Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 27 March

    ЮНЕСКО-гийн шагналыг монгол эмэгтэй гардлаа

    Булган аймгийн Могод сумын иргэн Ц.Уранцэцэг “Эрүүл, аз жаргалтай байхын нууц” өгүүллээрээ ЮНЕСКО-гийн Бангкок дахь төлөөлөгчийн газар, Токиогийн Технологийн Институтээс зарласан Ази Номхон далайн кино, өгүүллийн уралдаанд шалгарч тус институтээс олгож буй “Электрон ном уншигч”-ийн эзэн болж, ЮНЕСКО-Бангкокийн нэрэмжит шагнал хүртлээ. Тэрбээр улсад 34 жил ажилласан бөгөөд 14 жил бага ангийн багш, түүнээс хойш 20 жил Боловсролын газрын Бага боловсролын …

  • 27 March

    Путиний рейтинг өсчээ

    “Levada Center” судалгааны төвийн явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар оросуудын 80 хувь нь улс орныг зөв удирдан чиглүүлж байна хэмээн Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тус төвийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийг Крымын асуудалтай холбоотойгоор парламентад үг хэлснээс хойш рейтинг нь даруй найман хувиар өссөн байна. Путиний рейтинг 2008 онд хамгийн өндөр төвшиндөө буюу 85 хувьд хүрч байжээ. Өөр нэгэн судалгаагаар Оросын …

  • 27 March

    Спирт үү, Спорт уу аян орон даяар нээлтээ хийнэ

    Энэ өдөр бол Спирт үү, Спорт уу аян 2014 оны нээлтээ хийх өдөр юм. Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж  “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион …

  • 27 March

    Монголчууд 95000 орчим ургийн овог хэрэглэж байна

    Монголчууд 95000 орчим ургийн овог хэрэглэж байна. Боржигон, боржгон, боржигин овгийг хамгийн их хэрэглэж байна- 20 хувь. Тогоруутан овогтой хүмүүс Хөвсгөл аймагт 1560, Улаанбаатар хотод 227, Орхонд 123, Дарханд 62, Сэлэнгэд 54, Хэнтийд 17, Төв аймагт 12, Завханд 4, Булганд 3, Увсад 2, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд аймагт тус тус 1 байна. Д.Амар

  • 27 March

    Г.Баярсайхан: Усаа ухаалаг ашиглаж, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой

    УИХ-ын Бaйгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлсэн юм.    Тэрбээр нээлтийн үгэндээ “Улс хөгжихийн хэрээр бүхий л салбарт усны хэрэглээ ихсэж, тэр хэрээр усны бохирдлын асуудлыг араасаа дагуулж байна. Нийслэл хотын …

  • 27 March

    Айлын гэр мөргөж, гурван хүн гэмтээсэн жолоочийг эрэн сурвалжилж байна /видео/

    Хоёр айлын хашаа нэг айлын гэр мөргөж дотор нь байсан гурван хүн гэмтээсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Тодруулбал 2014 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо ЗБУ-н 15-р гудамжинд марк дугаар сери тодорхойгүй автомашины жолооч нь СХД-н 15-р хороо оёдлын 3-1 тоот хашаа мөргөн цааш явж, СХД-н 10-р хороо ЗБУ-н 15-73 тоот хашаа гэр мөргөн гэрт байсан …

  • 27 March

    4-р сарын 20 хүртэл хүнд даацын автомашин хот дотор зорчихгүй

    Жил бүрийн 3-р сарын 20-ноос 4 сарын 20 хүртэл хөрсний гэсэлт,  10-р сарын 20-ноос 11 сарын 20-ны хооронд газрын хөрсний  хөлдөлт яьагддаг тул авто зам эвдрэх нөхцөл бүрддэг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга  2008 оны 4 сарын 21-ний өдөр 191 тоот захирамж гаргаж,  нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих тээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 2 тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 …

  • 27 March

    Монгол-Английн санхүү, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг 9-р сард Лондон хотод болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол-Английн Худалдааны танхимийн захирал ноён Жон Гроганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч Э.Анар болон …

  • 27 March

    ОРОН СУУЦНЫ ЭРХИЙН БИЧГИЙН ЛАВЛАГАА АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

    Нийслэлээс хэрэгжүүлж буй “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журмын дагуу бүрдүүлэх баримтын жагсаалтад нийслэлийн Архивын газраас “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагааг авахаар заасан. Үүний дагуу хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 оны 03-р сарын 20-ны өдрийн байдлаар  нийт 3119 иргэнд дээрх лавлагааг олгожээ. Нийслэлийн Архивын газраас уг лавлагааг олгохдоо архивт ашиглагдаж буй Орон сууцны мэдээллийн сангийн програмаас …

  • 27 March

    Орчны тохижилтоо сайн хийсэн ААН-ийг 5-15 сая төгрөгөөр шагнана

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах “Хөгжлийн түлхэц-2014” уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж аж ахуйн нэгжүүдийн дунд зарлалаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил, ашиглалтдаа байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн …

  • 27 March

    Олон улсын театрын баярын өдөр тохиож байна

       Тэртээх 1962 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг олон улсын театрын баярын өдөр болгон дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Манай улс энэ өдрийг 1962 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд сүүлийн 10-н жилийн турш театр урлагийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнадаг “Гэгээн муза” наадмыг амжилттай зохион байгуулж ирсэн юм. Ингээд театр урлагийн зүтгэлтнүүддээ баярын мэндийг дэвшүүлж уран бүтээлийн өндөр амжилт …

  • 27 March

    Онгоцны хэсгүүд байж болох зүйлс олджээ

    Малайзын сураггүй болсон онгоцтой холбоотой шинэ зураг Францаас ирүүлсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн далайн өмнөд хэсэг дэх агаарын болон тэнгисийн эрлийн ажлыг сэргээхээр болсон байна. Эрлийн ажил цаг агаарын таагүй байдлын улмаас түр завсарлаад байсан юм. Өнөөдөр дахин эхлүүлэх эрлийн ажилд армийн зургаа, иргэний таван нисэх онгоцоос гадна таван усан онгоц оролцоно хэмээн Австралийн албаны хүмүүс мэдээллээ. Гэхдээ цаг агаар эргээд муудвал …

  • 27 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханш (3-р сарын 26-ны байдлаар)

    2014 оны 3-р сарын 26-ний байдлаар нийслэл хот дахь хүнсний томоохон зах, худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ ханшийг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх …

  • 27 March

    Нүүрсний жишиг үнийн журам хэрэгжинэ

    Засгийн газрын шийдвэрээр экспортын нүүрсэнд жишиг үнэ тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож авдаг тогтолцоог өөрчлөхөөр болсон. Үүний хүрээнд гадаад зах зээлд борлуулж байгаа нүүрснээс гэрээний үнийн дүнгээр тооцож, нөөц ашигласны төлбөр авах журмыг баталж гаргасан юм. Тэгвэл тус журмыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Нүүрс экспортлогч Монголын компаниудын хувьд нүүрсний үнэ харилцан адилгүй байгаа. Тухайлбал “Эрдэнэс …

  • 27 March

    АНУ иргэдийнхээ утсыг чагнахгүй

     АНУ-ын Засаг захиргаа Үндэсний аюулгүй байд­лын агентлагийг ир­гэ­дийн утасны яриа чаг­нахыг хо­­­риглох хуулийн төсөл бэлт­­гэсэн аж. Аме­рик­чуу­­­дын утсаар ярьсан мэ­­дээл­лийг харилцаа хол­­боо­ны компаниудад өгөхөөр тө­лөвлөж байгаа гэнэ.  Хэрвээ Үндэсний аюул­­гүй байдлын  агент­лагт   мэ­дээлэл хэрэгтэй бол­­­бол шүү­хийн тусгай зөв­шөөр­лийн дагуу өгөх юм байна. АНУ-ын Ерөн­хий­лөгч Б.Обама  хууль  са­наач­­лагч­дад уг төслийг бэлт­­гэхийг энэ оны эхээр даалгасан бөгөөд баасан гарагт хэлэлцэх аж. …