Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 28 March

    Атилла хааны бунханыг олжээ

    Унгарын нийслэл Будапешт хотоор урсах Дунай мөрөн дээгүүр гүүр тавих барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид тавдугаар зууны үеийн “Хүн” гүрний язгууртны бололтой бунхан олсон байна. Их сургуулийн түүхийн судалгааны багийхны үзэж буйгаар бунхан доторх булшны хөшөө, байр байдлыг харвал “Хүн” гүрний их хаан Атиллагийн бунхан байж магадгүй гэнэ. Будапешт хотын “Lorand Eцtvцs” их сургуулийн түүхч “Энэ бол үнэхээр итгэхийн …

  • 28 March

    Иргэдийн оролцоог хангасан, шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бүтээх хөтөлбөрийг баталлаа

    НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 27-нд болж хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар”  хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийг танилцуулах үеэрээ “Нийслэлийн нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй,  иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон Үндэсний Аюулгүй Байдлын …

  • 28 March

    Авлига авдаг байгууллагуудын жагсаалтыг ИНЕГ тэргүүлэв

    Авлигатай тэмцэх газар, “MDS” хууль зүйн ком­­па­­нийн хамтарсан судал­гаагаар төрийн 200 алба хаагч тут­мын нэг нь ав­лигын хэрэгт холбогдсон гэсэн тоо гарчээ. Мөн авлигатай тэмцэхэд байгууллагууд төсөв мөнгө зарцуулахгүй байгаа нь авлигын хэрэг буурахгүй байх шалтгаан болж байгаа аж. Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэ­рэгт холбогдсон байдлыг суд­лахад 16 хэрэгт …

  • 28 March

    Урлагт 22 жил зүтгэсэн тайлангаа тавьж байна

    МУГЖ, дуучин Усны-Эхийн Далантай “Дуусашгүй дуу минь” нэртэй тайлан тоглолтоо тавих гэж байна. Сонгодог урлагт Монгол улсын нүүрийг тахалдаг цөөхөн дуучдын нэг нь МУГЖ У.Далантайтай манай сэтгүүлч уулзаж, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлсэн юм.  Олон улсын дуурийн дуу дуулаачдын гран при шагналт, Монголын дуурийн цөөхөн мэргэжлийн дуучдын нэг У.Далантайн яриа эрхэм таныг уйдаахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. -Бүхэл бүтэн 11 …

  • 28 March

    Эрх зүйн салбарын 11 хууль хэлэлцэнэ

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлснээр хууль, эрхзүйн салбарын 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцэхээр болсон байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон хуулийн төсөл шинээр боловсруулах, шинэчлэх шаардлага байгааг Хууль зүйн сайд онцолж байсан билээ. Тэгвэл энэ удаад 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Тухалбал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гэмт хэргийн тухай гэх …

  • 28 March

    888 төслийн талаар мэдээлэл хийнэ

    Засгийн газраас өнөөдөр үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн шалгаруулалтын талаар 11.00 цагт Төрийн ордны Г Танхимд хийнэ. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг шалгарсан төслүүдэд зээл олгох талаархи мэдээллийг олон нийтэд өгөх юм. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийг дэмжих 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг эхний ээлжинд шалгаруулаад байгаа билээ. …

  • 28 March

    “Гэр бүл-Улс” зөвлөгөөн өнөөдөр болно

    Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд санаачилан Засаг даргын Тамгын газар болон Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, ХАХНХЯ, НХГБХГ, “Хүүхдийн төлөө үндэсний газар”-тай хамтран “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд “Гэр бүл-Улс” зөвлөгөөнийг 3 дугаар сарын 28-ны 15:00 цагаас МҮЭСТО-нд зохион байгуулахаар болжээ. Эцэг, эх, насанд хүрэгчдэд гэр бүлийн боловсролыг гишүүн бүрийн хэрэгцээнд үндэслэн эзэмшүүлэх замаар гэр бүлүүдэд бодит …

  • 28 March

    Дөрөв дүгээр сараас газар өмчлүүлнэ

    Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах бэлтгэлийг хангаж буй аж. Албаныхны тайлбараар ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг дээрх байдлаар хүлээн авах юм байна. Хүсэлтийг хүлээн авсны дараа сугалаагаар газрыг нь өмчлүүлэх аж. Харин газар өмчилж авахыг хүссэн иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өөрийн биеэр очих шаардлагагүй, нийслэлийн Өмчийн харилцааны …

  • 28 March

    Зайсангийн машинаас авдаг төлбөрийг зогсоосон

    Амралт чөлөөт цагаараа Зайсангийн аманд гарч салхилах болоход автомашинтай иргэдэд төлбөр ногдуулдаг байсныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зогсоожээ. Авто машин бүрт 500 төгрөгийн тасалбар тасалдаг байсан аж. Д.Амар

  • 28 March

    “Элгээ хамгаалъя” нээлттэй хаалганы өдөрлөг болно

    Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн эмнэлэгт ирэх даваа гарагт “Элгээ хамгаалъя” нээлттэй хаалганы өдөрлөг болох гэж байна. Тус өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Зөвлөх эмч нар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөх юм. Тухайлбал,  1. МУ-ын Зөвлөх эмч, Акедемич, АШУ-ы доктор, профессор Б.Дагвацэрэн  2. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа  3. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, …

  • 27 March

    Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хойшлох төлөвтэй байна

    Оюутолгой төслийн удирдагч Turquoise Hill Resources-ээс мэдээлснээр далд уурхайн санхүүжилт хойшлох магадлал өндөр байгаа аж. Хоёр талын хооронд үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдэхээр хэлэлцээр хийж байгаа ч хөрөнгө оруулалтын зардлын тал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байна. 2014 онд эхний хагаст ТЭЗҮ-ийг батлахаас нааш энэ асуудал шийдэгдэхэд хүнд байна гэж компаниас мэдээллээ. Мөн энэ жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 150,000-175,000 зэс …

  • 27 March

    Самсуны гран-при маргааш эхэлнэ

     IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос Турк улсад жил бүр зохион байгуулдаг Самсуны гран-при тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэ сарын 28-аас 30-ны өдрүүдэд болох тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 52 кг-д Ч.Аззаяа, А.Батзул, 63 кг-д Б.Ганхайч, С.Адилцэцэг, 70 кг-д Б.Хулан, Д.Одханд нар зодолох бол эрэгтэйчүүдийн 60 кг-д М.Ганболд, Ц.Цогтбаатар, 66 кг-д Б.Батгэрэл, Д.Алтансүх, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, …

  • 27 March

    300 өндөр настан “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн эхний ээлжийн орон сууцанд орлоо

    Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийгмийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилготой “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороолол дахь 300 айлын орон сууцанд журамд заасан шалгуур хангасан ахмадууд орж эхэлсэн. Энэхүү орон сууцны хамгийн сүүлийн ээлжинд орох 74 ахмад өнөөдөр эрхийн бичгээ гардан авлаа. Хөтөлбөрт төр нийгмийнхээ төлөө олон жил хөдөлмөрлөсөн ч …

  • 27 March

    Хүнсчдийн холбооны их хурал болно

    Монголын Хүнсчдийн Холбооны VI Их хурал  маргааш Blue Sky-ийн хурлын танхимд  09:00 цагт эхэлнэ. Дөрвөн жилд  нэг удаа болдог их  хурлаараа өнгөрсөн  хугацаанд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх  зорилтуудаа дэвшүүлэхээс  гадна хүнсний аж үйлдвэрийн  салбарын  өнөөгийн байдал цаашдын бодлогын тухай  хэлэлцэх  юм байна. Монголын Хүнсчдийн Холбоо нь 17 аймагт салбар зөвлөлтэй бөгөөд  орон нутгаас 90 төлөөлөгч, нийслэлийн 120 …

  • 27 March

    21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, 1780.00 төгрөгийн хаалтын ханшаар 21.4 сая ам.доллар, 287.05 төгрөгийн хаалтын ханшаар 31.4 сая юань худалдлаа. Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн …