Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 8 July

    “АТЛАНТ” дирижабль Оросын армийн зэвсэглэлд 2018 онд орно

    Агаараас хөнгөн жинтэй, агаарын бөмбөлөг болон хөдөлгүүр хосолсон, өндөр, чиглэлийн удирдлагатай учраас салхины чигээс хамааралгүй чөлөөтэй нислэг үйлддэг хөлгийг “Дирижабль” гэж нэрлэдэг. Тэгвэл оросын “Авгурь-РосаАэроСистемы” компани ОХУ-ын Батлан хамгаалах яамны захиалгаар “Атлант” нэртэй хоёр өөр хувилбар бүхий дирижаблийг 2018 оны эцсээр оросын зэвсэгт хүчинд нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар зөвхөн судалгааны шатандаа яваа энэхүү төслийн туршилтын загварыг 2016 онд бүтээх …

  • 8 July

    Дэд сайд Ү Чин Хай хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

    Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад айлчилж буй буй Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хай өнөөдөр Хаан хүнс ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэр нь 1998 онд байгууллагдсан бөгөөд одоогоор 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг аж.  Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин …

  • 8 July

    Ч.Туяа: Баярын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын аадар бороо орно

    Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.  -Ойрын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?  -Ихэнх нутгаар өдөртөө 30-35 хэм хүртэл халж, цаашдаа Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар өдөртөө 38 хэм хүрч халах төлөвтэй байна. Харин төвийн нутгаар 30-35 хэм, хөрсөндөө 60 хэм хүрч халж байна. Тэгэхээр цаашид халалт …

  • 8 July

    Бөхчүүд гутландаа “хадаас”-тай барилдах уу

    Төв цэнгэлдэх хүрээлэн олон улсын стандартын шаардлагад нийцсэн хөл бөмбөгийн ногоон талбайг 1,2 тэрбум төгрөгөөр хийсэн билээ. Энэ нь бөхчүүд төдийгүй бөх сонирхогчдын таалалд нийцэхгүй байгаа юм. Учир нь энэ жилийн баяр, наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдахаар болж буй. Ингэхдээ халтирах, унаж бэртэх зэрэг асуудал үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Түүнчлэн бөхчүүд мэхэнд биш халтирч …

  • 8 July

    Цонхноос унаж дахин нэг хүүхэд амиа алдлаа

    Өчигдөр  Хан-Уул дүүрэгт хоёр настай хүү цонхны тагтнаас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2-10 насны нэг айлын гурван хүүхэд гэртээ цоожлууснаас болж гэртэйгээ шатаж амиа алдсан талаарх мэдээллийг бид бичиж, цагдаа, хууль хяналтынхан сэрэмжлүүлж дуусаагүй байтал сарын дараа буюу өнгөрсөн сарын 16-нд ой зургаан …

  • 8 July

    Өмнөд хөрш рүү адууны махан бууз, банш гаргах боллоо

    БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний товчооны дарга Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд хүлээн авч уулзав. Төлөөлөгчид Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хуаг дагалдан ирсэн байна. Монгол Улсаас БНХАУ-д адууны …

  • 8 July

    Долоон нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй

    Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах хүүхдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо. Наадмын дараа болдог орон нутгийн чанартай бэсрэг наадам, их, бага сунгаа, овоо тахилга, бүсийн уралдааны үед морь унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдаж болзошгүй тул үүнд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. …

  • 8 July

    Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийсэн юм. Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”; “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”; “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай …

  • 8 July

    Дуучин Т.Дэлгэрмөрөнд туслах ”Сайхан наадаарай” тоглолтод урьж байна

    “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хорт хавдартай тэмцэж байгаа талаарх мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Амин хайртай эхийг минь хорт хавдар залгихад би бурхантай 3 жил өгч авалцаж тэмцээд, амирлан энэрэх болгож байлаа. Одоо ч бараг ийм зовлон амсаагүй өрх айл, хамаатан садан алга. Гэтэл орчлонгоос олж авсан ганцхан үнэлж барамгүй хүнийг минь үзэн …

  • 8 July

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын Төрийн албаны тангараг өргөх ёслолын ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд болно. Утас: 91040607 10:00 цагт Зуслан чиглэлийн зам шинэчлэл засварын ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Сэтгүүлчдэд зориулсан автобус 09:20 цагаас Хангарди ордны …

  • 7 July

    “Гахай” наалт авсан газрууд

    “Smile” наалт авсан газрууд СБД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол глобал ХХК-ийн Саруул худалдааны төв, Орос-Монголын хамтарсан 3-р дунд сургууль, ПАРФЮМЛЮКС ХХК-ийн DIOR дэлгүүр, Үлэмж агь катринг ХХК-ийн Калифорни ресторан, Үлэмж грейс ХХК-ийн Грейс үсчин, гоо заслын салон, “Vidal” үсчин, гоо заслын салон, “Зона-Х” ХХК-ийн Хишиг хүнсний дэлгүүр, Наран трейд ХХК-ийн “Наран молл” худалдааны төв, *NA NA* …

  • 7 July

    Залуу начныг хурдан удмын даагаар мялаана

    Монголын Залуучуудын холбоо  нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг  сайхан уламжлалтай билээ. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэрхүү цаг үеэс хойш 21 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмсэн гэдэг сайхан  мэдээ байдаг …

  • 7 July

    Бассейнууд усыг шаардлагын хэмжээнд хүртэл халдваргүйжүүлдэггүй зөрчил илэрчээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халуун усны 74, сауны 39, бассейны 10, нийт 123 үйлчилгээний газарт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар сауны газруудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сангүй саунд ороход хориглох өвчний заалт, нэрийг ил тод бичиж байршуулаагүй, үйлчлүүлэгсдийн артерийн даралт хэмжих аппаратгүй, ажиллагсад нь мэргэшээгүй, тухайн чиглэлээр сургалтад хамрагдаагүй, үйлчлүүлэгсдийг аюулгүй байдлын мэдээллээр хангах дотоод холбоогоор …

  • 7 July

    Берлин рүү нэмэлт нислэгтэй

    Үндэсний Агаарын тээвэрлэгч МИАТ ХКомпани зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ санал, хүсэлт, эрэлт хэрэгцээг харгалзан үзэж 8-р сарын 1-ний өдөр УБ-Берлин-УБ чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр боллоо. Ингэснээр тус өдөр Берлиний чиглэлд 2 нислэгтэй болж байгаа бөгөөд үндсэн нислэгээс гадна 162 хүний суудал бүхий Б737-800 агаарын хөлгөөр нэмэлт нислэг үйлдэнэ. Энэхүү нислэг нь тус өдрийн үндсэн нислэгийн адил Москва хотоор дамжихгүй шууд Берлин руу …

  • 7 July

    4603 айл 170 минутын турш цахилгаангүй байв

    Өнгөрсөн сарын 22-оос 26-ны өдрүүдэд “Дорнын өргөө”, ”Мастер инженеринг” ХХК-ууд болон хувь хүмүүс дулаан, бохирын шугам засварлах, барилга угсралтын ажил хийхдээ УБЦТС ТӨХК-д мэдэгдэж, кабель шугамын трассын тодруулга, зөвшөөрлийг аваагүйгээс цахилгаан дамжуулах кабель шугамуудыг гэмтээж, олон тооны хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр удаан хугацаанд тасалдууллаа. УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийгдэж …