Мэдээ мэдээлэл

March, 2014

  • 11 March

    Тээврийн хэрэгслүүдээс автозам ашигласны төлбөр авна

    Одоогоор нийслэлд нийт 262 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 176 мянга нь  суудлын, 50 орчим мянга нь  ачааны, 14 мянга нь том оврын автобус, 10 мянга гаруй нь тусгай зориулалтын машин, 1000 гаруй  мотоцикл, 3500 гаруй  өөрөө явагч хэрэгсэл байдаг аж. Эдгээр авто машин нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож элэгдэл үүсгэн эвддэг боловч зам ашигласныхаа хувьд ямар …

  • 11 March

    “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно

    Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам Ерөнхий сайдын ивээл дор энэ оны 07 дугаар сарын 18-21-нд болно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар …

  • 10 March

    “Сочи-2014” паралимпд Б.Ганболд 14 дүгээр байр эзэлжээ

    “Сочи-2014” паралимпийн наадмын гурав дахь өдөр Монгол Улсын тамирчин Б.Ганболд эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIV байр эзлэв. Энэ зайд ОХУ-ын Рушан Миннегулов 50:55.1 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Финландын Илка Томисто/51:31.5/, ОХУ-ын Владислав Лекомцев/51:44.6/ мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. 12 улсын 20 тамирчин гараанаас гарсанаас 18 нь барианд оржээ. БНХАУ-аас таван тамирчин оролцсон …

  • 10 March

    Кока кола-г ашиглаж болох 12-н зүйл

    1. Шатаж түлэгдсэн хоолны сав руу кола хийгээд буцалга. Хамаг толбыг нь арилгах болно. 2. Колаг ашиглаж хамгийн энгийн аргаар гэрэл зургуудыг хуучны юм шиг бор өнгөтэй болгож болно. 3. Үсээ будсаны дараа өнгө нь хэтэрхий гүн орсон байна гэж үзэж байвал кола түрхээд бага зэрэг бүдэгрүүлж болдог 4. Коланд хуучин зооснуудаа хий. Шинэ юм шиг л гялалзах болно. 5. …

  • 10 March

    Kerry Dixon: Хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа

    Английн Пример лигийн Челси клубын домогт хөлбөмбөгчин Kerry Dixon манай улсад хийх хоёр өдрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр манай улсад Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын урилгаар ирсэн. Тодруулбал, Челси клубын дэмжигчдийн Монгол дахь Албан Ёсны Клубын Ерөнхийлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын урилгаар ирж байгаа юм байна. Алдарт хөлмбөмбөгчин  Kerry Dixon-ны айлчлал эхэлж байгаатай холбоотойгоор хэвлэлийн бага …

  • 10 March

    Бен Ладены төрсөн өдөр

    Арав гаруй жилийн турш “Дэлхийн номер нэг алан хядагч” хэмээн цоллуулсан Осама Бен Ладен 1957 оны энэ өдөр мэндэлжээ. Барилгын инженер мэргэжилтэй тэрбээр ЗХУ, Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхлээд байсан 1979 онд Афганийн ард түмэнтэй нэг санаа зорилготой гэдгээ нотлохын тулд Афганистанд очиж, ард иргэдэд туслах хандив цуглуулж байжээ. 1988 онд өөрийн нэрийн хуудас болсон Аль Кайда бүлэглэлийг байгуулсан нь …

  • 10 March

    Залуус сайн дураараа амаржих газруудад нярайг угаах стандарт төхөөрөмж суурилуулж өгчээ

    Хорвоод дөнгөж мэндэлсэн нярайг угаах зориулалт бүхий стандартын угаалгын хэсгийг засаж тохижуулах ажлыг “Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын хамт олон санаачлан хийж гүйцэтгэсэн юм. Эрүүл ахуйн стандарт хангасан, орчин үеийн угаалгын хэсгийн тохижилтын тоног төхөөрөмжийг Улсын клиникийн I, II, III амаржих газар болон  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд суурилуулжээ. “Шинээр төрсөн Хүүхдийн угаалгын хэсэг”-ийг Сингапурын “Тото” фермийн шаазан угаалтуур, кварцын …

  • 10 March

    Чингэлтэй дүүрэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ, төлбөргүй Үсчин, гоо сайхны үйлчилгээнд хамруулжээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монголын үсчин, гоо сайханчдын холбоотой хамтран 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 18 иргэнийг үсчин, гоо сайхны иж бүрэн үйлчилгээнд хамрууллаа. http://www.chingeltei.gov.mn/

  • 10 March

    Ким Чен Ун 100 хувийн саналаар сонгогдсон байна

    Хойд Солонгост өнгөрсөн амралтын өдөр Ардын дээд хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Санал хураалтын үр дүнд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нэр дэвшсэн тойргоосоо сонгогчдын 100 хувийн саналаар сонгогдож, эрх мэдлээ баталгаажуулжээ. Таван жилд нэг удаа болдог Хойд Солонгосын Ардын дээд хурлын төлөөлөгчдийн сонгууль нь нэг мандаттай тойргоор явагддаг юм. Энэ сонгуулиар Хойд Солонгосын өндөр албан …

  • 10 March

    Дэлхийд 870 сая орчим хүн хоол тэжээлийн дутагдалд оржээ

    НҮБ-ын ХХААБ-ын тооцоолсноор 2010-2012 онуудад дэлхийн 7,1 тэрбум хүний 870 сая орчим нь буюу найман хүний нэг нь байнгын хоол тэжээлийн дутагдалтай байдаг гэнэ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь буюу 852 сая нь хөгжиж буй улс оронд амьдарч байгаа бөгөөд хөгжиж байгаа улс орны хүн амын 15 хувийг эзэлдэг байна. Харин хөгжингүй улс оронд 16 сая хүн байнгын хоол тэжээлийн дутагдалтай …

  • 10 March

    Маргааш “Эмэгтэйчүүдийн их хуралдай” болно

    МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-оос хоёр дахь жилдээ буюу маргааш /2014.03.11/ “Эмэгтэйчүүдийн их хуралдай” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-ны тэргүүний үүрэг …

  • 10 March

    Өнөөдрөөс “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын бүртгэл эхэллээ

    “Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчда хүлээн авахад бэлэн болоод буй 567 айлын орон сууцны захиалгын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинаар 24 цагийн турш авч эхэллээ. Байрны 1м2-ын үнэ 1.280.000 төгрөг байхаар Засгийн газраас зарласан билээ. Энэхүү бүртгэлийн ажиллагаа 2014 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 13 цагаас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 …

  • 10 March

    Манай улсын гадаад худалдаа

    Монгол Улс 2013 оны эхний 9 сард дэлхийн 126 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7923.3 сая ам.долл, үүнээс экспорт 3097.8 сая ам.долл, импорт 4825.4 сая ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 9 сард 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 286.6 сая ам.долл буюу 14.2 хувиар буурчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ …

  • 10 March

    Монгол Улсын эдийн засгийн байдал

    Мал аж ахуй Улсын хэмжээнд 2012 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 17.7 сая хээлтэгч малын 15.3 сая хээлтэгч буюу 86.4 хувь нь 2013 оны эхний 9 сард төллөсөн байна. Газар тариалан Улсын хэмжээгээр 2013 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 205.4 мян.т үр тариа, 162.0 мян.т төмс, 88.3 мян.т хүнсний ногоо хурааж, 923.8 мян.т хадлан, 20.8 мян.т гар тэжээл, …

  • 10 March

    БНХАУ-тай хамтран гангийн үйлдвэр барихаар хэлэлцэж эхэлжээ

    БНХАУ-ын гангийн “Inner Mongolia Baotou Steel Union” компани манай улстай хамтран жилд таван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийг Монголд барихаар төлөвл өж буй тухай steeltimesint. com цахим хуудсанд бичжээ. Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Inner Mongolia Baotou Steel Union”-ы ерөнхий менежерийн орлогч Лю Жинюи “Монголын талтай хийж буй хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа. гэрээг байгуулах нь аль аль талдаа …