“Монгол” телевиз дэлхийд алдартай “Got talent” шоуг Монголд зохион байгуулах эрхийг аваад удаагүй байгаа. Тэгвэл Монголын NTNТ буюу “National times news media group” цар хүрээ, алдар нэрээрээ “Америкийн шүтээн”-ийг ардаа орхисон алдарт “The Voice” шоуг зохион байгуулах эрхийг авчээ. “Talpa Global”-ын менежер Maarten Meijs “National times news media group бол Монголын хэвлэл мэдээлэлийн зах зээл дээр маш хүчтэй гарч ирж …
Мэдээ мэдээлэл
February, 2015
-
22 February
Улсын Ерөнхий прокурорын газарт морин хуур залах ажиллагаа боллоо
Билгийн тооллын 17-р жарны Модон хонь жилийн Хаврын тэргүүн сарын шинийн тавны ерөөл дэмбэрэл дүүрэн энэ өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан прокурорын байгууллагын хамт олныг хүлээн авч золголт хийлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, болон Нийслэл дүүргийн прокурорууд байлцаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
22 February
Газар өмчлөлийн 2-р ээлжинд сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалт энэ сарын 26-ны өдөр дуусна
Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд явагдаж дууссан. Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний …
-
22 February
Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Профессор Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ирлээ. Тэрээр 02 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана. Ажлын төлөвлөгөөний дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүндэт зочин болон албаны төлөөлөгчдийг нийслэлийн хүндэтгэлийн гэрт хүлээн …
-
22 February
Сар шинээр нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй байна
Сар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг тухай бүрт мэдээллээр хангаж ажиллалаа. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч, дотоод ажилтан, шинжээч, …
-
22 February
МАН-ын удирдлагууд гишүүд дэмжигчидтэйгээ золголт хийлээ
МАН-ын удирдлагууд гишүүд, дэмжигчид, албан хаагчидаа хүлээн авч “Галзууруулагч” хэмээгч модон хонь жилийн сар шинийн золголтоо хийлээ. Жил бүр уламжлал болон хийгддэг нэгдсэн золголтонд УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь, С.Бямбацогт нар оролцож намын ахмад гишүүд дэмжигчид, албан хаагч нартай золголоо. Золголтонд Дашчойлон хийдийн лам хуврагууд ерөөл айлдаж Модон …
-
22 February
Формула-1 тэмцээний хоёр удаагийн аварга осолд орлоо
«Формула-1» авто уралдааны Дэлхийн хоёр удаагийн аварга Макларен багын нисэгч Фернандо Алонсо өчигдөр осолд оржээ. Тус үйл явдал Барселона дахь бэлтгэлийн үеээр болсон байна. Тэрээр огцом эргэлтийн үеээр жолоогоо алдаж бэлтгэлийн талбайн замын хаалтыг мөргөсөн аж. Фернандо Алонсо одоогийн байдлаар эмнэлэгт байгаа бөгөөд тийм хүнд гэмтэл аваагүй юм байна. Фернандо Алонсо «Формула-1» авто уралдаанаас 2005, 2006 онуудад аварга болж 2010, …
-
22 February
Их гүрнүүдийн удирдагчид ямар цалинтай вэ?
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд бүх татварыг хасаад 178,000 еврогийн цалин авдаг. Тэрээр өөрийнхөө цалинг 30% -иар бууруулсан бөгөөд түрүүчийн ерөнхийлөгч Н.Саркозитэй адилхан цалин авдаг болсон гэнэ. Тэдний ерөнхий сайд нь ерөнхийлөгчтэй яг адилхан цалинтай аж. Германы улсын ерөнхийлөгч Й.Гаук жилийн 214,000 еврогийн цалин дээрээ нэмж өөрийн канцелярийг удирдахад зориулж 78000 евро авдаг байна. Харин Холбооны канцлер А.Меркель 270,396 еврогийн цалинтай …
-
22 February
Жудочид Германы Гранпри тэмцээнээс дөрвөн мөнгөн медальтай ирлээ
Жүдо бөхийн энэ жилийн нээлтийн Гранпри тэмцээн 2015 оны 2-р сарын 20-22ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Х.Эрдэнэт-Од , Д.Баттулга дасгалжуулагчтай эрэгтэй 11, эмэгтэй 6 тамирчидын бүрэлдэхүүнтэй оролцлоо.Тэмцээний эхний өдөр манай тамирчид тун амжилттай барилдаж 3 мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг, 57кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртэж энгэрээ мялаалаа. …
-
22 February
Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар АНУ-д 48 цаг наадамд оролцохоор явлаа
Монголын уран бүтээлчид дунд жил бүр “48 цаг” наадам уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. 2014 оны 9-р сард “48 цаг” бэсрэг кино наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг зураг авалт”-ын төрөлд тэргүүлсэн “Үндэс”киноны уран бүтээлчид болох Б.Батзаяа, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр АНУ-д зохион байгуулагдах 48 цаг арга хэмжээнд оролцохоор явж байна. Уг арга хэмжээ 2015.2.16-03.01-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд “Үндэс” кино …
-
22 February
Согтуугаар жолоо барьж осол гаргасан тохиолдол 24 бүртгэгджээ
Монголын үндэсний уламжлалт “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт шалгалт хийхээс гадна хөдөлгөөн зохицуулж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллав. Баярын өдрүүдэд хотоос гарсан замуудад цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбоотойгоор 02 дугаар сарын 20-ны …
-
22 February
Сар шинээр Замын цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангаж, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллалаа. Мөн иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллав. Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч …
-
22 February
“Тэнгэрийн ташуур” балет удахгүй тайзнаа
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б. Жамъяндагвын “Тэнгэрийн ташуур” II бүлэг, 4 үзэгдэлт балет УДЭТ-ын тайзнаа ирэх сарын 1-нд тоглогдох гэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг тус балетээр үзүүлэх болно. Тэрээр Ромын хаадын нүүр рүү нулимж, нойргүй хонуулж, заримынх нь сүнсийг зайлуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг …
-
22 February
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо
Хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага, ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
22 February
Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл