Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 6 March

    ӨНӨӨДӨР: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сэтгүүлчид хэлэлцэнэ

    09:00-12:00 цагийн хооронд Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэтгүүлчдийн  нэгдсэн хэлэлцүүлгийг Төр захиргааны XI байрны дугуй танхимд зохион байгуулж тус сэдвээр сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэлийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 70127055 09:00-12:00 цагийн хооронд “Их хотын охид” чуулга, уулзалт болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг …

  • 6 March

    Урд хөршийн эдийн засгийн өсөлт өндөр байх нь манай улсын экспортод сайнаар нөлөөлдөг байна

    БНХАУ энэ онд эдийн засгийн өсөлтөө 7.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн инфляцийг 3.5 хувьд хадгална гэж тооцоолжээ. Ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь агаарын бохирдлыг бууруулах, зээлийн өсөлтийг хазаарлах зэрэг зорилгод хүрэхэд хүндрэл учруулах юм. “Уг мэдэгдэл нь засгийн газар зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүхнээ ашиглана гэсэн дохиог зах зээлд өгч байна. Өөрт байгаа бүхэн гэдэг нь эдийн засгийн …

  • 6 March

    М.Энхболд: МАХН хоёрхон жилийн түүхтэй

    МАН-ын дарга М.Энхболдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр ахмадууд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор байгаагаа хэлжээ. Мөн гуравдугаар сарын 1-ний Эх орончдын баярыг МАХН өөрийнх нь баярын өдөр хэмээн тэмдэглэж, ярьж байгааг юу гэж ойлгох вэ, малын гоц халдварт шүлхий өвчин газар авлаа, энэ асуудлаар Засгийн газарт  яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэхчилэн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм. Үүнд МАН-ын дарга М.Энхболд …

  • 6 March

    Махны үнэ 500 төгрөгөөр нэмэгджээ

    Хүнсний зах, худалдааны төвд худалдаж буй махны үнийн судалгааг Нийслэлийн статистикийн газар/НСГ/-аас  гаргажээ. Энэ долоо хоногийн байдлаар нэг кг хонины ястай махыг 6765 төгрөг, үхрийн ястай махыг 8295 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу 235 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах …

  • 6 March

    Нийслэлд сүүлийн хоёр хоногт 54 гэмт хэрэг гарчээ

    Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн нэлээд хувийг хулгайн гэмт хэрэг эзэлсээр байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн тоон судалгааны дүнгээс энэ нь тодорхой харагдаж байгаа юм. Хоёроос гурав хоногоор багцалсан тооцоогоор ийм  төрлийн гэмт хэрэг зонхилж байна. Өчигдөр гэхэд л нийслэлд илэрхий гэмт үйлдлийн сэдэлтэй 54 хэргээс 35 гэмт хэргийн  холбогдогчийг тогтоосон бөгөөд эдгээрийн 21 нь хулгайн хэрэг байв.  Мөн танхайн …

  • 5 March

    Иргэний нийгмийн байгууллагууд Ц.Мөнхбаяр нарын асуудлаар хурал хийнэ

    Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш 11:00 цагаас Монголын залуучуудын холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг архигүй тэмдэглэхийг уриалж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон тухай мэдээллийг өгнө. 12:30 цагаас Монголын гол нууруудын хөдөлгөөн “Гал үндэстэн” холбоо болон бусад Иргэний нийгмийн …

  • 5 March

    Топ-20 индекс 2.42 хувиар өслөө

    Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 29 ХК-ийн 72697 ширхэг хувьцаа 46 сая 395 мянга 300 төгрөгөөр арилжигдлаа. Өдрийн арилжааны дараа “Дархан хөвөн” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн бол “Монгол Савхи” ХК-ийн хувьцааны ханш 15 хувиар буурчээ. Топ-20 индекс 16708.29 нэгж болж, өмнөх өдрийнхөөс 2.42 хувиар өслөө. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 662 тэрбум 155 сая …

  • 5 March

    Украйнд олон улсын ажиглагчид чөлөөтэй орж болно

    Украйны экс гадаад хэргийн сайд Петр Порошенко Крымээс бусад Украйны бүх нутаг дэвсгэрт олон улсын ажиглагчид, шинжээчид, сэтгүүлчид болон бусад хүмүүс чөлөөтэй зорчиж болно гэж мэдэгдлээ. Тэрбээр “Бид олон улсын аль ч төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байна. Бид Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд Украйнд олон талын ажиглагч, шинжээчид ажиллах боломжтой болсон. Крымын хойгоос …

  • 5 March

    Нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлнэ

    “Эрдэнэс Тавантолгой” компани Өмнөд Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан талууд ойрын хугацаанд уулзалт хийхээр товлосон байна. Түүнчлэн талууд өнгөрсөн сарын 24-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээлсэн. Тус компанийн хувьд өнгөрсөн онд гурван цооногт өрөмдлөг хийсний үр дүнд метан …

  • 5 March

    Украин, ОХУ-ын хооронд анхны хэлцэл хийгдлээ

    Майданы талбайд гарсан хямралын дараа улс төрийн нөхцөл байдал өөрт нь сайнаар эргэсэн улс төрчдийн нэг бол Украин улсын парламентийн дарга, гадаад хэргийн яамны сайд асан Петр Порошенко юм. Тэрбээр алдарт “Рошен” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд өмнө нь Шоколадны хаан гэгдэж байжээ. Петр Порошенког ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэж улс төрийн шинжээчид таамаглаж байна. Энэ сард …

  • 5 March

    “Макс өргөө”-гийн барилгад гарсан ослын хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

    Баригдаж буй барилгаас төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол сүүлийн хоёр жилийн дотор гурван удаа гарсан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд Макс группын барилга дээрээс краны тулгуур төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан Land Cruiser-200 маркын автомашин дээр унаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэг гарсны дараа Макс өргөө компанийн туслан гүйцэтгэгч Нэт класс …

  • 5 March

    “Хурд” хамтлагийнхан дурсамжийн хөшөөтэй болно

    Өнгөрсөн онд 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэсэн “Хурд”-ынхан өөрсдийн гэсэн дурсамж хөшөөтэй болох аж. Тэднийг сонсдог үе үеийн сонсогчдоос нь ийм шийдвэрийг гаргасан гэнэ. Мөн “Хурд” хамтлагийн фэн клубыг байгуулахаар болсон талаараа ч дуулгав. Одоогоор энэ клубт 100 гаруй хүн элсэхээр болсон аж. Тэд хамтлагт зориулсан түүхэн ном, гэрэл зургийн цомог гаргахаар бэлтгэл ажилдаа оржээ. Харин дурсамж хөшөөний хувьд загвар …

  • 5 March

    “Хамтын халуун сэтгэл” ТТБ-ын зохицуулагч З.Сарантуяа “Залуу хүн” цуврал лекц уншина

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг залуучууд андахгүй сайн мэднэ. Лекц бүр сонирхолтой залууст мэдлэг, мэдээлэл өгсөн, сургамжтай, мөн нийгэмд танигдсан эдгээр хүмүүсээс үлгэр дууриалал авах гэхчилэн олон зүйлийг залуучуудад өгдөг манайд зохион байгуулагддаг томоохон лекцүүдийн нэг юм. 2014 оны “Залуу хүн” цуврал лекцийн салхийг хагалж “Эзэнт …

  • 5 March

    Өлсгөлөн муурнууд эздийнхээ хүүрийг зоогложээ

    ОХУ-ын Челябинск мужийн Миасс хотод сэтгэл хэрдхийлгэм нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын Чебаркульскийн гудамжинд орших нэгэн гэр бүлийн хоёрыг муурнууд нь өлсөхийн эрхэнд идсэн байсан гэнэ. Талийгаачид хэд хоногийн турш харагдахгүй байсан тулхөршүүд нь цагдаад мэдэгджээ. Ингээд дуудлагын дагуу цагдаа нар ирж, хаалгыг эвдэн ороход эхнэр нөхөр хоёр аль хэдий нь өөд болсон байсан агаад муурнууд эзнийхээ толгойн …

  • 5 March

    “АЛТАЙН ДУУЛАЛ” яруу найраг, богино өгүүллэгийн наадмын удирдамж

    Зорилго нь: Яруу найраг, эх хэл бичгийн соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, билиг авъяастныг тодруулж, алдаршуулан урамшуулахад оршино. Хамрах хүрээ: Ховд аймгийн яруу найрагчид, зохиолчид /насанд хүрэгчид/ Хугацаа: 2014  оны 03 дугаар сарын 21-нд  Хөгжимт драмын театрт болно Тавигдах шаардлага: Яруу найраг, богино өгүүллэгийн наадмын уралдаанд оролцогчид өөрийн шилдэг 2 бүтээлийг ажлын хэсэгт / ССАЖГ-т/ 2014 оны 03 дугаар сарын 17- ны дотор ирүүлнэ. …