Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж буй Францын “Арева” компанийн охин компани “Кожеговь” баяжуулах үйлдвэр барих сураг дуулдах боллоо. “Кожеговь” компани ирэх гуравдугаар сараас баяжуулах үйлдвэрээ барихаар болсон тухай нутгийн иргэд мэдээлж байна. Хэрэв ингэвэл уран олборлож, нутгийн иргэдэд төдийгүй Монгол Улсын хэмжээнд аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг иргэний хөдөлгөөнийхөн хэлж байна. Кожеговь компанийн хувьд Монгол Улсад 1997 оноос …
Мэдээ мэдээлэл
January, 2015
-
8 January
Сар шинээс өмнө хоёр шинэ нам төрнө
Сар шинээс өмнө хоёр шинэ нам нэгэн зэрэг төрж, Монгол улс нийт 24 намтай болох нь. Нэгдүгээрт С.Ганбаатарын тэргүүлэх “Монгол хүний төлөө нам” байх бол нөгөөх нь Х.Бат-Ялалт, О.Бум-Ялагч нарын тэргүүтэй нам байх юм. Х.Бат-Ялалтын хувьд нам байгуулан 2016 оны сонгуульд өрсөлдөж, парламентад сөрөг хүчин болно гэсэн зорилготой байгаа гэнэ. Харин С.Ганбаатарын хувьд УИХ-ын сонгуулиас илүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд …
-
8 January
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан дараагийн уриалга
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан төсөв өнөөдөр улам тодорсоор байна. Эдийн засаг хямарсан үеийн засгийн газрын тэргүүн болсны харгайг ёстой л эдэлж байна уу даа. Тэрээр он гараад яригдаж эхэлсэн төсвийн тодотголтой холбоотойгоор ард иргэддээ засаг мөнгөгүй байгааг олон янзаар илэрхийлж Шийдлийн нэртэй засгийн газрын бүхий л арга хэмжээг авах гээд тун завгүй яваа бололтой. Эхэндээ тэрээр санхүүгийн хямралтай холбогдуулан …
-
8 January
Улаанбаатар хотын ерөнхий менежер СХД-ын ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн хэлтэс албадын дарга нартай уулзалт зохион байгуулсан бөгөөд дахин СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн онд хийсэн ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Энэ үеэр дүүргийн удирдлага, төлөөлөгчид иргэдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэлж байв. Тухайлбал, толгойтын зам …
-
8 January
Аж ахуйн нэгжүүд эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн халтиргааг арилгах үүрэгтэй
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас …
-
8 January
Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч үг хэлнэ
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана. Тус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Түүнчлэн энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа …
-
8 January
Нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт 2015 онд хийх томоохон ажилууд
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн нийгмийн хөгжлийн салбарт дараахь ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР Улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Ерөнхий боловсролын сургуулийн, түүний дотор бага сургуулийн тоог эрс нэмэгдүүлэн хичээллэх ээлжийн тоог бууруулж, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлж нэмэгдүүлэх чиглэлээр 2015 онд 8160 …
-
8 January
Жүдогийн 2014 оны шилдэг 10 иппонд Монгол жүдочийн 2 мэх багтжээ /видео/
Жүдо бөхийн 2014 оны дэлхийн хамгийн шилдэг 10 иппон буюу өрсөлдөгчөө цэвэр ялсан барилдааны мэхний жагсаалтыг гаргажээ. Бахархалтай нь топ 10 уран мэхэд Монголын 2 жүдочийн мэх багтсан байна. Шилдэг 10 уран мэхний 7-р байрт Монгол улсын жүдоч Д.Төмөрхүлэг, 1-р байранд ОУХМ Г.Хэрлэн нарын өрсөлдөгчдөө хийсэн мэх тус тус шалгарчээ.
-
8 January
Бохины ашиг тус болон хор хөнөөл
Бид бодохдоо бохийг Америкийн орчин үеийн нээлт гэж үздэг. Зарим талаараа энэ нь үнэн л дээ. Олон мянган жилийн туршид хүмүүс резин болон модны давирхайг зажилсаар иржээ. Жишээ нь Мексикт индианчууд удаан хугацаанд зажилагддаг Sapodilla модны давирхайг хэрэглэдэг байсан байна. 1850 онд Америк, Мексик улсын хооронд Texas мужийг булаалдах дайн болжээ. Antonia Lopez de Santa Ana гэдэг генерал Мексикийн армийг …
-
8 January
Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2014 оны шилдэг жүдоч шалгаруулах санал асуулгыг зарлаад байна. Энэхүү санал асуулгад манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар эрэгтэй, эмэгтэй жүдочдоо төлөөлөн өрсөлдөж байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөж байгаа юм. Манай эмэгтэй шигшээ баг өнгөрсөн онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Санал асуулгын эрэгтэй жүдочдыг дэлхийн аварга Г.Болдбаатар 261 …
-
8 January
Баянголд 27 настай залуу амиа хорлолоо
Сүүлийн үед амиа хорлох явдал гарсаар байгаа. Тэгвэл Баянгол дүүргийн XI хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хэд хоногийн өмнө нэг залуу амиа хорлосон байдалтай нас барсан байсныг нэлээд хожуу мэдсэн байна. Уг явдлыг энэ сарын 6-ны өдөр тус эмнэлгийн ажилтнууд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийж байх үеэрээ мэдээд цагдаад мэдэгджээ. Амиа хорлосон этгээд повалийн цоожийг …
-
8 January
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг дахин шүүх хурал маргааш болно
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг маргааш дахин шүүх хурал болох ажээ. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болох бөгөөд анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн ял оноосон. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүхээс түүний хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийг сануулбал, …
-
8 January
Гадаад хэргийн яамнаас 40 хүн халагджээ
Бид УИХ, Засгийн газар, төрийн байгууллага, яам агентлагаас албан ёсны мэдээлэл авч олон нийтэд хүргэх үүрэгтэй ажилладаг. Сэтгүүлчидтэй хамгийн ойр ажиллаж, албан ёсны мэдээллээ дамжуулдаг нь тухайн газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд байдаг юм. Гэтэл шинэ он гарснаас хойш Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн хэлтэстэй холбогдож чадалгүй өнөөдрийг хүрэв. Яамны цахим хуудас нь идэвхгүй болж, мэдээллээ ч шинэчлэхээ больжээ. Учрыг өчигдөр …
-
8 January
Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт маргааш зарлагдана
Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг өнөөдөр хуралдсан төрийн албаны зөвлөл хэлэлцлээ. Одоогоор Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын, Хөдөлмөрийн, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн зэрэг яамд Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Эдгээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг маргааш зарлахаар болжээ. Төрийн албаны зөвлөл албан ёсоор …
-
8 January
“Charlie Hebdo” сэтгүүлийн амь үрэгдсэн сэтгүүлчдийг дэлхий дурсч байна
Франц улс 3 өдрийн гашуудал зарлалаа. Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци руу халдаж 12 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан алан хядагчдын нэгийг баривчилжээ. Гэтэл тэр “Би тэдэнтэй ямар ч хамаагүй, террористуудын жагсаалтад орсноо интернэтээс мэдээд та нарт хандлаа” гэж мэдэгдлээ. Цагдаа нар 7-ноос 8-нд шилжих шөнө Реймс, Шарлевилль-Мезьер хотод тусгай ажиллагаа явуулсан байна. 2 алан хядагчийг баривчилж, 1 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл