Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 29 March

    Ц.Оюунгэрэл “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтэнд оролцов

    УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож нийгмийн олон салбарт манлайлах эмэгтэйчүүддээ хандан чин сэтгэлийн урмын үг хайрлалаа. Тэрээр “Эмэгтэйчүүд бидэнд урагш тэмүүлэх чин сэтгэл зүрх байдаг. Гагцхүү өөрийн хүслээр үл шийдэгдэх олон хүчин зүйл бидэнд нөлөөлж их цаг хугацаа зарцуулах шаардлага үүсдэг. …

  • 29 March

    Өнөөдрөөс нөөцийн мах худалдаанд гарна

    Нийслэлчүүдийн махны хэрэглээнд зориулж нөөцийн махыг худалдаанд гаргаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ жилийн хувьд нөөцийн махыг өнгөрсөн сараас худалдах байсан ч  нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгж улсаас авах урамшуулалын мөнгөө аваагүй учир худалдаанд гаргахгүй байсан. Харин өнөөдрөөс эхлэн иргэдийн хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниудад бэлтгэсэн 14 мянган тонн нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 …

  • 29 March

    Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

    Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгдээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх …

  • 29 March

    Тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55,000 төгрөг байхаар …

  • 29 March

    Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

    Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд оруулсан байна.“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  Улаанхуаран, ХУД, …

  • 29 March

    “Том” тамирчин, “том” бөх П.Сүхбат бурхны оронд оджээ

    Бөхдөө хайртай Монгол түмний хэлж, нэрлэж заншсанаар “Том” П.Сүхбат таалал төгсөж, Монголын их спортод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр түүний их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ. П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс …

  • 29 March

    МЗХ-ны 5 дугаар их хурлын үндсэн илтгэл

    МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ V ИХ ХУРЛЫН ҮНДСЭН ИЛТГЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ АЮУШИЙН МӨНХБАТ Их хурлын төлөөлөгчид өө,             Залуус аа, найз нараа,             Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ! Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу? Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан. Тийм хүсэлт, санал ч ихээр …

  • 29 March

    Нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялсан аж ахуйн нэгж, иргэнд газар эзэмших эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон  дараахь нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид тус тус 20 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд: Б.Мөнх-Учрал нь дуудлага худалдаанд дуудсан үнэ болох  201 сая төгрөгийг …

  • 29 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Утас: 99773800, 88008516 10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордоны танхимд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна. Утас: 88081985 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн …

  • 28 March

    МЗХ-ны даргаар А.Мөнхбат дахин сонгогдлоо

    Өнөөдөр Монголын Залуучуудын холбооны тавдугаар их хурал хуралдаж байна. МЗХ 12 жилийн дараа 5 дугаар их хурлаа зохион байгуулж өнгөрсөн жилүүдийн алдаа оноо, амжилт бүтээлээ шүүн хэлэлцэж байна. Тус их хурлаар МЗХ-ны Ерөнхийлөгчөөр А.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МОХ-ны Ерөнхийлөгч н.Батбаяр нар  сонгогджээ.    

  • 28 March

    Эхийн хайр “сургамжит өгүүллэг”

    “Би хүүхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Түүнд өлгийтэй хүүхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй. Эх үрийг харж байсан эмч нүүр буруулан, цонхоор харан зогслоо. Хүүхдийн чих байхгүй байлаа. Хүүхдэд үзлэг хийхэд сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхүй гэж оношилжээ. Түүнээс хойш он жил …

  • 27 March

    Эхнэр хүний амьдрал

     1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй.       Нэгдэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ.         Хоёрдахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай,ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй бүлгээ.       Гуравдахь нь уужим сэтгэлтэй, уурлаж уцаарлах нь бага, …

  • 27 March

    Д.Төмөрхүлэг мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

    Туркийн Самсун хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдрийн барилдааны медалийн эзэд тодорлоо. Эхний өдөр хөнгөн таван жин буюу эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаанууд боллоо. Манай хөнгөн жингийнхэн энэ удаагийн гран пригээс мөнгө, хүрэл медаль л хүртэж чадлаа. Эрэгтэйчүүдийн 60 кгд Д.Амартүвшин, Ц,Цогтбаатар нар барилдсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө …

  • 27 March

    Цагийн бүсээ Сөүл эсвэл Токио хотынхоор солиорой

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улс өнгөрсөн шөнө зуны цагийн тоололд шилжлээ. 3 сарын 9-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг хэлэлцэн баталж энэ сарын 28-19-ныг шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэр гарсны дагаа өнгөрсөн шөнө цагийн тоолол нэг цагаар урагшиллаа. Манай улс 1985 оноос эхлэн зуны нарны цагийг ашиглахын тулд цаг тооллыг нэг цагаар урагшлуулж, …

  • 27 March

    МУГЖ С.Жавхланд 45 мянган дуудлага, 4000 мессэж ирсэн гэнэ

    МУГЖ, дуучин С.Жавхлангийн гар утас ачааллаа дий­лэх­гүйд хүрсэн гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд  дуудаж, “Төр буруутай юу, түмэн  олон буруутай юу” сэдвээр шууд нэвтрүүлэгт орох хүсэлт тавьсан түүний утсанд нэг өдрийн дотор 45 мянган  дуудлага, 4000  мессэж ирсэн  гэнэ. Энэ талаар найруулагч Д.Галбаяр өөрийн цахим хуудаснаа бичсэн нь сонирхол татаад байгаа юм.  Тэрбээр, энэ талаар өөрөө ч гэсэн ярьсан …