Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 7 March

    Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японд айлчлав

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японы Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчлав. Төлөөлөгчид айлчлалын үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, түүний дотор эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар ярилцжээ. Мөн Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга Ц.Окүбо, Төлөөлөгчдийн танхим дахь …

  • 7 March

    ҮАБЗ-ийн ажлын уулзалтаар ХАА, МАА-н үйлдвэрлэлийг дэмжих талаар ярилцжээ

    ҮАБЗ-ийн гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийж байхаар болов. ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд өнгөрсөн долоо хоногийн ажлын уулзалтаараа Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг асуудлаар УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл хийхээр болсон билээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих талаар ярилцсан байна.

  • 7 March

    40-өөс дээш насны 12 мянган иргэн ажил идэвхтэй хайж байна

    Пүрэв гариг бүрт сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өчигдөр боллоо. Аймгийн Засаг дарга нарын цахим хурал өчигдөр болсон. Аймгуудын төвийн оношилгооны төвүүдийг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Өнгөрсөн сарын ажлаа дүгнэж, энэ сарын ажлаа төлөвлөдөг энэ уулзалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай мөн зохион байгууллаа. Энэ гуравдугаар сард хөдөлмөр эрхлэлтийн асуудалд …

  • 7 March

    Замын зорчих хэсэг болон явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулахыг хорилглоно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн баталсан юм. Энэхүү журам батлагдсанаар төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон. Мөн нийслэлийн Засаг даргын Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгсэл, явган зорчигчын хөдөлгөөнд саад учруулан зорчих …

  • 6 March

    Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрийг хороо бүрт хэрэгжүүлнэ

    Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг танилцууллаа. Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил …

  • 6 March

    Багахангайн АН-ынхан дүүргийн бүсгүйчүүдээ баярлуулна

    Нийслэл Улаанбаатар хотын дагуул хот  буюу “Нарны зүг” хэмээн нэрлэгддэг Багахангай дүүргийн Э.Галбадрал даргатай АН-ын зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан, дүүргийн нийт эмэгтэйчүүддээ зориулж, нэгэн буянтай үйлсээр бэлэг барихаар болжээ. Монгол улсын мастер үсчин О.Балжинням, шилдэг үсчин Д.Пүрэвдорж, М.Ууганбаяр нар тус дүүргийн бүсгүйчүүдийн үсийг үнэ төлбөргүйгээр засаж, Мартын 8-ны баярын өдрүүдийн гоёлд нь зохих хувь нэмрээ хандивлах аж.

  • 6 March

    Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ

    Хойд Солонгос мягмар гаригт Япон тэнгис рүү нэлээд хэдэн зөөгч пуужин харважээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хойд Солонгос тийрэлтэт долоон төхөөрөмжийг улсынхаа зүүн эргийн хот Вонсанаас харвасан байна. Тус яамны үзэж буйгаар, харвасан дөрвөн пуужин нь тийрэлтэт пуужингийн шинэ загвар байж магадгүй аж. Ийнхүү Хойд Солонгос энэ сард хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь Өмнөд Солонгос болон …

  • 6 March

    Тамхийг лавлах хуудсаар худалдая гэв

     ОХУ-ын Либерал ард­чилсан намын лидер В.Жи­риновский тамхичинд лавлах хуудас өгч, уг хуудсаар тамхи худалдаж байх санал тавьсан байна. Тэрбээр залуучуудыг тамхи татахыг багасгах талаар хууль тогтоогчдын хийсэн хэлэлцүүлгийн үед дээрх саналыг хэлжээ. Уг хуудас нь тамхинаас хамаа­ралтай болсон өвчтөнд там­хи худалдах байдлаар там­­хины худалдааг бууруу­лахад чиглэгдэх гэнэ. Түү­ний саналаар албан байгуул­лагууд шинээр ажилд орох гэж байгаа иргэдээс тамхи татдаг эсэхийг …

  • 6 March

    МАН-ын бүлэг уриалга гаргалаа

    УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн байдлыг сайжруулах, хүндрэлийг даван туулах асуудлаар иргэд, олон нийт, эдийн засагчдын саналыг сонсох уриалга гаргасан байна. Энэ хүрээнд “Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд, бага зардлаар гаргах арга зам”, “Гадаад валютын ханшийн өсөлтийг зогсоон, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах арга зам”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлан тогтоох арга зам” гэсэн гурван чиглэлээр …

  • 6 March

    Татварыг сайжруулах төсөл хэрэгжиж эхлэлээ

    Олон улсын “Жайка” байгууллага  нь Монгол Улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шилжилтийг дэмжих хамтын ажиллагааны дагуу 1998 оноос хойш татвар хураалтын тогтолцоог бүрдүүлэх, татвар төлөгчийн мэдээллийн системийг байгуулах,  удирдлагыг сайжруулах зэрэг Монгол Улсын Татварын ерөнхий газрын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн байна.  Эдгээр ажлын хүрээнд саяхнаас  “Монгол улсын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг …

  • 6 March

    “Их хотын охид-2014” уулзалт зохион байгуулагдлаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Их хотын охид-2014” уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд ирээдүйн ээжүүд болох охидын эрхийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд өөрийн авъяас чадвар, сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан эмэгтэй сурагчдыг алдаршуулах, охидын сайн сайхны төлөө юуг хийж болох талаар нээлттэй хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтад …

  • 6 March

    Цэцэг төвийн уулзвараас чанх урагш 0.45 км шинэ зам барина

    Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төсөл энэ онд нэлээд олон чиглэлд шинээр зам барихаар төлөвлөж, зураг төсөл, бэлтгэл ажлуудаа хийж байна. Эдгээрээс тун шинэлэг нэг санаачилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвараас чанх урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу Төрийн тусгай хамгаалалтай газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын …

  • 6 March

    Бичил бизнесийн зээлийн хөтөлбөрийг хороо бүрт хэрэгжүүлнэ

    Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарын уламжлалт уулзалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт болж, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийг хэлэлцэн санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” –ын төслийг танилцууллаа. Нийслэлээс анх удаа ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор бичил …

  • 6 March

    Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг МЗХ-оос Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрээс МЗХ маршрутаар хийх гэж байна

    Монголын Залуучууды Холбооны дэргэдэх Залуу Эмэйгтэйчүүд клуб Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 2014.03.08нд 11цагаас эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн эсрэг жагсаалыг МЗХ-оос Энхтайваны гүүр, Энхтайваны гүүрээс МЗХ маршрутаар хийх гэж байна. Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөний тухай 2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэний 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн …

  • 6 March

    Чингэлтэй дүүрэг: 19 дүгээр хорооны ажлын алба, иргэдтэйгээ нэгэн өдрийг эрүүл агаарт өнгөрөөв

    Чингэлтэй дүүргийн  19-р хорооны  ажлын албанаас зохион байгуулсан “Сүүлчийн цас – Хаврын баяр ” цасны баяр 2014-03-02 нд өөрийн хорооны нутаг дэвсгэр болох Гүнтийн даваанд болж өндөрлөлөө. Тус өдөрлөг дээр хорооны нийт 10 хэсгийн 18-35 насны 100 иргэдийг оролцуулан 6 багт хувааж спортын 4 төрөлд өрсөлдөн аварга шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. http://www.chingeltei.gov.mn