Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд болсон Монгол поп опера “УВЕРТЮРА” хамтлаг 5-н жилийн ойдоо зориулж монгол орон даяар аялан тоглолтоо хийхээр болжээ. Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анхлан тоглож үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар паласын их танхимд дахин тоглосон “…ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ…” нэртэй амьд тоглолтоо ийнхүү монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт ахан дүүсдээ …
Мэдээ мэдээлэл
March, 2014
-
26 March
Хуурамч баримтаар Хятадуудыг оруулж ирсэн хэрэгт төрийн албан хаагчид холбогдлоо
Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч бичиг баримт бүрдүүлж байсан хэргийн мөрөөр ЭЦГ-ын Эдийг засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж, зарим компанид эрүүгийн хэрэг үүсгэж байсан билээ. Тэгвэл урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдон БНХАУ, БНАСАУ, БНСВУ-ын иргэд манай улсад ажиллахаар хэдэн зуугаараа орж ирдэг. Гадаадын иргэд ингэж олноороо ажиллах виз аван орж ирж буй асуудлыг хууль хяналтын байгууллага …
-
26 March
П.Цагааныг ЮНЕСКО урьжээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд захидал илгээж, хамтран ажиллах урилга ирүүлжээ. Уг урилгад “П.Цагаан таныг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр 2014-2017 онд ажиллахыг урьж байна” гэсэн байна. ЮНЕСКО-гийн нэр хүндтэй энэхүү албанд Монгол …
-
26 March
М.Анандад ёкозуна цолыг нь албан ёсоор олголоо
Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёд 14 давж түрүүлсэн Монголын озэки Какурюү М.Анандад ёкозуна цолыг нь албан ёсоор олголоо. Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо хоёр төлөөлөгчөө Какурюү М.Анандын барилддаг Изүцү дэвжээнд илгээн, ёкозуна цол олгож буйг албан ёсоор мэдэгдсэн байна. “Надад тусалж дэмжиж байсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Бэлтгэл сургуулилтаа сайн базааж, улам хичээн барилдах болно” гэж цол …
-
26 March
Эрүүл мэндийн сайдтай 4500 иргэн утсаар холбогджээ
Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй иргэнд мэдээлэл өглөө. Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн …
-
26 March
Орон сууц засварлах мөнгөн хуримтлал бий болгоно
Нийслэлийн хэмжээнд орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 500 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо бий. Энэхүү холбоод нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас орон сууц элэгдэж чанар, үнэ …
-
26 March
“МТЗ”-ын шинэхэн дарга П.Батсайхан ажлын байран дахь бэлгийн дарамтлагч уу
Төрийн өмчит “МТЗ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон П.Батсайхантай холбоотой таагүй мэдээллүүд сонсогдох боллоо. Тэрбээр уг албан тушаалд очихоосоо өмнө Монголын Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн даргаар ажиллаж байжээ. Тэр үедээ доод тушаалынхаа албан хаагч эмэгтэйг элдвээр дарамталж “ажлын байран дахь бэлгийн дарамт” учруулдаг байсан нэгэн аж. Дарамтад өртсөн эмэгтэй олон удаагийн үйлдлийг тэсэхээ байгаад эцэст нь дээд удирдлагадууддаа …
-
26 March
“Malaysia Airlines” компани амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно
“Malaysia Airlines” компанийн сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайж байсан Австралийн онгоцныхон далайд хөвж байгаа хоёр зүйлийг ажигласан аж. Нэг нь ногоон юм уу саарал, нөгөө нь улбар шар өнгөтэй зүйл нь “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ бороо орж, их салхитай болсноос эрлийн ажлыг зогсоогоод байна. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хиймэл дагуулуудын мэдээллээс харахад “МН …
-
26 March
Хувийн сургууль, цэцэрлэг байгуулахад шинжээчийн хэсэг ажиллана
Нийслэлийн Засаг дарга “Шинжээчийн хэсэг томилох тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа. Шинжээчийн хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ажиллана. Тус шинжээчийн хэсэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн баримт бичигт хууль, …
-
26 March
Солонгосын шатрын лигт оролцож буй монгол баг тэргүүлж байна
Солонгосын шатрын лигт анх удаа Монгол баг “SKY+” нэртэйгээр үүсгэн байгуулж оролцож байгаа бөгөөд 2-р раундын дараах байдлаар тэмцээнийг 14,0 оноотойгоор тэргүүлэн оролцож байна. Уг тэмцээнд Солонгос 14 баг, Орос 1 баг, Монгол 1 баг оролцож байгаа юм. Монгол багийн нэрний хувьд сонирхуулахад Солонгосын Их гурав, SKY гэж нэрлэдэг Seoul, Korea, Yonsei их сургуульд суралцагч Монгол оюутнууд хамтран оролцож байгаа …
-
26 March
Хотын замаар хүнд даацын машин зорчихгүй
Нийслэл хотын замаар ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл хүнд даацын авто машин зорчихгүй нь. Учир нь жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд хүнд даацын автомашинаар хотын замаар зорчихыг хориглодог. Энэ үед газрын хөрсний гэсэлт хөлдөлтийн улмаас авто зам эвдэрч гэмтэх магадлал өндөрсдөг бөгөөд дээрх хугацаанд нийслэл хотод зорчих тээврийн хэрэгслийн жингийн …
-
26 March
ОХУ-ыг Их наймын бүлгээс гаргахаар шийдвэрлэлээ
ОХУ-ыг Их Наймын бүлгээс хасах шийдвэр гаргасан талаар Цагаан ордны зүгээс мэдээлснийг “CNN” дамжууллаа. Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд өндөр хөгжилтэй орнуудын зүгээс барьж буй нэг томоохон хариу үйлдэл болж байгаа юм. Цагаан ордны мэдээлэлд удирдагч нар “Бид ОХУ-ыг олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчин Крымыг хууль бусаар нэгтгэх оролдлого хийж байгааг буруутгаж байна” гэжээ. …
-
26 March
Хойд Солонгос дундын зайн баллистик пуужин туршлаа
Өмнөд Солонгос болон АНУ, Японы эрх баригчид Нидерландад уулзалт хийсний дараа Хойд Солонгосын эрх баригчид дундын зайн хоёр ч баллистик пуужинг туршлаа. Хойд Солонгосын тал Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийснээс хойш бухимдалтай байгаа юм. Вашингтон болон Сөүлийн зүгээс Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилтыг буруушаалаа. Өмнөд Солонгосын Батлан хамгааалахын сайд “Nodong-Class” пуужингуудыг Пхеняний хойд хэсэгт байх Suckon орчимоос …
-
26 March
Найман хүн амиа алдав
АНУ-ын Вашингтон хотын захад хөрсний нуралт үүсч, найман хүн амиа алдаж, 108 хүн сураггүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Аврах албаныхан сураггүй болсон хүмүүсийг хайж, оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ. Вашингтон хотын захад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний гулгалт үүсч голын төвшин хурдтайгаар дээшилж, үерийн аюул нүүрлэсэн аж.Хамгийн их хохирол амссан Пеннигтон сууринд …
-
26 March
Г.Баярсайхан гишүүн хэлсэндээ хүрнэ гэв үү
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ногоон бүст уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь зохисгүй үйлдэл, “Урт нэртэй” хуулийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Гол ус, ногоон ойд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас санал гаргаж УИХ-д оруулж ирсэн нь түүнд таалагдаагүй гэнэ. Байгаль орчныг хамгаалахын төлөө тууштай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл