10:00 цагт Үндэсний хэмжээний шилдэг багш нарын “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй 2014” эрдэм шинжилгээний бага хурал “Багшийн хөгжлийн ордон”-д зохион байгуулагдана. Утас: 97113649 11:20 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн Нарийвчилсан зураг төсөл”, мөн Шинжлэх …
Мэдээ мэдээлэл
December, 2014
-
16 December
Манай тэшүүрчид оюутны ДАШТ-нд оролцоно
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн 2 дах удаагийн тэмцээн Казакстаны Алмата хотноо энэ сарын 18-22 нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж 2 тамирчин, 1 дасгалжуулагчийг бэлтгэн Монголын оюутны спортын холбоо, Монголын Тэшүүрийн холбооноос хамтран оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Тэмцээнд МУИС-ийн оюутан 18 настай А.Энх-ариун (эм), МУБИС-ийн БТДС-ийн оюутан 19 настай Б.Тулга (эр) нар оролцох бөгөөд дасгалжуулагчаар ОУХМастер Ж.Долгорсүрэн …
-
16 December
Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулав
2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1895.53 төгрөгийн дундаж ханшаар 55.2 сая ам.доллар худалдан авах, 306.25 төгрөгийн дундаж ханшаар 94.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 14.0 сая ам.доллар, 30.0 сая юань нийлүүлэв. 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 120.0 сая ам.доллар худалдах …
-
15 December
Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол буюу 11.7 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Дүүргийн үзүүлэлттэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 3.6 хувь, Хан-Уул дүүрэгт 2.1 хувь, Баянгол дүүрэгт 1.9 хувь, …
-
15 December
Эболагаар 311 эмч, сувилагч амиа алджээ
Анх халдвар дэгдсэнээс хойш үүргээ гүйцэтгэж байсан 680 эмч, сувилагч эбола вирусын халдвар авчээ. Халдвар авсан эмч, сувилагчийн 311 нь амиа алдсан гэж ДЭМБ-аас мэдээлэв. Амиа алдсан эмч нарын дотор АНУ, Испанийн эмч байгаа юм. ДЭМБ-ын удирдлагууд үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч, улмаар амиа алдсан цагаан нөмрөгтнүүдийн гэр бүлд санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд буй. Тус байгууллагын тэргүүн Маргерат Чан “Та …
-
15 December
“Их өргөө-Аравтууд” багийн шинэ легионер иржээ
“Их өргөө- Аравтууд” багийн шинэ легионер Жордан Маккой өнгөрсөн бямба гаригт хүрэлцэн иржээ. Түүнийг багийнх нь тамирчид угтан авсан байна. Жордан Маккой 23 настай, 198 см-ийн өндөр аж. Тэрбээр өчигдрөөс эхлэн “Их өргөө- Аравтууд” багийнхантайгаа бэлтгэл хийж эхэлсэн байна.
-
15 December
“MaxMall” их дэлгүүрийн сүлд мод машин дээр унажээ
Сар гараагүй байхад шинэ жилийн уур амьсгал орж албан байгууллагууд гадаа задгай тайлбайдаа сүлд модоо засаж чимж эхэлсэн. Тэгвэл Монголдоо томоохонд тооцогддог “MaxMall” их дэлгүүр сүрлэг чимэглэлтэй сүлд модоо зассан чтийм ч чанартай баталгаатай засаагүй бололтой. Өнгөрсөн орой уг дэлгүүрийн сүлд мод авто зогсоолд байрлаж байсан “Порше” маркийн автомашин дээр унажээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр машинаа байрлуулаад орох хойгуур ийн эд …
-
15 December
Обама эмгэнэл илэрхийлэв
Австралийн Сидней хотын нэгэн кафенд үйлчлүүлж байсан иргэдийг гэмт этгээд 16 цагийн хугацаанд барьцаалсан юм. Барьцааны иргэдийг чөлөөлөх ажиллагааны үеэр хоёр иргэн амиа алдаж, дөрвөн иргэн шархтсан билээ. Дээрх хэргийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Австралийн Засгийн газар болон амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Сидней хот уй гашууд автлаа. Эмгэнэлээ хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. …
-
15 December
Өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы …
-
15 December
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.16/
2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад нийт 73274 хүн үзлэгт хамрагдсанаас 8588 тохиолдол (11.7%) томуу, томуу төст өвчтэй байсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0,7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт …
-
15 December
Тайландын хунтайж гурав дахь эхнэрээсээ салжээ
Тайландын угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорн өөрийн гурав дахь эхнэр Срирасмигаас салж буйгаа албан ёсоор зарлажээ. Дэлхийн хэвлэлүүд Тайландын гүнжийн үлгэр гунигтайгаар төгслөө хэмээн бичиж эхэлсэн байна. Срирасми арав гаруй жилийн өмнө Тайландын цорын ганц хаан ширээ залгамжлагч хунтайжийн эхнэр болж байсан билээ. Харин тэрээр нөхрөөсөө салснаар хааны гэр бүлийн цол хэргэмээ албан ёсоор хураалгах юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Срирасмигийн …
-
15 December
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулах 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгах зэрэг асуудлуудаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах …
-
15 December
Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана
Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартдаалгалаа. Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, …
-
15 December
Мянганы сорилтын сан Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсон талаар танилцууллаа. Иймд энэ төсөлд хамрагдаж болох салбартаа нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас …
-
15 December
Ирэх оноос эхлэн Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан. Энэ хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээллэнэ. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл