НИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
24 February
Нийслэлийн 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна
Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон, халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилэн сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, …
-
23 February
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаардаг вэ?
GMO буюу Генний өөрчлөлтөнд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд одоогоор ОХУ-д импортоор оруулж ирдэг хамгийн өргөн хэрэглэгддэг Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүдийн “хар жагсаалт” байна. Өөрөөр хэлбэл эдгээр бүтээгдэхүүнийг идэж хэрэглэбэл эрүүл мэнд, амь нас цаашилбал дэлхий дээр байгаа бүх амьд организмд аюултай юм байна. ГМО буюу генний өөрчлөлтөнд орсон түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийш идэж хэрэглэх нь байтгуай “хажуугаар нь ч гарч болохгүй” гэсэн байна. …
-
23 February
Украйны жагсагчдын шаардлагаар Ерөнхий сайд асан Юлия Тимошенко суллагджээ
Украйнд одоогийн засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсагч иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, цагдаагийн галт суманд жагсагчдаас өртөж амь насаа алдсан. Энэ бүхний эцэст Украйны Парламент одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулж 2014.05.25-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болжээ. Янукович явж Тимошинко эргэн ирэхээр болжээ. Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко Харьковоос Киев хотын нисэх буудалд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа …
-
22 February
Олон улсын чөлөөт бөхийн “Mongolian open” тэмцээн болно
Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд оролцох тамирчдын мандатыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд Спортын бэлтгэлийн төвөөс олгох юм байна. Уг тэмцээнд гэхдээ нэг багаас нэг жинд хичнээн ч тамирчин орж болох гэнэ. Харин …
-
22 February
Азийн хөгжлийн банк автозам барихад зориулан 125 ам.доллар гаргана
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь гэрээг батлахаар шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөрөөр Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743,1 км хатуу хучилттай автозам тавих, санхүүжилтийг нь олон үе шаттай хийхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк тохиролцсон юм. 2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн …
-
22 February
Төгөлдөр хуурчдын II уралдаан маргааш эхэлнэ
“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан маргааш эхэлнэ Манай улсад “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд …
-
22 February
“Дотоодын валютыг ашиглах тухай” хэлэлцээрийг батална
Монгол Улсын Засгийн газар, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага хооронд байгуулах “Дотоодын валютыг ашиглах тухай”, “Баталгаажсан гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн хамгаалалтын тухай” хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олголоо. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтад баталгаа гаргадаг …
-
22 February
Өвөр монголчуудын өрөвдөлтэй, үнэн түүх
Өвөрлөгчид аль эрт XIX зууны сүүлч буюу манж Чингийн засаглалд хятад хүн Манжийн төрийн бодат эрхийг барих болсон үеэс хэлмэгдэж эхэлсэн юм. Ийм ч учраас 1911 онд Монгол улс манж Чингээс тусгаарлахад өвөр 49 хошууны 36 нь туурга тусгаар Монгол улсдаа нэгдэн орохыг цаг алдалгүй тунхаглаж байжээ.1891 онд Ян Ей Чуан гэгч хятад тариачны удирдсан самуун цэрэг өмнөд Монголын урд …
-
22 February
Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад үүрэг өглөө
Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв төрийн бус байгууллагаар 5 жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө. Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж …
-
22 February
Налайхад бага оврын цэвэрлэх байгууламж барина
Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, шинээр бий болгох, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг концессийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгох замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг Концессын хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн дагуу нийслэлд шинээр барих 2 объектыг концессын гэрээгээр барих тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн …
-
22 February
Монголын уулын холбоо мэдээлэл хийхээр зарлалаа
Баян-Өлгий аймгийн нутагт, Алтай богд ууланд авиралт хийн, буух үедээ осолдож, амь насаа алдсан уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин Л.Болдбаатарын шарилыг өчигдөр Улаанбаатар хотод авчирчээ. Тэрээр охин Б.Үүрцайхын хамт хоёрдугаар сарын 13+нд Алтай таван богдын Малчин уулын оргилд гарч уруудаж, яваад осолдсон юм. Ингээд аймгийн Онцгой байдлын алба, зарим уулчид хамтран эрэл явуулснаар талийгаачийг хоёрдугаар сарын 20-ны 17.00 цагийн орчимд …
-
22 February
Хөрөнгө оруулалтын хуулийн журам баталлаа
УИХ-ын өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг баталсан билээ. Энэ хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдийг даллах, татах зорилго бүхий хуулийн төсөл юм. Энэ хуулийг дагаж мөрдөх журмыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг тодорхой болгож баталсан байна. Энэхүү журамд гэрээ байгуулах явцыг ил тод байлгах, зөвлөх …
-
22 February
Улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон байна
Энэ онд улсын нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.7 тэрбум төгрөгийг нь Тогтворжуулалтын санд шилжүүлэхээр баталсан. Харин улсын нэгдсэн төсвөөс 5.5 их наяд төгрөг зарцуулж, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгажээ. Гэвч энэ оны эхний сарын төсвийн гүйцэтгэлээс харахад улсын нэгдсэн төсөвт 353.7 тэрбум төгрөгийн орлого орсон нь төлөвлөснөөс 21.3 хувиар бага үзүүлэлт болсон …
-
22 February
Виктор Анн өвлийн олимпоос гурван алт, нэг хүрэл медаль хүртээд байна
Оросын нэр дээр уралдаж буй Солонгос гаралтай Шорт трэкийн тамирчин Виктор Анн өчигдөр хоёр алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр “Сочи-2014” өвлийн олимпын хамгийн олон медаль хүртсэн тамирчдын жагсаалтыг гурван алт, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байна. 2006 оны Турины олимпийн аварга тамирчин Виктор Анн нь энэ удаагийн олимпод Шорт трэкийн 1500 метрин уралдаанд хүрэл авсан бол 1000, 500 метрийн ганцаарчилсан уралдаан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл