө өгөхийг шаарджээ. Өнгөрсөн долоо хоногт Пакистанд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн хэсэг хүмүүс жагсаал хийж, энэ талаар эрх мэдэлтнүүд анхааралдаа авахгүй байгааг буруутган дургүйцлээ илэрхийлжээ. Нутгийн цагдаагийн албаныхан жагсаалыг хүчээр тараахын …

  • 10 August

    Цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Батлан хамгаалах яамнаас шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний түүчээ болгож өнөөдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцыг улсын төсвөөс санхүүжүүлсэн бөгөөд хоёр жилийн хугацаатайгаар барьж гүйцэтгэсэн байна. Барилгын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн алба, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, туслах гүйцэтгэгчээр …

  • 10 August

    АТГ-д шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна. Эдгээрээс 45 хэрэг нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах …

  • 10 August

    Чингэлтэй дүүрэг “цэвэрч дүүрэг”-ээр шалгарлаа

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Үндэсний их баяр наадмыг хоггүй угтах, цэвэр орчин бүрдүүлэх, эко аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 21 аймаг, 330 гаруй  сум, тосгон, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 135 хорооны дунд “Цэвэр орчин аян” сарын уралдаан зарлаж дүгнэжээ. “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн Чингэлтэй дүүрэг хотын 9 дүүргээс “Цэвэрч дүүрэг”-ээр шалгарсан юм. “Цэвэрч дүүрэг”-ийн шагналыг Байгаль орчин, …

  • 10 August

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …

  • 10 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 10-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.00-17.00 цагт: 11-р хороо Одон орон судлах Оргил төв, Скайрезорт ХХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын газар, Монгол Хабитат ХХК, Хүрхрээ, Бумбат, Залаатын ам, Ургах наран хороолол, Товчоо болон тэдгээрийн ойр …

  • 10 August

    Ю.Н.Кручкин: Би ном уншдаггүй хүнтэй харьцахыг хүсдэггүй

    Ю.Н.Кручкин: Би ном уншдаггүй хүнтэй харьцахыг хүсдэггүй, танай дээд зиндааныхан дунд ном уншдаггүй сайд ч бий Аюур саяхан Москвагаас иржээ. Ээж, дүү нь тэндээ амьдарч буй юм байна. Энэ гэр бүлийнхэн бүгдээрээ шахам Монголд ирж байсан түүхтэй. “Би залуудаа их томоотой байсан. Орос охинтой үерхэж ч амжаагүй Монголд ирсэн. Тэгээд монгол эхнэр авсан даа” гэхээс өөрөөр хувийн амьдралынхаа талаар ганц үг …

  • 10 August

    “Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин соёлын наадам болж өндөрлөлөө

    Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүй долоон худаг”-т  энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь энэ сарын 8-ны өдөр Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд 600 гаруй лам нийслэлийн …

  • 10 August

    УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 10-ААС 14-НИЙ ӨДРҮҮДЭД УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 08 дугаар сарын 10-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их …

  • 10 August

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015.08.07-ны нэгдсэн хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шинэчлэн найруулсан Галт зэвсгийн …

  • 10 August

    Ерөнхий сайд үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа

    ”Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг …

  • 10 August

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт: ХААИС-иас зохион байгуулж буй олон улсын оюутны зуны сургалтын хүрээнд зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд (Төв байр, 2-р давхар) болно. Хурлын сэдэв “Монгол орны нийгэм эдийн засгийн өөрчлөлт ба байгаль орчны асуудлууд”. Утас: 88007327, 99159152 10:30 цагт: Залуу монгол судлаачдын зуны сургалтын хаалт БСШУЯ дээрболно. Энэ зуны сургалтад Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, …

  • 8 August

    Уяхан аав минь… /шүлэг/

    Аавуудын баярын өдрийг тохиолдуулан үрээ гэсэн сэтгэлтэй Монголын мянга мянган аавуудаа баярын мэнд хүргэе. Цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд Цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж л суух уяхан сэтгэлт Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхах хэрнээ Аргадаж тайвшруулаад л дагаад мэлмэрч суух уяхан сэтгэлт Аав минь дээ. Хэлсэн хатуу үгэнд тань гомдож тунимаар байвч Хэтдээ биднийгээ хат суулгаж байгааг мэдэх …

  • 8 August

    Даншиг наадамд Х.Баярбатын хээр азарга түрүүллээ

    “Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадам энэ амралтын өдрүүдээр болж байна. Даншиг наадам сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлсэн юм. Уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүллээ. Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Д.Зоригоогийн Бор азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын Хүрэн халзан азарга айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Б.Батсайханы Сайхан саарал айргийн дөрөвт, …