Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 24 February

    “Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийнэ

    “Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх талаар байгуулагдсан цагаасаа хойш яригдаж байгаа. Гэвч зах зээлийн нөхцөл байдал сайнгүй, “Эрдэнэс ТТ” компанийн өөрийн үйл ажиллагааны төвшин, засаглал ч сайнгүй байгаагаас хойшлогдсоор ирсэн. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь IPO-г 2016 онд г аргах болсон талаар мэдээлсэн байна. Ингэхдээ Улаанбаатар, Хонконг, Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргахаар …

  • 24 February

    Шүүхийн бүтцэд өөрчлөлт хийгджээ

    Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлтөд холбогдох асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийжээ. Тодруулбал Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн анхан, давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулжээ. Үүний дагуу хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс гадна Давж заалдах шатны шүүхийг хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах …

  • 24 February

    Баавгай эрт ичээнээсээ гарчээ

    Баавгай ер нь гуравдугаар сарын сүүлчээр ичээнээсээ гардаг амьтан юм. Харин энэ өвөл дулаахан байснаас ОХУ-ын төв нутагт байдаг “Брянский лес” дархан цаазат газрын баавгайнууд ичээнээсээ гарчээ. Энэхүү дархан цаазат газрын байгаль хамгаалагч “Намар дулаахан байснаас баавгайнууд арванхоёрдугаар сарын сүүлчээр ичсэн. Цаг агаар дулаарч байгаа нь амьтдын амьдралын мөчлөгт хүртэл нөлөөлж байна” гэж хэлжээ. Зарим газрын баавгай энэ сарын дундуур …

  • 24 February

    Уулчин Л.Болдбаатар агсаны талаар мэдээлэл хийлээ

    Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван богд ууланд авиралт хийж яваад амиа алдсан уулчин Л.Болдбаатарын ослын шалтгааны талаар түүний охин уулчин Б.Үүрцайх болон Монголын уулын холбооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-ны 17.30 цагийн үед аав, охин хоёр Алтай таван богд уулын “Малчин” оргилд гарсан бөгөөд 20:00 цагийн үед бууж явах замд осол болжээ. Тэд уулын оргилоос гулгах арга …

  • 24 February

    Э.Цэрэндолгор: Мүүнд автсан улстөрчид миний амь насанд заналхийлж байна

    МҮҮНИЙ талаар найман жил судалсан судлаач Э.Цэрэндолгор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр доорх мэдээллийг өгсөн юм.  МҮҮН хэмээх байгууллага энх тайван, эв нэгдэл сайн үйлс гэсэн халхавчин дор манай улсад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өнөөдөр манай улсад ихэд дэлгэрч олон зуун хүүхдэд өөрийн итгэл үнэмшлээ олгож эх орны ирээдүй рүү түрэмгийлж байна. “МҮҮН” гэдэг нь 1994 онд Монгол улсад …

  • 24 February

    “ДЦС-4”-ийг шинэчилнэ

    “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрийг баталсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар дөрвөн тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авсан бөгөөд зээлийн хөрөнгөөр ДЦС-4-ийн шинэчлэлийн төслийг эхлүүллээ. 2017 оны наймдугаар сард багтаан хүлээлгэн өгөх бөгөөд энэхүү Дулааны IV дүгээр цахилгаан станцын техник, эд …

  • 24 February

    Өмнөд, Хойдын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

    БНСУ болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт эхэллээ. Ээлжит цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл зохион байгуулагдах бөгөөд зөвхөн АНУ-аас л гэхэд 12500 гаруй цэрэг болон техник, хэрэгслүүд оролцож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Кин Мин-Сеок “Яг энэ цэг мөчид Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн төлөвлөгдөөгүй үйл хөдлөл хийгээгүй байна. Гэхдээ Хойд Солонгосын зүгээс …

  • 24 February

    Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орно

    2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулахаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхдээ 80 метр квадрат хүртэлх орон сууцны 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг тавьж байсан бөгөөд одоогоор энэхүү шалгуур үзүүлэлт нь хэрэгжиж байгаа юм. Харин салбарын яамнаас цаашдаа зээлд хамрагдах …

  • 24 February

    337 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжааллаа

    Монголбанк нэг долоо хоногтой 337 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1113.8 тэрбум төгрөг болж байна. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг …

  • 24 February

    Иргэдийн санаачилгаар хийсэн тохижилтын ажлыг нийслэл санхүүжүүлнэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /02.24/ болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм. …

  • 24 February

    Асашёорюү Шадар сайдыг дарамталсан гэнэ

    МАХН-ын гишүүн Г.Баярсайхан, Б.Цэрэндорж, М.Ганзориг нарын хүмүүс “МАХН-ыг татан буулгах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэх болсонтой холбогдуулж, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр албан ёсны тайлбар хийлээ. МАХН-д МАН-ын нэр бүхий гишүүд болон урлаг, спортын алдартнууд элсч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн билээ. Тэр дундаа Гавьяат тамирчин С.Батцэцэгийг МАХН-д элссэн …

  • 24 February

    “Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

    Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох, цэргийн албан хаагчдын үндэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын “Монгол цэргийн жавхаа” уралдаан зохион байгуулах тухай А/63 дугаар …

  • 24 February

    Иргэдийн санаачилгаар хийсэн тохижилтын ажлыг нийслэл санхүүжүүлнэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /02.24/ болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар холбогдох албаныханд үүрэг өглөө. Нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн санд 48,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс нийслэлийн 9 дүүрэгт хувиарлалт хийж, тохижилтын ажлын жагсаалтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээн авч байгаа юм. …

  • 24 February

    Дуучин Т.Дэлгэрмөрөн шилдгүүдтэй хамтран тоглох нээ

        “Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн монголын бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр буюу 3 сарын 8-нд 19:00 цагаас ганцхан удаа “SS-CLUB”-д хийхээр товоо зарласан билээ. Тэрээр тус тоглолтоо бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулахын зэрэгцээ өөрийнхөө хайрт ээждээ дээдийн дээд хүндэтгэл үзүүлж ийнхүү тоглох гэж байгаагаа …

  • 24 February

    ДОХ-ын 151 дэх тохиолдол бүртгэгджээ

    Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 151 дэх тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн нь 24 настай, эрэгтэй аж. ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ийн шинжилгээ хийлгэдгээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар хандагсад байгаа аж. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Одоогоор нийт ХДХВ/ДОХ-ын халдварт тээгчдийн 19 нь …