Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 4 June

    МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын …

  • 4 June

    12 настай охиныг бүтэн жил хүчирхийлжээ

    Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг буурахгүй байгаа билээ. Хүүхдийг өөрийгөө хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж, хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангах, худлаа хуурч хүчирхийлдэг байна. Судалгаагаар хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ойр дотны хамаатан садангууддаа хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ. Үргэлжлэлийг эндээс уншина уу

  • 4 June

    Нийслэлийн хэмжээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх хугацааг түр хойшлууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Хүүхдийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлуулах тухай” А/475 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар улаан бурхан өвчний дэгдэлт эрчимтэй явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэнд, спортын дэд сайдын “Улаанбурхан өвчний тухай” 2015 оны 1б/2235 дугаар албан бичигт дурдсаны дагуу нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг …

  • 4 June

    Байцаагчид Ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллана

    Улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлан системийн хэмжээнд мөрдөж эхэллээ. Улсын байцаагч нь ёс зүйг дээдлэн манлайлагч, хууль дээдлэн хэрэгжүүлэгч байх, шударга ёсыг сахиж хариуцлага хүлээх, ил тод, хараат бус байж тэгш байдлыг хангах, олон нийтэд үйлчилж хүртээмжтэй байх гэсэн зарчмыг ажилдаа баримтлах юм. Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ёс …

  • 4 June

    Их Британид “Галзуу хулгана” замаасаа гарчээ

    Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” нурсны улмаас найман хүн маш хүнд бэртсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр осол болсноос гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан уг “галзуу хулгана” системийн тооцоолол алдсаны улмаас замаасаа гарсан гэж Их Британийн цагдаа нар дүгнэжээ. Осол болсон Alton …

  • 4 June

    Улаанбурхан өвчний 13267 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

    2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд:  Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 13267 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 564 хүн лабораторийн шинжилгээгээр, 2095 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 4 June

    Гэр бүлд биеийн тамир, спортыг нэвтрүүлэх нь чухал

    Улс орон даяар “Нийтийн биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг ЭМСЯ-ны Биеийн тамир, спорт хөгжлийн төвөөс шат дараатай зохион байгуулж байна. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр эл сургалтыг хангайн бүсийн зургаан аймгийн дунд зохион байгууллаа. Архангай аймагт болсон тус сургалтад Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Булган, Архангай гэсэн аймгуудын Биеийн тамир, спортын газрын дарга, дасгалжуулагч, аргазүйчид болон биеийн …

  • 4 June

    Интернет ч ”түгжирдэг” болох нь

    Дэлхийн томоохон хотуудын хамгийн том асуудал бол замын түгжрэл. Тэгвэл замын түгжрэл удахгүй гар утасны сүлжээ, интернетэд нөлөөлж саатал үүсгэх магадлалтай хэмээн “Machina Research”-ийн судлаачид мэдэгджээ. Учир нь тээврийн хэрэгслүүд сүүлийн үед “ухаалаг” болж, утасгүй интернет ашиглан газрын байршил зэрэг мэдээллийг хоорондоо солилцдог болсон.  Тиймээс 2020 он гэхэд бүх машины тавны нэг нь Wi-Fi-тай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийнхүү …

  • 4 June

    Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний 2016-2020 онд хэрэгжүүлэх төсөлд иргэдийг саналыг авч байна

    “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батласан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний …

  • 4 June

    Автомашингүй өдрөөр захууд амарна

    Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан 06 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/472 тоот захирамжийн дагуу Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, …

  • 4 June

    Коронавирусийн халдвараас сэргийлье

    Манай улсын иргэд олноор зорчдог БНСУ-д Коронавирусийн халдвар нэмэгдэж, хил дамжин тархах эрсдэл үүсч байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Коронавирус нь хүнээс хүнд халддаг бөгөөд хүнд явцтай, ханиад томуу үүсгэдэг амьсгалын замын цочмог халтай хам шинжтэй өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурах, ханиах, амьсгал олшрох, амьсгалахад хэцүү болох бөгөөд ихэнх өвчтөнд хатгалгаа, суулгах шинж тэмдэг илэрч,  зарим …

  • 4 June

    Жүжигчин Н.Мөнхсоёл: “Жинхэнэ эр хүний дүрд тоглохыг хүсдэг”

    Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” уран сайхны киноны нээлт ирэх зургадугаар сарын 10-нд болох гэж байгаа билээ. Нээлтээ хийх тов нь гарсан даруйдаа үзэгчдийн дунд чамгүй хүлээлт үүсгээд байгаа тус кино зохиолыг А.Батбаатар бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь давхар ажиллажээ. Монголын кино урлагийн сор жүжигчид нэг дор хуран цугласан гэх энэхүү бүтээлд Монголын кино урлагийн ноён оргил Цэгмидийн Төмөрбаатар …

  • 4 June

    Хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан иргэдийг саатуулжээ

    Замын-Үүдийн хилийн ангийн хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг, мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг тус ангийн хилчид телекамерын хяналтаар илрүүлэн саатуулж харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн ангийн хариуцсан хэсэг Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай …

  • 4 June

    Хүнсний ногооны үнэ буурчээ

    2015 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7610 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй …

  • 4 June

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид 300 гаруй нээлттэй ажлын байр байна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй …