Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 16 September

    Техникийн захуудыг нэгтгэн, Сонгинохайрхан дүүрэгт “Авто худалдааны цогцолбор” байгуулана

    Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, …

  • 16 September

    2011 оны 11 дүгээр сараас өмнө АНУ-д орж ирсэн цагаачид ногоон карттай болно

            АНУ-ын Конгресс Цагаачлалын хууль батлах тухай асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл 2011 оны 11 дүгээр сараас өмнө АНУ-д очсон цагаач иргэдэд ногоон карт олгох асуудлыг АНУ-ын Сенат хэлэлцэж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд судалгаа явуулжээ. Албан бус тоогоор 20 мянга гаруй монголчууд тус улсад амьдарч байгаа …

  • 16 September

    Аав ээжийнхээ хэрэлдхийг харсан хүүхдийн сэтгэхүйд нь ноцтой өөрчлөлт ордог

      Эхнэр нөхөр хоёрт “бид хоёр хоорондоо ерөөсөө хэрэлдэж үзээгүй” гэдэг үг  хамгийн худлаа байдаг. Тэгэхээр  хоорондоо маргаж үзээгүй эхнэр нөхөр хоёрыг хаанаас ч олохгүй гэсэн үг юм. Тэгвэл энэ талаар сэтгэл зүйчдийн хийсэн судалгаанаас нэгэн сонирхолтой хариу гарчээ. Энэ нь  эхнэр, нөхөр хоёр “зөв” хэрэлдвэл гэр бүлийн эрүүл харилцааг бэхжүүлж хөгжүүлдэг гэжээ. Хэрэлдэхэд хүртэл учир байна шүү эцэг эхчүүдээ. Xүн …

  • 16 September

    Арлын Японд хар салхи салхилсаар

    Арлын Японд “Мань-йи” нэртэй  хар салхи салхилж эхэлсэн учир 30 мянга гаруй өрхийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Торуулбал, Энэхүү хар салхины улмаас Хонсю арлын Токио дүүрэгт төмөр замын хөдөлгөөнийг зогсоогоод байгаа гэнэ.  Одоогоор хар салхины улмаас 10 орчим хүн гэмтэж бэртээд байгаа юм байна.  Энэхүү хар салхи нь  хүчтэй аадар бороо дагуулж байгаагаас гадна салхины төв хэсэг нь 34 м/с …

  • 16 September

    Долларын ханш бууж байна

     Энэ долоо хоногийн эхний өдөр долларын ханш бага зэрэг буурлаа. Тодруулбал, ам.долларын албан ханш нэг хувиар буурч, 1705.61 төгрөгт хүрсэн байна. Харин эдийн засгийн шинжээчид валютын ханшийн хэт өсөлтийн дараа уналт бий болдог үзэгдлийг  ханш өөрийгөө засч буй хэлбэр хэмээн нэрийддэг. Энэ үзэгдлээр бол ам.долларын ханш цаашид ч нилээд буурна хэмээн тооцоо гарсан байна. Үүнийг дагаад юанийн ханш унана гэсэн …

  • 16 September

    Хятадад ойжуулалтын ачаар экологи сэргэж байна

    Хятадад  баруун нутгийн Хөх-нуур мужийн гурван мөрний 2005 оноос хойш ойжуулалт хийж эхэлсэн.  Ойжуулалт хийгдсэнээр байгаль экологи сэргэж байна.  Байгуулалтын албаны мэдээнээс үзэхэд, Хатан гол, Хөх мөрөн, Ланьцан Жян мөрний экологийн хамгаалалт болон байгуулалтын төслийг 2005 онд хэрэгжүүлснээс өнөөг хүртэл гурван мөрний хөрсний ус 8 тэрбум 290 сая шоо метр нэмэгдэж, гурван мөрний эх авсан газрын экологийн орчин ерөнхийдөө сэргэх …

  • 16 September

    Хятад Аомыний хууль тогтоох комиссын 5 дахь сонгууль болов

    Аомыний хууль тогтоох комиссын 5 дахь сонгууль өнөөдөр боллоо. Өнөөдөр санал хураалтын 31 цэгт 3000 гаруй хүн ажиллаж байна. Аомыний засаг захиргааны хууль тогтоох комисс гэдэг нь  онцгой районы хуулийн тогтоох дээд байгууллага юм. 5 дахь удаагийн хууль тогтоох комисс нийт 33 депутаттай, үүнд сонгуулиар 14 депутат, шууд бус сонгуулиар 12 депутат , томилолтоор 7 депутат ажиллах юм байна. Энэ …

  • 16 September

    Blue “Монголд заавал дахин ирж үзүүлж чадаагүй тоглолтынхоо шархыг нөхнө”

    Сүр дуулиантай сайхан тоглолтыг амлаж байсан Эвэнтогийнхон үзэгчдээ 5 цагт хүлээлгэсний эцэст тоглолтоо хойшлуулан өчигдөр тоглолтийг хийхээр болсон. Удаан хүлээсэн үзэгч фэнүүд нь бүгд өнөөдөр л яг сайхан тоглотыг нь үзэх нь дээ гэж байтал тоглолт эхлээд 1 цаг 10 минут болов уу үгүй юу тоглолт дуусчихдаг байгаа. Өнөө охидын ямар хамтлагтай дуулах гэж байсан нь ч тодорхойгүй тэр чигтээ …

