Мэдээ мэдээлэл

November, 2013

  • 23 November

    Орон даяар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа” явуулна

    2013 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэн 12 дугаар сарын 9 хүртэл ХАХНХЯ-наас өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг улсын хэмжээнд явуулах гэж байна. Улсын хэмжээний судалгааны ажлын зорилго, бэлтгэл ажил, судалгааны үеэр өрх иргэдийн анхаарах асуудлын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар өнөөдрийн …

  • 23 November

    Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид

    1970-аад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса нь хууль ёсны ерөнхийлөгч, өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин нь  танкны хүчээр замаа шулуутгасан. Масиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан. Энэ гурван хүн богино хугацаанд дэлхийн баячуудын эгнээнд багтаж чаджээ. Бокасса ТАБНУ- ын үндэсний бүх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин …

  • 22 November

    Ханиад хүрмээргүй байна уу, тэгвэл…

    Өвлийн хүйтэн улирал эхлэхээр хүмүүсийн бие сулидаад хөгшин, хүүхэд залуугүй нусаа татаад л явдаг. Ханиад хүрэхээр хоолой тань сэрвэгнэж, хамар тань битүүрж, халуурах шинж ажиглагддаг уу. Хэрэв ийм шинж тэмдэг танд ажиглагдаад эхлэвэл та даруйхан мөнгө төгрөг  зарахгүйгээр өөрөө өөрттөө эмч болох боломжтой. Ингэснээр хариад улам бүр хүндрэхээс та сэргийлж чадах болно. Та хүнсний дэлгүүр ороод нэг ширхэг өндөг, 500 грамм …

  • 22 November

    “Ён Бин Гуан” солонгос хоолны газар үлдэгдэл хоолоо халааж өгдөг байжээ

    Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран өнгөрсөн аравдугаар сараас эхлэн томоохон зах, хүнсний дэлгүүрүүд болон Солонгос, Хятад хоолны газруудад эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, орчин нөхцлийн хяналт шалгалт явуулж эхэлжээ. Шалгалтаар томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд хүнсний бүтээгдэхүүн махны чанар алдагдсан зөрчлүүд түгээмэл илэрч байгаа аж. Харин Баянгол дүүрэгт  орших “Ён Бин Гуан” гэх Солонгос хоолны газар үйлчлүүлэгчиддээ үлдэгдэл …

  • 22 November

    200 төрийн албан хаагч тангараг өргөхөөр боллоо

    Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар салбар зөвлөлөөс 2013 оны 11 дүгээр сарын 11-нээс 14-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нарын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүн, төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх тухай, нийслэлийн …

  • 22 November

    Чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” эхэллээ

     Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Азербайжан улсын Баку хотод бөхийн гурван төрлөөр зохион байгуулагдах бөгөөд  32 орны  400 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдана. Манай улсаас 10 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгч, багийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэй тус тэмцээнд оролцож байна. Шагналын …

  • 22 November

    Нийт 160.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

    Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар банкууд нийт 2846 зээлдэгчид 160.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ингэснээр банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 1750.8 тэрбум төгрөгт хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо 45 мянга хол давсан аж. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 12.9 хувь, оны эхнээс 91.4, өмнөх оны мөн үеэс 89.8 хувиар нэмэгдсэн байна.

  • 22 November

    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Агаарын бохирдлоос хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдааг илүү сайжруулах, бүрэн эрхийн давхардлыг арилгах шаардлагын үүднээс Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж …

  • 22 November

    Хилийн цэргийн албыг “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар”-т шилжүүлнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Боомтын захиргаа нь Монгол Улсын ЗГХЭГ-т харьяалагдах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдсэн. “Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх …

  • 22 November

    Усан доогуур явах зориулалттай автомашин бүтээжээ

    Манай бөмбөрцгийн 70 хувь нь усан мандлаар бүрхэгдсэн байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэнд энэхүү усан мандлын дээгүүр, доогуур аялах чадвартай усан болон шумбагч завь зохион бүтээжээ. Тэгвэл 1960 оноос хойш удаан хугацаанд судалсан нэгэн ажил өдгөө биеллээ олох нь ээ. Тодруулбал Швейцарийн инженерүүд усан доогуур явах боломжтой автомашин зохион бүтээсэн байна. Уг нь тус автомашиныг 2008 оны Женевийн мото шоуны …

  • 22 November

    11 сарын 28-нд нийслэлийн 2014 оны төсвийг хэлэлцэнэ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 11 сарын 21-ний өдөр болж,  НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлах тухай хэлэлцлээ. НИТХ-ын 13 дугаар хуралдааныг 2013 оны 11 сарын 28-ний Пүрэв гаригт 09:00 цагт зарлан хуралдуулахаар тогтоол гаргаж, тус хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын хэрэгжилтийн тайлан болон нийслэлийн эдийн засаг, нийгмийн …

  • 22 November

    Арвайхээр хот БНХАУ-ын Нинши хоттой ногоон хөгжилд хамтран ажиллана

    Энэ сарын 10-13-ны өдрүүдэд Арвайхээр хотноо БНХАУ-ын Нинши хотын байгаль орчны салбарын төлөөлөгчид зочлов. Тэд Арвайхээр хоттой байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа ногоон хөгжилд  өөрсдийн туршлагаас хуваалцах, хувь нэмрээ оруулах зорилготой иржээ. Талууд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гэр хороолол, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сайжруулах, ногоон орчин бий болгох, шинэчлэх боломжийн талаар ярилцаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

  • 22 November

    Нийслэлд 5331 гүний худаг байна

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн  тооллогыг  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/621 дүгээр захирамжийн …

  • 22 November

    Дарханы АН-ынхан анхан шатны хурлаа хуралдуулж, даргаа сонгохоор болов

    Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан юм. АН-ын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 2013 оны 4-р сарын 13-ний өдрөөс хойш гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан юм. Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн …

  • 22 November

    “Хурд хамтлаг” Азид анх удаа “Алтан пянз”-аа гаргасан хамтлаг боллоо

    Монголын рок поп урлагийн ууган хамтлаг “Хурд” тэртээх 1993 онд анхлан байгуулагдаж өдгөөг хүртэл тасралтгүй, цуцалтгүй уран бүтээлээ туурвиж ирсэн юм. Энэ жил тэдний 20 жилийн ойн баяр тохиож бөгөөд ойн хүрээнд олон арван улс орнуудад тоглолтоо хийсэн бөгөөд өнгөрөгч сард ӨМӨЗО-ны сонсогч, фенүүддээ тоглолтоо хийн байлдан дагуулаад ирсэн билээ. Тэд монгол түмэнтэйгээ баяраа хуваалцахаар энэ сарын 29, 30-нд “Улаанбаатар …