Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 30 April

    Үлэг гүрвэлийн төв музей үзэгчдэд сюрприз барина

    Монгол Улс дэлхийд үлэг гүрвэлийн олдвор олддог гурван улсын нэг нь. Энэ сайхан эх орныхоо соёлын өвийг хадгалж, хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, цаашлаад аялал, жуулчлалын эх үндэс болгож гадаадын жуулчдыг татах нь бидний болоод төр, засгийн үүрэг. Тиймээс 2013 онд Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг байгуулж хууль бусаар гадаадад гарсан палеонтологийн асар өндөр үнэ цэнэтэй …

  • 30 April

    “Номин”-гийнхон санхүүгийн луйварт гаршчээ

    “Номин Холдинг”-ийн боссууд өнгөрсөн 2014 онд УИД ХК-ийг 28 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулжээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулж үзвэл “дэндүү сайн” үзүүлэлт аж. Жишээ нь, 2012 онд 650 сая, 2013 онд 850 саяын алдагдалтай ажиллаж байсан тус компани ийнхүү нэмэх рүүгээ орсон нь нэг бодлын сайшаалтай хэрэг мэт. Гэвч жилийн 28 сая төгрөгийн ашгийг сард хувааж үзвэл нэг сард …

  • 30 April

    “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/351 дугаар захирамж гаргаж нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Батэрдэнэ ажиллана. Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар …

  • 30 April

    Өвөрмонголоос Армонголчуудад хандаж ийм захидал бичжээ

    Mонголчуудаа ! Хятад ямар гэдгийг одоо болтол мэдээгүй л явж байгаа юм уу? Өнөөдрийн өвөр монголын байгаль орчин ямар болж байгааг мэдээнүүдээс харсан байх гэж бодож байна. Тэгсэн мөртлөө ийм төмөр зам тавих бодлого тогтоож байдаг нь юу вэ? Хятадын Коммунист нам болон Хятадын дундрашгүй шунал Монгол шиг жижиг улсыг байтугай өнөөдрийн дэлхийг ч гэсэн залгих гэж байгаа юм. Сэрээчээ …

  • 30 April

    2000ш мод тарих буянтай ажилд нэгдэхийг уриаллаа

    Зорилго: Дорноговь аймгийн хамрын хийдэд 2000ширхэг мод суулгах Монгол сакура буюу Буйлсын төгөл бий болгонөргөжүүлэхарга хэмжээ зохион байгуулагдана. Тус арга хэмжээний зорилго нь эх дэлхийгээ хайрлах хийгээд цөлжилтийн эсрэг хийж буй залуучууд хэрхэн нэгдэгмэл байдлаар дуу хоолой болж чадах, Монгол эх орноо таниж мэдэх сурталчилан таниулахад оршино. “Хайрын төгөл” аяны хүрээнд баримтат кино хийгдэх бөгөөд “Наран зүгт” дууны клипний зураг …

  • 30 April

    Балтиморт болж буй жагсаал хүчирхийллийн хэлбэрт шилжжээ

    Балтимор хотод  жагсагчид цагдаа нартай мөргөлдөж 15 цагдаа гэмтэж хэдэн арван босогчидийг баривчилжээ.  Цагдаа нар жагсагчидийг дээрэм хийх болон бусад гамт үйлдэл хийхээс  сэргийлж байгаа ч тэд дэлгүүр тонох, гал тавих зэрэг балмад үйлдэл хийсээр байна. Тэднийг зогсоохын тулд АНУ-ын Аюулгүй байдлын албанаас 500 гаруй цэрэг илгээжээ. Үүнээс гадна гудамжинд 6000 гаруй албан хаагчид хамгаалалтанд зогсож байгаа юм. Өнөөдрийг хүртэл …

  • 30 April

    Шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна

    Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл энэ оны эхний 3 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 9.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 7.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 104.1 сая төгрөг, бусад орлого 2.2 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 28.7 тэрбум төгрөг …

  • 30 April

    Эхний улиралд 5,8 тн нүүрс олборлоод байна

    Салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн  энэ оны эхний 3 сарын байдлаар нүүрсний олборлолт 5.8 сая тонн, алтны олборлолт 939.3 кг, газрын тос 268.6 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 57.0 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна. Салбарын гол нэр төрлийн ашигт малтмалын …

  • 30 April

    Суу алдарт П.И.Чайковскийн төрсөн өдрийг тэмдэглэнэ

    Оросын болон дэлхий дахины суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1840 оны 5 сарын 7-нд хуучны Оросын Вотинск хотод уул уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Тэгвэл энэ жил гоц авъяас билэгт хөгжмийн зохиолч мэндэлсний 175 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүний төрсөн өдрийн баярыг Улсын Филармонийн Сифони найрал хөгжим тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Суу алдарт П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолтонд …

  • 30 April

    Орон нутгийн хүртэх орлогын хувь, хэмжээ нэмэгдэнэ

    Одоогийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэн, түүнийгээ нийслэл, 21 аймаг, бүх сум, дүүргүүдэд итгэлцүүрээр тооцон хуваарилж “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Энэхүү бодлого нь уул уурхайн салбараас олсон орлогоос орон нутгийн хөгжлийг жигд дэмжих бодлого тул тухайн орон нутагт …

  • 30 April

    “Бяцхан монгол зүрх”-ийг аваръя

    Сайн сэтгэлт залуус нэгдэж “Бяцхан монгол зүрх” аяныг өрнүүлж эхэлжээ. Энэхүү аян нь хүнд өвчинтэй тэмцэж, амьдрахын төлөө тэмүүлсээр байгаа долоохон сартай бяцхан охинд туслах зорилготой юм байна. Төрөлхийн зүрхний ховдол, зүрхний тосгуур хоорондын цооролттой, уушигны артерийн судасны нарийсалттай Г.Булгамаа охин ЭХЭМҮТ-ийн байнгын хяналтад байдаг аж. “Зүрх нь хэт их ачаалалтай ажилладаг болохоор үргэлж зовуурилдаг. Одоо долоон сартай ч 4.5 …

  • 30 April

    Нийслэлд долоон хүн нас баржээ

    2015 оны 04-р сарын 29-с 30-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1810 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 49 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 6, зам тээврийн хэрэг 10, …

  • 30 April

    Үхэхдээ үхэр буугаа тавьсан Герман эрийн үхэл олны анхаарлыг татаж байна

    Манай улсад их хэмжээний буюу 12 сая евротой ирээд ор сураггvй алга болж интерполоор 10 жилийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан ХБНГУ-ын иргэн асан Максимилян Лёонхард Клойберын цогцосыг энэ сарын 17-ны өдөр СБД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Голомт” хотхонд оршин суух иргэн Ё.Гантөмөр гэх айлаас цагдаагийнхан олж байсан Талийгаачийг нэгэн хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний мөнгө авсан хэмээн ийнхvv эрэн …

  • 30 April

    Баянгол дүүргийн 16 дугаар орон сууцны ашиглалтын хэвийн ажиллагааг хангах захирамж гаргалаа

    Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Хуралдаанаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, уг асуудалтай холбогдуулан хууль, журам зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох …

  • 30 April

    Газрын тосны хайгуулын 2 талбайд БХГ байгуулах эрх олголоо

    Газрын тосны хайгуул, ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 4-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар газрын тосны хайгуулын “Увс I”, “Хэрлэнтохой XXVIII” зэрэг талбайд  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шийдвэр гаргалаа. ​ Ингэснээр “Увс I” талбайн хайгуулын ажилд 257.57 сая ам.доллар, “Хэрлэнтохой XXVIII” талбайн хайгуулын ажилд 81.4 сая ам.долларын тус тус хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2 талбайн нийт …