  • 16 September

    Яго Аспас: Стивитэй мөр зэрэгцээд тоглож байгаа нь үнэхээр сайхан

     Энэ зун Анфилдад газардаад байгаа Испани довтлогч Яго Аспас Ливэрпүүлийн домогт ахлагч Стивэн Жэррардтай олон жилийн өмнө тааралдаж байснаа дурсан ярьжээ. Одоогоос 15 жилийн өмнө буюу 1998 оны 11 -р сард Ливэрпүүл клуб УЕФА -ийн цомын тэмцээнд Сэлта Виго клубтэй учраа таарч Эстадио Балаидос цэнгэлдэхэд зочилсон байна. “Би тэр үед дөнгөж 11 настай хүү байлаа. Тоглолттой өдрүүдэд Эстадио Балаидос цэнгэлдэхэд …

  • 16 September

    “Гал үндэстэн” холбооныхон жагсаалын үеэр ордон руу гал нээлээ

    Яг одоо төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаа билээ. Тэгвэл эл мөчид ордон руу гал нээсэн хэрэг гараад байна. Тодруулбал, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх Урт нэрт хуульд оруулж буй өөрчлөлтийг эсэргүүцэн тайван жагсаал зарлана хэмээн мэдэгдээд байсан “Гал үндэстэн” холбооныхоны жагсаалын үеэр буун дуу гарлаа. Чухам хаанаас хэн, хаашаа буудсан нь тодорхойгүй байсан ч буун дуу гармагц ордны хамгаалагчид гарч …

  • 16 September

    Улс төрөөс хамааралтай уул уурхайн уналт

    Нэгэн хөрөнгө оруулалтын олон улсын чуулган дээр гадны оролцогчид “Монголын баялгийг улсынхаа хөгжил, эдийн засгийн хөдөлгүүр байна” гэж ам нэгтэй дуугарч байсныг санаж байна. Тэд Монголын уул уурхайн салбарыг ийнхүү өөдрөгөөр төсөөлж байсан цаг жилийн өмнөх явдал. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт буураагүй, 100 гаруй уул уурхайн компани зогсоогүй байсан үе юм. Харин жилийн дотор энэ салбарт олон зүйл өөрчлөгдөв. Ингэхдээ …

  • 16 September

    Согтуу жолоочийг саатуулснаасаа болж 5 жил хоригдох ялд унаад буй цагдаа нар

     Согтуу жолоочийг саатуулсан хоёр цагдаа 5 жилийн ял эдлэх дээрээ тулжээ. Тодруулбал, өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүрэгт согтуугаар жолоо барьж явсан нэгэн иргэнийг ажил үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаа саатуулжээ. Ингэхдээ эсэргүүцэл үзүүлсэн жолоочийн гарыг бага зэрэг мушгин /гарыг нь хойш нугалж суулгадаг/ машиндаа суулган, эрүүлжүүлэхэд хүргэсэн гэнэ. Гэтэл согтуу жолооч эл өдрөөс хойш дүүргийн “Мөрдөн байцаах алба”-нд хандан “Хүний эрхэнд …

  • 16 September

    Экспортын нүүрснээс 693 сая ам.долларын орлого олоод байна

    Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн сард экспорт зургаан хувиар өсч, импорт 6.9 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард гадаадын зах зээлд гаргасан    нийт экспортын 46.6 хувийг нүүрс бүрдүүлсэн байна. Манай улс энэ оны эхний найман сард 9.5 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан ч экспортод нүүрсний эзлэх хувь өндөр хэвээр байна. Одоогийн …

  • 16 September

    “УДЭТ-ын өдрүүд” энэ сарын 17-19нд Дорноговь аймагт болно

    Улсын Драмын эрдмийн таетрын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд соёл, урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор манай аймагт аялан тоглолтоо зохион байгуулахаар боллоо. Театрын хамт олон энэхүү аялан тоглолтыг 2002 оноос уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. “Улсын Драмын эрдмийн театрын өдрүүд” Дорноговь аймгийн Саран хөхөө театрт 9-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд болно. 2013 оны 09-р сарын 17-нд …

  • 16 September

    Колорадо мужид үерийн улмаас олон хүн сураггүй алга болжээ

    АНУ-ын Колорадо мужид нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 172 хүн ор сураггүй болжээ. Үерийн гамшиг мужийн хойд хэсгийн Боулдер хотод илүүтэй нүүрлээд байгаа ажээ. Одоогоор нөхцөл байдал хүндхэн байгаа гэнэ. Ор сураггүй алга болсон 172 хүнийг онцгой байдалийнхан,  цэргийн алба хаагчид  эрж хайх ажиллагаа явуулж байна. Энэхүү хайгуулын ажилд Мужийн нисэх хүчнийхэн мөн туслалцаа үзүүлж байгаа тухай …