“Эрдэнэс Тавантолгой” компани 2015 онд IPO гаргаж, иргэдийн гар дээр байгаа 1072 ширхэг хувьцааг хөрөнгө болгохоор төлөвлөсөн байна. Учир нь тус компани “Чалко”-гоос зээлсэн 350 сая ам.доллароос 200 сая ам.долларыг нь нүүрс хэлбэрээр эргүүлэн төлсөн бөгөөд энэ онд үлдсэн 150 сая ам.долларыг төлж дуусгах аж. Тиймээс 2015 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргавал хөрөнгө оруулагчид худалдаж авах нь өндөр байх …
Мэдээ мэдээлэл
January, 2014
-
14 January
Нөөцийн махыг 366 аж ахуй нэгж худалдаална
Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан махны хомсдлоос сэргийлж жил бүр нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцлөх юм. Нөөцийн махыг 2013 оны 12 сарын 25-наас нийслэлийн 9 дүүргийн 366 аж ахуйн нэгжээр худалдаалж байгаа бөгөөд нөөцийн махны менежерээр сонгогдсон “Эй Эн Ди Эм” ХХК болон “Баатрууд тэнгэр” ХХК тус бүр 6000 тн махны нөөц …
-
14 January
Байнгын хороодын хуралдаантай
Өнөөдөр төрийн ордонд дараах байнгын хороод хуралдана. Үүнд: – УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Энэ удаагийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын …
-
14 January
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
– “Гааль бизнесийн зөвлөлдөх” уулзалт Туушин зочид буудлын Соёмбо танхимд 09.00 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. – МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд 11:00 цагаас Монголын хэрэглээний боловсролын төвөөс ”Таны хүүхэд ухаангүй юм уу /тэнэг/ эсвэл зүгээр л түүнийг буруу сургаж байна уу” сэдвээр мэдээлэл хийнэ. – ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ клубээс эрхлэн гаргаж буй хөгжлийн тухай цуврал гурван …
-
14 January
Дэлхийн авиа компаниуд Бангкок руу нисэхээс татгалзаж байна
Дэлхийн нислэгийн томоохон компаниуд сүүлийн үед Бангкок руу хийх нислэгээ цуцалж байна. Нэгдүгээр сарын 13-нд Таиландын сөрөг хүчнийхэн нийслэл хотдоо эсэргүүцлийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болсонтой холбогдуулан 30 гаруй компани нислэгээ хойшлуулжээ. Энэ талаар Таиландын Тээврийн яамнаас мэдээллээ. Тухайлбал “Сингапурын агаарын тээвэр”, “Хонконгийн агаарын тээвэр”, “Катей пасифик” компаниуд Бангкок руу хийх нислэгээ цуцалсан аж. Хэдийгээр сөрөг хүчнийхэн Таиландын нийслэлд орших нисэх …
-
14 January
Стивэн Жэррард: Магадгүй энэ улирал миний хамгийн том боломж
Ливэрпүүлийн ахлагч Прэмьер Лигт 16 дахь улиралдаа тоглож байгаа Стивэн Жэррард өнөөгийн Прэмьер Лигийн хуваарь болон Ливэрпүүлийн байгаа байдал зэрэг нь Английн аваргын титмийг өргөх боломж бүрдээд байгаа талаар өгүүлжээ. Ливэрпүүлийн домгийн хувьд клубын хэмжээнд авч чадаагүй байгаа цорын ганц цом нь Прэмьер Лигийн аваргын цом бөгөөд тэрээр зодог тайлахаасаа өмнө энэ цомыг өргөж үзэх хүслээр бялхаж байгаа нь дамжиггүй. …
-
14 January
Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа. Удирдамжийн дагуу 2014 оны 01 сарын 18-н буюу энэ бямба гарагийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр …
-
14 January
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр /2014.01.13/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм байна. …
-
13 January
ЭМД-ын хуульд “даатгуулагчийн төлөөлөл” хаанаас сонгогдох нь тодорхой бус байгааг МҮЭ тодруулах шаардлагатай
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оруулахгүй байх хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо өөрсдийн байр сууриа илэрхийллээ. МҮЭ-ийн холбоо нь 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлд даатгуулагчийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгуулагчдын хүрээг өргөтгөх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг …
-
13 January
1 сарын 12-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2014оны 01-р сарын 12-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 90 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн …
-
13 January
“Бүтээн байгуулалтын цаг”-аар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцлоо
Долоо хоног бүрийн даваа гаригт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын өнөөдрийн уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд хийгдэх “Нэг маягийн зураг” төслийн талаар танилцуулав. Төслийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг маягийн зураг төслөөр барих бөгөөд одоогоор 129 байгууламжийн зураг …
-
13 January
Цахилгааны доголдолтой холбоотой гомдол их гарах болжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн өнөөдөр /01.13/ болж, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд ирсэн санал, хүсэлтийн талаар Нийслэлийн онцгой байдлын газар, өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. 2013 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 08.00 цагаас 2014 оны 01 дүгээр сарын 11-ний 08.00 цаг хүртэлх 21 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн …
-
13 January
Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн ч бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 19,6 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2013 оны эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 42.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс долоон мянга буюу 19.6 хувиар өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн жил Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажил, мэргэжилгүй иргэдийг сургалтад хамруулж, ажлын байранд зуучилсан юм. Ингэхдээ өнгөрсөн жил нийт 6417 хүн уг сургалтад хамрагдаж …
-
13 January
Мартамхай гишүүн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүлсэн нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө татан авч байгааг УИХ-ын дарга З.Энхболд хэлснээр чуулганы хуралдаан эхлэв. Харин үүнийг сонссон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өдөр бүр нэг хуулийн төсөл татаж байна. Ингэж татах байсан юм бол юу гэж санаачилсан юм. Яамдаас санал, Засгийн газраас зөвшөөрөл авч байж УИХ дээр хуулийн төсөл оруулж ирж байгаа. Хууль санаачлах …
-
13 January
“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг лхагва гаригт болно
Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу лхагва гарагт зохион байгуулагдана. Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой тус хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хийжээ. Ингэхдээ төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл