Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 6 March

    Эрэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний сугалаа явагдлаа

    Энэ сарын 14-15-ны өдрүүдэд АМЕРИК НЭГДСЭН улсын ЛОС АНЖЕЛЕС хотноо эрэгтэй чөлөөт бөхийн багийн ДЭЛХИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭН зохион байгуулагдах билээ. Энэхүү ТЭМЦЭЭНД өнгөрсөн жилийн БӨХИЙН ТӨРЛҮҮДИЙН ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд багаараа эхний 10 байрт шалгарсан багууд оролцож байгаа бөгөөд тэмцээний сугалааа явагдаж, Монголын баг, тамирчид Украйн, ОХУ, ГҮРЖ, ЯПОН зэрэг орнуудтай B хэсэгт оров. Сонирхуулад өнгөрсөн жилийн ДАШТ-д багаараа …

  • 6 March

    Төсвийн тухай хуульд 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг нэмж тусгах боломжтой байна

    УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн болон гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоож, хэрэгжилтийн явц байдалд хийсэн Үндэсний Аудитын газрын дүгнэлт, тайланг сонсоно. Үндэсний аудитын газраас хийсэн тайланд Засгийн газрын 13 яамны харьяа 272 төсөл, арга хэмжээг хамруулсан юм байна. Эдгээрийн нийт төсөвт өртөг нь 763 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаагаас …

  • 6 March

    Нүүрсийг хийн технологид шилжүүлэн цахилгаан станц барих туршлагатай танилцав

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ажил хийж нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлдөг  иргэд  цалингийн орлогоороо орон сууцанд орох боломжийг бүрдүүлэх “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал холбогдох албаныхны хамт  Австрийн “Bilfinger Bohr-und Rohrtechnik”  компанийн дэд бүтцийн чиглэлийн дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг сонслоо. Австрийн инженер Karl Tretller хуучин …

  • 6 March

    Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, аялал жуулчлалыг сурталчлах “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн болно

    Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай  А/144 дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, …

  • 6 March

    30 иргэнийг ирэх ням гаригт цаазаар авна

    Өмнөд Солонгосын иргэн,  шашныг сурталчлагч Ким Жон Уктой холбоотой байсан хэмээн БНАСАУ-ын эрх баригчид  30 хүнд  цаазаар авах ял оноожээ. Тэднийг нууцаар 500 сүм байгуулах хэмээн мөнгө авсан хэргээр буруутгасан байна. БНСУ-ын иргэн, шашин сурталчлагч Ким Жон Ук нь Пхеньянд байхдаа хэвлэлийн бага хурал хийлгэж  БНАСАУ-ын эрх баригчдыг огцруулахаар төлөвлөж байсан, Өмнөд Солонгосын тагнуулын албан даалгавраар ажиллаж байсан хэмээн ярьсан …

  • 6 March

    “Эцсийн зогсоол зөвхөн чи” УДЭТ-ийн тайфзнаа дахин тоглогдоно

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театр нь үндэсний түүхэн болон дэлхийн сонгодог 400 гаруй бүтээлийг тайзнаа амилуулсаны  нэг нь У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиолч хэмээн дэлхий дахинд үнлэгддэг  Английн  инээдмийн жүжгийн алдарт зохиолч   Рей Куни-Ж.Чепмэний “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг билээ. Энэхүү жүжиг нэгэн гэр бүлийн хоорондийн маргаан, эхнэр нөхөрийн хууралт мэхлэлт зэрэг өнөөгийн нийгэмд амьдарч байгаа …

  • 6 March

    “PDAC-2014” чуулганы үеэр “Азийн хувьд хамгийн бага татварын дарамттай орны тоонд багтдаг” хэмээн онцолжээ

    Уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтад тооцогддог “PDAC-2014” Канадын Торонто хотод энэ сарын 2-5-ны өдрүүдэд болж байна. Чуулга уулзалтад манай улсаас Уул уурхай сайд тэргүүтэй хүмүүс оролцож байгаа. Энэ үеэр Монгол Улсаас тусгай хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбарын сайд тус хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс уул уурхайн таатай, тогтвортой орчны бодлого баримталдаг. Азийн хувьд хамгийн …

  • 6 March

    Nemanje Vidic Италид тоглоно

    Энэ улиралд Аваргуудын лиг болон Премьер лигт тийм ч сайнгүй байгаа Манчестер Юнайтед баг ахлагчаа солилцоонд оруулахаар болжээ. Тодруулбал тус клубын ахлагч Nemanje Vidic энэ улирлын дараагаар Италийн Интер Миланд ирэх нь тодорхой боллоо. Энэ талаар Интерийн ерөнхийлөгч Erick Thohir “Vidic бол Дэлхийн шилдэг тоглогч. Түүнийг Миланд авчирах хэлэлцээр амжилттай болсонд би туйлын баяртай байна. Тэр бол Дэлхийн хамгийн шилдэг …

  • 6 March

    Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн спортыг дэмжих чиглэлээр зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан уг зарлигт өвлийн спортыг дэмжих чиглэлийг тусгажээ. Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигт Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд  таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт …

  • 6 March

    Чингэлтэй дүүрэг: “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадвахижуулах сургалт-2” боллоо

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар нь Дэлхийн банкны олон салбарын хамарсан техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалтын 2 дахь шатыг зохион байгуулж дууслаа. Сургалтын хүрээнд нийгмийн ажлын үндсэн ойлголт, нийгмийн ажлын микро, макро практикийн түвшний онолын ойлголтыг багтаасан агуулга бүхий 64 цагийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд нэгдүгээр шатны сургалт 2013 …

  • 6 March

    Гавьяат эмч С.Коляд хүндэтгэл үзүүллээ

    Хүн ардынхаа эрүүл энхийн манаад 36 жил тасралтгүй зогсохдоо 34 жилд нь хязгаар нутгийн хүн амд хэвлий цээжний мэс засал хийж “Мэс заслын С.Коля” алдар хүртсэн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч С.Коля төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Гавьяат эмч эрхэм хүндтэй цолоор шагнагдсан. Тэрбээр Улаанбаатар хотод Төрийн ордноо Монгол Улсын төрийн тэргүүнээсээ эрхэм шагналаа гардан аваад ирсэн …

  • 6 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ (3-р сарын 5-ны байдлаар)

    Нийслэлийн статистикийн  газраас хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн танилцуулга. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6765 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8295 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 505 төгрөгөөр, үхрийн цул мах 2.4 хувиар буюу …

  • 6 March

    40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр эхэллээ

    “Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ ажилтай болгоно гэж ерөнхийд нь ярилгүй зорилтот бүлгүүдэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрүүд гаргаж байна. Энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 9 чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүний дотор ахимаг насны иргэдээ ажилтай болгох бодлого багтсан” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр болсон “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлт дээр хэллээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40-өөс дээш насны ажил …

  • 6 March

    Нийслэлд 250 гаруй сүм, хийд ажиллаж байна

    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард иргэд шашин шүтэх эрх нь нээлттэй ч төрөл бүрийн ёслол, зан үйл үйлддэг шашны урсгалуудаас иргэдээ хамгаалах хэрэгтэй аж. Манай улсын хувьд 2003 онд төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батласан. Энэ хууль нь тухайн цаг үеэ дагаж сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгох чиглэлээр түлхүү боловсруулагдсан. Харин сүм, хийд ямар чиглэлээр үйл …

  • 6 March

    Тендерээр хүлээсэн үүргээ хариуцлагагүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд зарлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” А/143 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авто зам, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ хариуцлагагүй хандаж, татвар төлөгчдийг хохироож буй үйлдэл удаа дараа гарч байгаа тул тухайн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтантай хариуцлага тооцох зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр …