Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 22 February

    Сар шинийн баярын өдрүүдэд 360 хордлогын дуудлага иржээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар  болон харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих …

  • 22 February

    УИХ-ын дарга З.Энхболд Япон улсыг зорилоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас мордлоо. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, …

  • 22 February

    “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал амарна

    Худалдаа үйлчилгээний газруудын зарим нь өчигдрөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс сүлжээ дэлгүүр, супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж. Харин “Хүчит шонхор” хүнсний зах энэ сарын 25-ныг, “Хар хорин” энэ сарын 23–ныг, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал тус тус амрах гэнэ.

  • 22 February

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчилнэ

    Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Учир нь шинийн 1, 2- нд бүх нийтийн амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарсан юм. Тэгвэл өнөөдрөөс ажлын өдөр эхэлж байгаа учир автотээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөр дөж эхэлнэ. Өнөөдөр 1,6-аар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

  • 22 February

    Говьсүмбэр аймаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

    Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч чангарч, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Тэгвэл гурван хоногийн өмнөөс хүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас ОБЕГ-ын даргын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарласан билээ. Энэ сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн баасан гаригийн өглөөний 07.00 цагаас бямба …

  • 22 February

    Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтынхан дүүрэгтээ шалгалт хийлээ

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 02-02/28 тоот “Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, 231 иргэн хамрагдсан шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хийжээ. Шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй, …

  • 22 February

    1000 жилийн настай Будда бурханы барималд

    ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг илрүүлсэн билээ. Энэхүү мэдээлэл цахим ертөнцөөр тархан олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж, мэдээлж байсан юм.  Тэрхүү шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг ажлын хэсгийнхэн тогтоосон юм. Тэгвэл саяхан …

  • 22 February

    “Оскар” улаан хивсний ёслолоор эхэллээ

    Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам улаан хивсний ёслол боллоо. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна. Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл …

  • 22 February

    Жүдо бөхийн Grand Prix тэмцээн /шууд үзэх/

    Германы Düsseldorf  хотод болж байгаа Жүдо бөхийн Grand Prix тэмцээнд Монголын бөхчүүд амжилттай барилдаж байгаа билээ Та бүхэндээ барилдааны шууд бичлэгийг хүргэе. Энд дарж шууд бичлэг үзэх  

  • 21 February

    “247 градус” романтик инээдмийн кино нээлтээ хийхэд бэлэн болжээ

    “F”  студийн 3 дах уран бүтээл болох “247 градус”  романтик инээдмийн уран сайхны кино 3 сарын 04-ны өдөр  “Тэнгис”, “Өргөө” “Соёмбо”  кино театтруудад нээлтээ  хийхээр болжээ. Тус киног улсын драмын эрдмийн театрын жижигчин Бат-Өлзийн Тамир найруулж,  зураглаачаар  “F” студийн захирал Ц.Амартүвшин,  пропессораар жүжигчин Баастын Батболд, гол дүрийн жүжигчнээр залуу жүжигчин Э.Ууганбаяр,  МАСК продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, залуу жүжигчин Б.Барслхагва …

  • 21 February

    Өнөөдөр зарим банкнууд амралтын цагийн хуваариар ажиллана

    Өнөөдрөөс эхлэн зарим банкнууд хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Үүнд: Голомт банкны Нарантуул, Да хүрээгээс бусад салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Мөн ХААН банкны Сансар, Үйлдвэр комбинат, Ард кинотеатр, Бичил, 100 айл, Өнөр хороолол салбарууд тус тус 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Харин Хас банкны Ард кинотеатр салбар 11.00-17.00, Түшиг 10.00-18.00 цаг хүртэл, Нарантуул салбар 10.00-19.00, Улаанбаатар их …

  • 21 February

    ОСНААУГ 24 цагаар ажиллаж байна

    Баярын амралтын өдрүүдэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн ээлжийн инженер, жижүүр, цахилгаанчид 24 цагаар ажиллаж байгаа юм байна. Айл өрх, албан байгууллагуудын сантехникийн шугам бөглөрөх, хагарах зэрэг гэмтэл болон цахилгааны доголдолтой холбоотой дуудлагыг ОСНААУГ-ын Дуудлагын төвийн 70005454 дугаарын утсаар авч байгаа аж. эх сурвалж: www.olloo.mn

  • 21 February

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд ярилцлагын үеэр хэлсэн онцлох үгнээс…

    • Оюу толгой, Таван толгой гэх мэт уурхайнуудын асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй, шууд хөрөнгө оруулагч нар өөрсдөө мэдээд ухах хэрэгтэй гэсэн нь Стратегийн том ордуудыг Төрийн мэдлээс гаргаж гадныхантай хэдхэн хүн хувааж авахыг санал болгож байна. Төрийн үлдсэн жоохон эрх мэдлийг байхгүй болгож Муу менежер гэж “цол” зүйлгэж Төрийг нэр төдий, хүчгүй болгож Монголыг бүрэн хяналтаас гаргах. Гэтэл Засаг хүчтэй байж …

  • 21 February

    “Дүнжингарав” уралдаан энэ сарын 28-нд болно

    Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас  төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хаврын морин уралдаан өнөөдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд эхлэх байсан ч хойшлоод байсан билээ. Тэгвэл өнөөдөр уралдах байсан эрлийз дээд насны уралдааныг  энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр явуулах юм байна. Энэ асуудлаар Монголын морин спорт …

  • 21 February

    Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж эхлэнэ

    Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  18–нд  09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар …