Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 6 July

    Баяр наадмын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай жижүүр гаргаж, ажиллахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад Баянзүрх, Хан-Уул дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгт дулааны 100-гийн хос шугам засварлах шаардлагатай. Мөн Сонгинохайрхан …

  • 6 July

    Фэйсбүүк хаяг руу чинь хэн хэн зочилсон бэ ?

    Алхам 1 Mouse aa facebook хэсгийн хоосон зайд авиачин mouse 2 дараад view page source руу ороорой   За одоо харин ийм нэгэн цонх гарж ирнэ   Алхам 2  Cntrl + F дараад жижигхэн хайх хэсэг гарж ирнэ   Гарч ирсэн бол ‘InitialChatFriendsList’ гэж бичээд enter дараарай Кодлогдсон хэсгээс хамгийн эхнээсээ гарж ирж буй код бол таны фэйсбүүк хаяг руу хамгийн …

  • 6 July

    Наадмын үеэр хаалттай замуудыг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ

    Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хойд зуслангийн чиглэлд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто замын  эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг 07 дугаар сарын 08-нд нээнэ. Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто …

  • 6 July

    Ажилтай, орлоготой Сонгинохайрханчууд тайлант өдөрлөг боллоо

    Энэхүү өдөрлөг нь хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн ажилгүй, ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга …

  • 6 July

    Улсын хэмжээнд 2015 оны эхний 6 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээ

    Улсын хэмжээнд 2015 оны эхний 06 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тус бүрт нь дарж сонирхоно уу Улсын хэмжээнд 2015 оны эхний 6 сард бүртгэгдсэн гэмт хэрэг Гэмт хэрэг үйлдсэн байдал Гэмт хэрэг үйлдэгсэд Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг, цаг хугацааүргэлжлэл Хохирогч иргэн байгууллага Гэмт хэргийн улмаас учирсан хохирол Улсын хэмжээнд бүртгэгдсэн захиргааны зөрчил, түүний шийдвэрлэлт

  • 6 July

    Японы иргэд насны доройтолд орох нь нэмэгджээ

    Япон улсын иргэд дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тус улсын иргэд насны доройтолд орох нь ихэсч байгаа аж. Японы Засгийн газрын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд 7.3 сая хүн насны доройтолд орно гэсэн аж. Өндөр настнуудын 15 хувь нь хэт хөгшрөлтийн улмаас сэтгэцийн доройтолд орж байна гэсэн мэдээг Эрүүл мэндийн яамнаас өгжээ. Япон хүмүүсийн наслалт нэмэгдэхийн …

  • 6 July

    Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнав

    015 хаврын чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /долдугаар сарын 6-ны Даваа гарагт/ хаврын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.         Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэхдээ:         -Ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо 6 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэний дээр эдгээр хурлаас 7 тогтоол …

  • 6 July

    УИХ-ын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын парламентийн ассамблейн чуулганд үг хэлэв

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байна. 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын …

  • 6 July

    Наадмаар автобус үнэгүй үйлчилнэ

    Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ. Тухайлбал, долдугаар сарын 11,12 ний өдрүүдэд “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Мишээл экспо” гэсэн гурван чиглэлд 20 том оврын автобус үнэгүй …

  • 6 July

    АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна

    АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. – Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ ? – Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын дунд АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан фото зургийн уралдааныг Ази, Европын сангаас 2015 оны 7 …

  • 6 July

    Нэрт жүжигчин эмэгтэй 92 насандаа таалал төгслөө

    Холливудын нэрт жүжигчин Майкл Дугласын ээж гэдгээр нь үзэгчид сайн мэдэх АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Диана Дуглас 92 насандаа таалал төгслөө. Хатагтай Дуглас нь “Planes”, “Trains”, “Automobiles”, “ER” болон “The West Wings” зэрэг телевизийн шоу болон олон арван кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн нэр хүндтэй жүжигчин байсан юм. Жүжигчин Кёрк Дугласын анхны эхнэр тэрээр 2003 онд өөрийн хүү Майкл Дугласын хамт …

  • 6 July

    Тоон системд шилжиж эхэллээ

    Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх ажил энэ сараас албан ёсоор эхэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар тоон системд бүс, нутгаараа ээлж дараалан шилжих юм. Энэ сард Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгууд тоон системд шилжинэ. Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийг шилжүүлэх юм байна.   www.unen.mn

  • 6 July

    Энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгвэл хэд хоногийн дараа Улсын их баяр наадам болох гэж байна. Иймээс энэ сарын 11-нээс 15-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг сануулж байна. эх сурвалж: undesten.mn

  • 6 July

    Хуурай газар живж үхсэн тохиолдол

    АНУ-ын иргэн Кассандра Жексоны гэр бүлд аймшигт явдал тохиолджээ. Тэдний хүү усанд сэлснээс хойш цагийн дараа газар дээр байхдаа живж амь насаа алджээ. Анагаах ухаанд ийм тохиолдлыг «хожуу живэлт» хэмээн нэрлэдэг аж. Энэ нь ялангуяа хүүхдүүд их өртдөг үзэгдэл гэнэ. Кассандра хүү Жоннигоо бассейнд аваачсан байна. Тэнд хүү зориулалтын хийлдэг гудсан дээр тоглож эх нь ч үргэлж харж хандаж байж. …

  • 6 July

    “Урт” автобус явж эхэлнэ

    Баяр наадам угтаад нийслэлчүүдийн тав тухтай байдлыг хангах гэж, нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрөөс 21 метр ууттай залгаа автобус үйлчилгээнд гарна. Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Энэ автобусыг манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг ажээ. Өмнө нь манай улсад …