Мэдээ мэдээлэл

February, 2015

  • 23 February

    A(H9N2) вируст халдварын хүнд туссан анхны тохиолдол Египет улсад бүртгэгдлээ

    Хоёр дугаар сарын 10-нд шувууны томуугийн A(H9N2) вируст халдварын хүний өвчний анхны тохиолдол Египет улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлжээ.     Тэрээр 3 настай, эрэгтэй. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчтнийг байнгийн тандалтын явцад илрүүлсэн.Тархвар судлалын асуумжаар тэжээвэр шувуутай харьцсан өгүүлэмжтэй, ойрын хавьтлыг илрүүлж судалгаа хийж байна. Одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байна.

  • 23 February

    Залуу эмэгтэйчүүд чуулна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон …

  • 23 February

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах …

  • 23 February

    Залуус Rokit bay, Gee нараар лекц уншуулах санал өгчээ

    Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй эхлэх гэж байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн яриа  өрнүүлдэг энэхүү лекцийг мэдэхгүй залуус цөөхөн болжээ.    Өнгөрсөн жилүүдэд Олон Улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатич Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, “Оюун …

  • 23 February

    Хеликобактериар хүүхэд ч өвчлөх боломжтой

    Хеликобактерийн халдварыг зөвхөн насанд хүрэгчид л авдаг гэдэг бол буруу ойлголт юм. Сүүлийн үед бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн их өвчлөх болсон. Хөгжиж байгаа орнуудын хувьд 10-с доош насны хүүхдүүд болон 50 хүртэлх насны том хүмүүсийн 80% орчим, өндөр хөгжилтэй оронд 15-30 хувь халдвар авсан байдаг. Дэлхийн нийт хүн амын 50% нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа байдаг ба уг халдварыг …

  • 23 February

    “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний талаар мэдээлэл хийлээ

    Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ.     13 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр …

  • 23 February

    Монголд Фэйсбүүкийг түр хугацаанд хааж болзошгүй байна

    Өнгөрсөн шөнө хэлмэгдэгсдийн хөшөөний орчимд өрнөсөн үйл явдлыг иргэд цар хүрээгээрээ багахан үйл явдал агуулгын хувьд аваад үзвэл БНХАУ-ын Тянь-Ань-Мин-ий талбайд болсон үйл явдалтай дүйцүүлэн авч үзэж байна. Тодруулбал, Ноён уулийг ухуулахаар гадаадын компани тай Монгол улс 20% ийг авахаар тохирсон Улсын их хурлын гишүүд томчууд 2014 оны 2 сарын 24ны шөнөөр Улс орныхоо байгалийн баялагын төлөө зүтгэж өлсгөлөн зарлаж …

  • 23 February

    “Бумбардай” бүтээл тэргүүн байранд шалгарчээ

    Энэ сарын 12-ны өдөр найм дахь удаагийн Олон улсын Манга шагнал гардуулах ёслол Токио хотод байрлах Японы Гадаад хэргийн яамны “Иикүра” ёслолын ордноо явагдсан байна. Энэхүү арга хэмжээг Манга буюу Японы комик урлагийг гадаад орнуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уран бүтээлчдийг шагнан урамшуулах зорилгоор Японы Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг бөгөөд энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдсан нь энэ …

  • 23 February

    Хятадын цагаан сараар 100 гаруй сая хүн төмөр замаар зорчижээ

     Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлтийн эхний 15 хоногт Дундадын төмөр замаар нийт 101.8 сая хүн зорчсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7 сая 10 мянгаар нэмэгдсэн байна. Сар шинийн баярын зорчигч тээвэрлэлтийн эхний 15 хоногт Дундадын төмөр замаар нийт 101.8 сая хүн зорчсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 7 сая 10 мянгаар нэмэгдэж, 7.4% өссөн үзүүлэлт гарсныг 18-нд Дундадын төмөр …

  • 23 February

    Долоон настай амиа золиослогч таван хүн хөнөөжээ

    Нигерид амиа золиослогч долоон настай охин тэсрэх төхөөрөмж дэлбэлснээс таван хүн амь үрэгдэж, 19 хүн шархаджээ. Охиныг хотын худалдааны зах руу орох замд цагдаа нар үзлэгт орохыг шаардсаны дараа дэлбэрэлт болсон байна. Энэхүү алан хядах ажиллагааг “Боко Харам” хөдөлгөөн үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Энэ сарын 15-ны өдөр тус улсад өөр нэгэн өсвөр насны охин автобусны буудал дээр бөмбөг дэлбэлснээс …

  • 23 February

    Дэлхийн цирк Монголд

    Монголын үндэсний цирк, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ хамтран дэлхийн 14 орны циркийн жүжигчдийг Монголд авчрахаар болжээ. Ирэх гуравдугаар сард болох болох уг тоглолтод дэлхийн “A” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн эхний байрыг эзэлдэг Хятад, Орос, Герман, Вьетнам, Украин, Гватемал зэрэг орны 60 гаруй жүжигчин ирэх юм байна. “Дэлхийн цирк Монголд” нэртэй уг тоглолтод Америкчууд уран нугаралт, Оросууд нохой, муурны үзүүлбэр, Испаниуд алиалагч, Украинчууд …

  • 23 February

    Мөнгөгүй хүн засал хийлгэх эрхгүй

    Монголчууд бид шинийн 15-нд багтаан ирж буй жилийнхээ засал номыг хийлгэдэг уламжлалтай. Ямар шашинтай бай хамаагүй хүн бүр л эдгээр өдрүүдэд жилийнхээ заслыг хийлгэдэг жам болсон. Тиймээс хүн бүр тухайн жилийнхээ засал номыг хуруулах гэж гандан хийдийг зорьдог билээ.Жил бүр нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгаас ч хүмүүс ирж заслаа хийлгэхээр Гандантэгчилэн хийдэд цугладаг байна. Ганц төв гандан гэлтгүй монгол орны …

  • 23 February

    Нэхмэлийн шарын зарим айлууд усгүй 3 хонож байна

    Сар шинийн үеэр цаг агаарын байдал эрс хүйтэрсэн билээ. Гэтэл энэ хүйтэний үеэр зарим хуучны барилгуудын цэвэр усны хоолой хөлдөж айлууд усгүй болсон байна. Жишээлбэл Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт оршин нэхмэлийн байрнууд. Хэдийгээр орон сууцны засварын ажилчидад хэлсэн боловч “Засаж байгаа, хөлдсөн болохоор засвар авахгүй байна. ” гэж хэлээд ямар ч засвар хийхгүй 3 хонож байгаа юм байна. …

  • 23 February

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарийн X ботийн тойм

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тусгай дугаарын Х дахь ботийг цахим хэлбэрээр байршууллаа. Үүгээр, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцээрийн хамт бүрэн эхээр нь нийтэд хүргэж байна. Энэхүү хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий баримт бичиг бөгөөд хууль нь соёрхон батлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн …

  • 23 February

    Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтанд 41 иргэн тэнцжээ

    Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй  20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар …