Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 27 March

    Орчны тохижилтоо сайн хийсэн ААН-ийг 5-15 сая төгрөгөөр шагнана

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах “Хөгжлийн түлхэц-2014” уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж аж ахуйн нэгжүүдийн дунд зарлалаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил, ашиглалтдаа байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн …

  • 27 March

    Олон улсын театрын баярын өдөр тохиож байна

       Тэртээх 1962 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг олон улсын театрын баярын өдөр болгон дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Манай улс энэ өдрийг 1962 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд сүүлийн 10-н жилийн турш театр урлагийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнадаг “Гэгээн муза” наадмыг амжилттай зохион байгуулж ирсэн юм. Ингээд театр урлагийн зүтгэлтнүүддээ баярын мэндийг дэвшүүлж уран бүтээлийн өндөр амжилт …

  • 27 March

    Онгоцны хэсгүүд байж болох зүйлс олджээ

    Малайзын сураггүй болсон онгоцтой холбоотой шинэ зураг Францаас ирүүлсэнтэй холбоотойгоор Энэтхэгийн далайн өмнөд хэсэг дэх агаарын болон тэнгисийн эрлийн ажлыг сэргээхээр болсон байна. Эрлийн ажил цаг агаарын таагүй байдлын улмаас түр завсарлаад байсан юм. Өнөөдөр дахин эхлүүлэх эрлийн ажилд армийн зургаа, иргэний таван нисэх онгоцоос гадна таван усан онгоц оролцоно хэмээн Австралийн албаны хүмүүс мэдээллээ. Гэхдээ цаг агаар эргээд муудвал …

  • 27 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханш (3-р сарын 26-ны байдлаар)

    2014 оны 3-р сарын 26-ний байдлаар нийслэл хот дахь хүнсний томоохон зах, худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ ханшийг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх …

  • 27 March

    Нүүрсний жишиг үнийн журам хэрэгжинэ

    Засгийн газрын шийдвэрээр экспортын нүүрсэнд жишиг үнэ тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож авдаг тогтолцоог өөрчлөхөөр болсон. Үүний хүрээнд гадаад зах зээлд борлуулж байгаа нүүрснээс гэрээний үнийн дүнгээр тооцож, нөөц ашигласны төлбөр авах журмыг баталж гаргасан юм. Тэгвэл тус журмыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Нүүрс экспортлогч Монголын компаниудын хувьд нүүрсний үнэ харилцан адилгүй байгаа. Тухайлбал “Эрдэнэс …

  • 27 March

    АНУ иргэдийнхээ утсыг чагнахгүй

     АНУ-ын Засаг захиргаа Үндэсний аюулгүй байд­лын агентлагийг ир­гэ­дийн утасны яриа чаг­нахыг хо­­­риглох хуулийн төсөл бэлт­­гэсэн аж. Аме­рик­чуу­­­дын утсаар ярьсан мэ­­дээл­лийг харилцаа хол­­боо­ны компаниудад өгөхөөр тө­лөвлөж байгаа гэнэ.  Хэрвээ Үндэсний аюул­­гүй байдлын  агент­лагт   мэ­дээлэл хэрэгтэй бол­­­бол шүү­хийн тусгай зөв­шөөр­лийн дагуу өгөх юм байна. АНУ-ын Ерөн­хий­лөгч Б.Обама  хууль  са­наач­­лагч­дад уг төслийг бэлт­­гэхийг энэ оны эхээр даалгасан бөгөөд баасан гарагт хэлэлцэх аж. …

  • 27 March

    Охиныг нь хүчирхийлсэн гэх залуугийн амь насыг хөнөөжээ

      Өчигдөр Солонгос улсын Күсан хотод гарсан нэгэн хэрэг  иргэдийг ихээхэн цочроож байна.    Дунд сургуулийн 15 настай нэгэн охин, 19 настай нэгэн хөвгүүнтэй сүүлийн 2 жилийн турш  үерхэж байсан байна. Тэд харилцан тохиролцсоны дагуу 2 удаа бэлгийн харилцаанд орсон байсан бөгөөд өнгөрсөн 22-ны өдөр охины аав, ээж  энэ тухай охиныхоо гар утсанд ирсэн мессежүүдээс мэдэж тэр даруй лавлан асуужээ. …

  • 27 March

    Зүрх судас болон даралт ихтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!

    -Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна. -Тогтмол зөгийн балтай тууримын (редька) шүүс, шинэ байцааны шүүс уух, алим идэх нь судас хатуурахаас (атеросклероз) …

  • 27 March

    Өглөө эерэг энерги цуглуулах хамгийн их боломжтой

    Өглөө сэрсэн даруйдаа орноосоо босох нь маш чухал байдаг. Учир нь шөнөжин байсан хэвтэрт сөрөг энерги ихээр хуралдсан байдаг тул даруй босох нь ач тустай. Настайчууд маань хүний ажил үйлс нь бүтэхгүй байгаа үед “Энэ өдөр буруу хөл дээрээ босчихсон юм шиг” гэж ярьдаг. Энэ нь өглөө орноосоо босохдоо эхлээд баруун хөлөөрөө дэвсгэрт хүрч босохыг л хэлээд байгаа юм. Өглөө …

  • 27 March

    Хууль бус мод бэлтгэж буй асуудлаар хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14.00-15.40 цагт Төрийн ордон дахь “В” танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ярилцлагыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх бөгөөд …

  • 26 March

    П.Энхмөнх хэмээх эрхэмд хүчиндүүлсэн Дэлгэрмаа бүсгүйн захидал

    Намайг Г.Дэлгэрмаа гэдэг. Би эгэл жирийн Монгол эмэгтэй… Дээд боловсролтой, хангалттай боломжийн амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, улсдаа шударгаар татвар төлдөг компанийн захирал, хүний сайхан эхнэр, хүүхдүүийн сайн ээж.  Тиймээ, Надад өөрийн гэсэн бүх зүйл байсан… Байсан гэсний учир нь, би 2013.10.14-ны өдөр өөрийн ажлын байранд, сарын тэмдэг ирсэн үедээ, Бизнесийн шугамаар уулзахаар ирсэн (уяач п.энхмэнд гэгч) эрэгтэйн бусармаг хүчирхийлэлд …

  • 26 March

    С.Ганбаатар гишүүн шинэ номын нээлтээ хийнэ

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” номын нээлт ирэх баасан гаригт “Интер” номын дэлгүүрт болох нь ээ. “Интерном”-ын дэлгүүрт 11.00 цагт болох уг нээлтэнд  хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд зохиогч маань гарын үсэг бүхий номоо үнэгүй өгч гэнэтийн бэлэг барих гэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд улстөрчдөөс гадна иргэний нийгмийн төлөөллүүд хүрэлцэн ирэх гэнэ. Түүний энэхүү ном …

  • 26 March

    Захиргааны хэргийн шүүхийн шүүгч хууль зөрчив

    Захиргааны хэргийн шүүхийн шүүгч хууль зөрчин шүүх ажиллагаа явуулсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Ц. Сайхантуяа нь энэ оны 3 дугаар сарын 11-нд “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, гаалийн улсын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргаж, шүүх хурлыг дуусгаснаа мэдэгдэн, алхаа цохисны дараа гэнэт хурлаа үргэлжлүүлэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач …

  • 26 March

    Гамлетын эргэн тойронд

    ​ Английн суут жүжгийн зохиолч У.Шекспирийн алдарт  “Гамлет” жүжиг тайзнаа дахин амилаад хоёр жилийн нүүр үзлээ. Улсын драмын эрд­мийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьсан энэхүү жүжиг эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл үзэгчдэд таалагдахын зэрэгцээ, хэдэн ч удаа үзээд уйдахааргүй уран бүтээлийн нэг хэвээр байна. Энэ нь Гамлет болон  түүний хайртай бүсгүй Офелиягийн дүрийг амилуулж байгаа жүжигчидтэй шууд хамааралтай юм. Улсын …

  • 26 March

    Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа удахгүй болно

    Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын ажиллагааны хэвлэлийн хурал боллоо. Хуралд  Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, ЭМЯ-ны мэргэжилтэн А.Бархас, ХХЭМБНХ-ны гүйцэтгэх захирал Бямбасүрэн, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн эмч, анхны “Алтан чагнуур”- ын эзэн С.Туяа нар оролцож мэдээлэл хийсэн юм.Эрүүл мэндийн …