Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно. Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
13 June
Японы элчин сайд, Сонгинохайрханы Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурлаа
6-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол …
-
13 June
Найруулагч А.Батбаатар: “Зангараг” киноны уран бүтээлчид рекетүүдтэй учраа ололцсон
Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч олны анхаарлыг ихээхэн татаж буй “Зангараг” уран сайхны киноны талаархи сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Монголын кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх авьяаслаг жүжигчний дөрвөн үеийн удмын төлөөлөл энэхүү кинонд тоглосон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус киноны зохиолоос үүдэн найруулагч, продюссерыг нь манай томоохон рекетүүд эрэн сурвалжилж байгаа ноцтой мэдээлэл олныг …
-
13 June
“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна
“Honey moon” хамтлагийн анхны цомгийн өдөрлөгт урьж байна“Honey moon” хамтлаг шинэ бүтээл туурвих эрч хүч, эерэг цэнэгээртэтгэж байдаг үзэгч, сонсогчиддоо талархал илэрхийлэн хүндэтгэлүзүүлж, анхны цомгоо өргөн барьж байна. Тэдний авьяас чадвар, мэдлэг,мэдрэмж, сэтгэл, зүтгэлээр бүтсэн цомгийн нээлттэй өдөрлөг 6-р сарын16-нд 13:00 цагт “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн төв байранд болно. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн өнгө төрхийг тодорхойлогч хамтлаг,дуучдын …
-
13 June
М.Чинболд: Дүүргийн баяраар сумын заан цол олгоно
Сонгинохайрхан дүүргийнхэн энэ сарын 20-нд Хүй долоон худагт “Иргэдийн баяр” тэмдэглэхээр болжээ. Энэ талаар болон бүтээн байгуулалтын асуудлаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа. Танай дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн сонин содон бүтээлч ажлууд их сонсогддог. Энэ удаа “Иргэдийнбаяр” тэмдэглэхээр болсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Иргэдийн баяр хийе гэж өнгөрсөн жил шийдвэрлэж, төлөвлөсөн. Энэ жил зургадугаар сарын 20-нд хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймаг, сумд наадам хийдэг шиг 300 мянган хүн амтай дүүрэгт иргэдийг баярлуулах ажил байх нь зөв …
-
13 June
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс -5.4 хувиар буурчээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 05-р сард 16.8 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс …
-
13 June
Оюутнууд энэ сарыг дуустал визагаараа зорчино
Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед оюутнуудыг виза картаар нийтийн тээврээр зорчуулахгүй байна гэх гомдол Монголын оюутны холбоонд олноор ирэх болжээ. Нийтийн тээврийн зарим кондуктор оюутнуудыг смарт картаар зорчих хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болж байгаа хэмээж буй аж. Тэгвэл оюутнууд смарт картаараа энэ сарыг дуустал зорчих боломжтой юм байна. Тиймээс энэ талаар гомдлоо Нийслэлийн тээврийн газрын 11-326352 дугаарын утсанд мэдэгдэх …
-
13 June
Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг хоригложээ
Дээрхийн гэгээн XIV Далай ламын 80 насны төрсөн өдөр ирэх сарын 6-ны өдөр тохиох юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар Төвдийн Далай ламын 80 насны ойн баярт зориулсан бүх төрлийн үйл ажиллагаа, баярын арга хэмжээ, мэндчилгээг тус улсын газар нутаг дээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон байна. Төвдийн салан тусгаарлах үзэлтнүүд энэ үеэр жагсаал цуглаан хийж үймээн самуун дэгдээх магадлалтай гэж үзэн …
-
13 June
Цэцэг төвийн уулзвар нээгдлээ
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өчигдрийн 20:00 цагаас өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгалаа.
-
13 June
Цэвэрлэх байгууламжийн ажил эхэллээ
Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж эвдрэлд орж, эвдрэлийг засахын тулд тэг зогсолт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлын бэлтгэл өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. Засварын ажлыг хийхийн тулд тэг зогсолт хийхээр болсон. Энэ үеэр зөвхөн архи, пиво болон арьс ширний үйлдвэрүүдийн хэрэглээний усыг хязгаарлана. Харин цэцэрлэг, сургууль, талх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон иргэдийн хэрэглээний усыг ч таслахгүй …
-
13 June
Нийслэлийн зарим хэсэгт хэрэглээний усыг хаажээ
Төв цэвэрлэх байгууламжид өнөө өглөөнөөс засвар хийж эхэлсэн. Тус байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана хэзээ мөдгүй нурах эрсдэл үүсээд буй. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс элүүлээд байгаа юм. Засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр оройн 22.00 цагаас өнөө …
-
13 June
Мисс бүсгүй нүцгэн зурагныхаа төлөө титмээ хураалгажээ
25 настай загвар өмсөгч Эмили Качоте интернетэд нүцгэн зургаа тавьсны төлөө “Зимбабве мисс-2015” титмээ хураалгахад хүрчээ. Энэ талаар Associated Press-д мэдээлсэн байна. Миссийн тэмцээнийг зохион байгуулсан зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, Эмилигийн миссийн титмийг хураан авсан нь тэмцээнд оролцогчидтой урьдчилан байгуулдаг гэрээний нөхцлөө зөрчсөн явдалтай холбоотой гэжээ. Тэмцээнд оролцогчид нь нүцгэн шалдан байдлаар зургаа авахуулж болохгүй хэмээн уг гэрээнд хатуу тусгагдсан байдаг …
-
13 June
Намын мэргэжилтнээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа…?
Иргэд хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалуулах нэгэн байгууллагатай болсон нь ШӨХТГ юм. Тус газар ч байгуулагдсан цагаасаа хойш хүлээсэн үүргээ сайн биелүүлж, тэр чинээгээр иргэд ам сайтай байдаг. Харин тус газрын дэд даргаар төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, миссээр өргөмжлөгдөж байсан гэх тодотголтой, хөгшчүүдийн хэлдэгээр “годогоносон охин” томилогдсон нь хэл ам дагуулаад байна. Энэхүү маргаан дагуулсан томилгоог тус газрын дарга бус …
-
13 June
Бөхийн эхнэрийн зовлон хошин өгүүллэг
Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна. Yеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг “Хүнтэй суугаач?” гэж шахна. Yнэнийг хэлэхэд намайг тоогоод “Сууя” энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа заримдаа – “Чи …
-
13 June
Ачигчид арай дэндлээ. Жолоочийг нь зодоод машиныг нь ачаад явчихлаа
Төрийн хуулийн нэр барисан дээрэмчид өнөөгийн нийгэмд улам бүр олширч гаарсаар байна уу даа гэж халагламаар үйл явдлууд нийгэмд маань болсоор байгаа нь харамсалтай. Гэвч энэ тухай манай хуулийнхан бас хууль зохиогч нар маань харах сөхөө байгаа болов уу? бас л нэг асуулт урган гарсаар л… Хэнийг тэжээх гэж, хэнд үйлчлэх гэж энэ хууль дүрмүүдийг зохиогоод байгаа юм бол. Ингэж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл