Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн урилгаар Бүгд найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурор ноён Нгуен Хоа Бин тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Манай Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий прокурорын газруудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
20 July
Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ
Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, 7 м өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс 4 км урт газрыг зүлэгжүүсэн байна. Үлдсэн хэсгийг гүйцэтгэгч компаниатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан хөрөнгийг 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. Улаанбаатар хотын Захирагчийн …
-
20 July
Манай аваргууд башёг тэргүүлсээр байна
Арлын орны үндэсний бөх болох мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё үргэлжилж байна. Тус тэмцээн өчигдөр ихэнх талдаа орлоо. Тэмцээний найм дахь өдрийн дараах байдлаар дээд зиндаанд сумогийн 69, 71 дэх ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар нэг ч унаагүй тэргүүлж эхэллээ. Тэдний араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Точиоозан, Кагамио Д.Нанжид нарын гурван бөх 7 даваа, 1 унаатай удаалж …
-
20 July
Uniqlo дэлгүүр дэх секс бичлэгийн эздийг баривчилжээ
Uniqlo брэндийн дэлгүүрийн нэгэн салбарт секс бичлэг хийсэн хэрэгт буруутган 5 хүнийг баривчилсан тухай Хятадын Сынхуа агентлаг дамжуулсан байна. Бээжин хот дахь тус дэлгүүрийн салбарын хувцас солих өрөөнд хийсэн уг бичлэг нь өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Хэвлэлийнхний мэдээлснээр уг бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа түүнд гарсан хосыг баривчилсан байна. Мөрдлөг шалгалтын хүрээнд …
-
20 July
Сэтгүүлчийг суллуулах суулт болно
Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хориод даруй 12 хонож байгаа билээ. Тэгвэл одоогоор ямар нэгэн ахиц дэвшил гарсан зүйлгүй байгаа нь олон нийтийн бухимдалыг дээд цэгт нь хүргэж байна. Сэтгүүлчид өмнө нь хэвлэлийн бага хурал хийж Баянзүрх дүүргийн шүүхийн өмнө очин жагсаал цуглаан зохион байгуулж байсан бол энэ удаад олон нийтийн цахим сүлжээ Twitter, Facebook хэргэлэгчид, Монголсын мэдээллийн болон залуучуудын чөлөөт …
-
20 July
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд
2015 оны долоодугаар сарын 20-ны өдрийн цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээний хуваарийг хүргэж байна. Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлэх болно. Утас: 70047004 Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх …
-
18 July
Хятадын хакерын бүлэглэлийг илрүүлжээ
Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын Засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд “АРТ30” хакерын бүлэглэл нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ы орнууд, Энэтхэгийн эдийн засаг, цэрэг, батлан хамгаалал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын коммунист намд холбоотой асуудал болон эдгээр улс орнуудын барилга, эрчим хүч, дэд …
-
18 July
Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд ашиглагдах авто машинуудыг хүлээлгэн өглөө
Улаанбаатар хотын цагдаагийн газар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Хьюндай Старекс авто машин 3 ширхэг, Уаз фургон авто машин 2 ширхэгийг худалдан авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд хүлээлгэн өглөө.
-
18 July
Хаясан хогийг эзэнд нь буцаан өгчээ
Австралийн Күинслэнд мужийн оршин суугч Фредерик Томлинсон ой дотроос овоолготой хог олжээ. Загасны шилэн аквариум, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийн дотроос тэрбээр эзнийх нь нэрийг тогтоох боломжтой бичиг баримтыг олсон байна. Байнга архи дарс ууж, хэрүүл үүсгэдэг байсан эрээс эхнэр нь хүүхдүүдээ аваад явжээ. Фредерик тэрхүү сайн эрийн хаясан хогийг цуглуулаад гэрийнх нь хаягаар хүргэн өгч, гадаа нь буулгасан аж. эх …
-
18 July
Батлан хамгаалах сайд Ц.Цолмон “Алдар”-ын тамирчдыг шагнаж урамшууллаа
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Түүний хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон …
-
18 July
Хоёр салхин парк ашиглалтад оруулахаар ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-ын Женерал Электрик Глобал Гроф Оперэйшн Монгол компанийн Санхүү хариуцсан захирал Тү Мин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын урьдчилсан тайлангийн талаар ярилцаж, Улаанбаатар хоттой эрчим хүч, сэргээгдэх болон дижитал эрчим хүч, ус дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав. Мөн эрүүл …
-
18 July
Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.07.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар …
-
18 July
Боомоор өвчилсөн иргэний бие сайжирчээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багт нутаглаж байсан 37 настай иргэн Б нь малын гоц халдварт өвчин болох боомоор өвчилсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд 10 гаруй хоногийн хугацаанд биеийн байдал нь харьцангүй дээрдэж, сайжирч байгаа аж. Тус сумын Зуслан гол, Жарын-Өвөр гэдэг газар зусаж байгаа иргэн Ц, Б нарын есөн адуу өнгөрсөн …
-
18 July
“Нарантуул” зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ
Баяр наадмын өдрүүдэд амарсан зарим худалдааны байгууллагууд энэ сарын 16-наас эхлэн ажиллаж эхэлсэн. Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв өнөөдрөөс эхлэн худалдаа үйлчилгээгээ явуулж эхэллээ.
-
17 July
Баярын өдрүүдэд 377 эх төржээ
Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас 1375 буюу 18.1 хувь хүүхдийн дуудлага ,1277 нь зүрх судасны өвчлөлийн дуудлага дийлэнх хувийг эзэлсэн бол 12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна. Нийслэлийн Амаржих газруудад нийт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл